МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн гэж “дүүрчихсэн” нөхөр байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын хөрөнгийг хуугаар нь дуусгаж, хууль бусаар зарцуулчихсан. Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан тогтоож, Т.Дүүрэнг шалгаж, яллагдагчаар татаад байна.
Түмэнжаргалын Дүүрэн долоон жилийн өмнө МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатын албан бус зөвлөхөөр томилогдож, улс төрд хөл тавьсан түүхтэй. Түүнээс өмнө “МCS” группт ажиллаж байсан. Ингээд МҮХАҮТ-ийн захирал асан О.Амартүвшинтэй хамтарч, “UFC” группыг үүсгэн байгуулж, дэд захирлаар ажиллаж байсан. О.Амартүвшин бол сайд асан Н.Цэрэнбатын бизнесийн гол хамтрагч. Тэд “Герман стандарт” компанийг хамтран эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Т.Дүүрэн О.Амартүвшингээр дамжуулж, Н.Цэрэнбатын зөвлөхөөр ажиллаж байсан гэсэн үг. Мөн Т.Дүүрэн нэрт яруу найрагч Загдын Түмэнжаргалын хүү. Энэтхэгт сургууль төгссөн, санхүү, маркетингийн мэргэжилтэй. Товч намтрын тухайд ийм байна.
Харин холбогдсон хэргийн тухайд тэрбээр 2024 онд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллах хугацаандаа хууль, холбогдох дүрэмд заасныг зөрчиж, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдон. Улмаар Т.Дүүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор бусдад бүлэглэж, МҮХАҮТ-ын хөрөнгийг хууль бусаар зарцуулжээ. Хэргийг тодруулбал, МҮХАҮ-ийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн нь Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Капитрон банк дахь ....... тоот хадгаламжийн дансанд байршиж байсан нэг сая ам.долларын гэрээг 2021 оны аравдугаар сарын 18-нд цуцалжээ. Улмаар Сейшелийн Арлууд улсад бүртгэлтэй, бүртгэлийн 23......дугаартай “Nest Services Limited” компанийн “Binance” криптовалют арилжааны биржид бүртгэлтэй, Б.Н-ийн дамжуулан 11.3 ширхэг биткойн худалдан авсан нь тогтоогоод байна. Иймд МҮХАҮ-ийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас тус танхимд их хэмжээний хохирол учруулсан. Мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдан, шалгаж байгаа юм.
Хамгийн ноцтой нь, Т.Дүүрэнгийн МҮХАҮТ-ын хадгаламж дахь мөнгийг шилжүүлсэн данс нь Бямбажавын Нандин-Эрдэнэ гэгч этгээд. Б.Нандин-Эрдэнэ нь МАН-ын жагсаалтын 38-д бичигдсэн, “Гэрэгэ” тауэрын 14 дүгээр давхрын өмч хөрөнгийн маргаанд оролцоод буй П.Хишигбаярын эхнэр юм. П.Хишигбаяр, Т.Дүүрэн нар 2017 оноос танилцсан, бизнесийн хамтрагч, сайд асан Н.Цэрэнбатын ажлын албаны залуус юм.
.jpg)
Т.Дүүрэнгийн шилжүүлсэн нэг сая долларыг Б.Нандин-Эрдэнэ ингэж зарцуулсан. Тодруулбал, Б.Батзориг, Б.Ургамалцэцэг, Б.Мандухай, Д.Алдартөгс нарын данс руу хувааж шилжүүлжээ. Тэгээд Сейшелийн Арлууд улсад бүртгэлтэй, бүртгэлийн 23......дугаартай “Nest Services Limited” компанийн “Binance” криптовалют арилжааны биржид Б.Нандин-Эрдэнийн дүү Б.Насан-Эрдэнийн нэр дээр биткойн авчээ. Өөрөөр хэлбэл, Т.Дүүрэн, Б.Нандин-Эрдэнэ, Б.Насан-Эрдэнэ нар хамтраад МҮХАҮТ-ын нэг сая доллараар биткойн авчихсан гэсэн үг. Үүнийг нь хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоогоод байгаа юм.
Т.Дүүрэн, П.Хишигбаяр, Н.Цэрэнбат нар өөр нэг хэрэгт хамтран шалгагдаж байгаа. Тодруулбал, Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх Т.Дүүрэн, П.Хишигбаяр нартай хамтарч “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслөөр мөнгө угаасан хэрэгт холбогджээ. Тодруулбал, тухайн үед Т.Дүүрэн Н.Цэрэнбат сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Харин П.Хишигбаяр туршилтын төслийн бичиг баримтыг бүрдүүлж, тендерийн будилааны гол хамжигчаар ажиллаж байжээ.
Н.Цэрэнбат, Т.Дүүрэн, П.Хишигбаяр нар “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх тоног, төхөөрөмж худалдан авах 3.5 тэрбумын төсөвтэй гэрээг ХБНГУ-ын “B2 Bio To Power Gmbh” ХХК-тай шууд байгуулсан байдаг. Ингэхдээ тус компанийн санхүүгийн чадвар, гүйцэтгэх чадварыг харгалзан үзэлгүйгээр гэрээ байгуулах эрх олгож, Н.Цэрэнбат сайд баталсан хэрэгт холбогдсон юм.
Хамгийн ноцтой нь, “B2 Bio To Power Gmbh” ХХК-д гэрээний урьдчилгаа болох 2.1 тэрбум төгрөгийг 2019 оны аравдугаар сард шилжүүлсэн. Н.Цэрэнбат сайдын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, Байгаль орчны яаманд их хэмжээний хохирол учруулсан хэргийг Т.Дүүрэн, П.Хишигбаяр нар үргэлжлүүлсэн байдаг. Учир нь, “B2 Bio To Power Gmbh” ХХК-д 2.1 тэрбум төгрөг шилжсэн даруйд Т.Дүүрэн, П.Хишигбаяр нар тус компанийн данснаас 1.1 тэрбумын төгрөгийг бэлнээр гаргуулж, хувьдаа завшсан гэх. Ингээд улс тоног төхөөрөмж ч үгүй, тендер ч үгүй, ариун цэврийн байгууламж ч үгүй үлджээ. Т.Дүүрэн, П.Хишигбаяр нарыг 1.1 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан, Н.Цэрэнбат давуу байдал олгосон гэдгийг нь хууль хяналтын байгууллага тогтоогоод, шүүхэд шилжүүлээд нэг жил болж байгаа юм.
| Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ |
|
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |