• Өнөөдөр 2026-10-09

Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав

       Монгол Улсаас, Египетэд суугаа Элчин сайд Д.Бямбадорж 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Египетийн Олон улсын байгууллагуудтай харилцах албанаас “LAWIO” зохион байгуулж буй “НҮБ”-ын Үндэсний ахлах төлөвлөгчдийн сургалт болон Египетийн Хөгжлийн төлөөх түншлэлийн агентлаг, тус улсын Цагдаагийн судалгааны төвөөс хамтран зохион байгуулсан “Олон улсын терроризмтой тэмцэх нь” сэдэвт сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчин, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдыг хүлээн авч уулзав.

      Уулзалтад зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Энхцаг болон Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагуудын алба хаагчид оролцож, сургалтын явц, эзэмшиж буй мэдлэг, туршлага, тэдгээрийг цаашдын ажил, албандаа хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн олон улсын энхийг сахиулах ажиллагаа, терроризмтой тэмцэх чиглэлээр мэргэжлийн чадавхыг цаашид бэхжүүлэх боломжийн талаар санал солилцов.

     Эдгээр сургалт нь Монгол, Египетийн батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны чухал хэсэг бөгөөд Монголын алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлагаас суралцах, хоёр улсын холбогдох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.


 

 


Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188