Эд Ширан бид хоёр Лондонгийн төв зочид буудлын хувийн ресторан орлоо. Хоолоо захиалмагцаа “Би Жастин Биберийн нүүрийг гольфын цохиураар цохисон” гэв. Намайг гайхширч, цааш тодруулан асуухад “Жастин бид хоёр Японд аялан тоглолтоор явж байсан юм. Бид согтууруулах ундаа хэрэглээгүй шүү. Ердөө л савласан цэвэр ус уугаад усанд сэлчихээд гарч ирээд байсан юм. Гэтэл Жастин Бибер дээшээ харж хэвтчихээд амандаа гольфын бөмбөг зуугаад цохь гэнэ. Үнэхээр шавдуулаад байсан болохоор нь цохисон. Гэтэл би хацрыг нь цохичихсон юм. Тэр бол миний амьдралын хамгийн новшийн мөчүүдийн нэг байлаа” гэж хэсэг алмайрч, гайхширсан асуултад минь бүрэн хариулав.
Би түүнтэй таван жилийн өмнө Брикстоны академийн тайзны ард ярилцлага хийхэд тэр өнөөгийнхөөс илүү “ядуу” харагдаж байлаа л даа. Харин одоо бол түүний бүх л зүйл маш үнэтэй харагдана. Арга ч үгүй л дээ. Эд Ширан 20 насандаа л хамгийн анхны “Нэмэх” нэртэй цомгоо дэлхий даяар нэг сая гаруй хувь борлуулсан шилдэг уран бүтээлчдийн нэг шүү дээ. Харин өдгөө “Хуваах” нэртэй гурав дахь цомгоо нийтийн хүртээл болгож байгаа дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй поп од. Брикстоны академийн жижиг тайзан дээр “ядруухан” тоглолт хийдэг байсан түүнийг Тейлор Свифт ивээн тэтгэснээр Эд Шираны дуунууд Америкт “цахиур хагалсан” юм л даа. Ингээд л ойлгочиход болно. Түүний амьдралын тухай тоо баримт, түүхүүд ердөө л толгой эргүүлэхээс цаашгүй. Шинэ “Хуваах” цомгийнхоо “Shape of you” дуугаа цацахад л тэр дуу 24 цагийн хугацаанд Spotify дээр 6.8 сая удаа цацагдаж, долоо хоногт 53 сая удаа цацагдсан шүү дээ. Гэхдээ Эд Ширан энэ тухайгаа ярих дургүй. Эд Шираны дууны амжилт, үзэлт нь үнэндээ түүнд нэг их хамаагүй. Аль эсвэл тэр өөрийгөө ярихгүй байх нь эелдэг байдал гэж боддог байх.
“Би аль болох л шударга байхыг хичээдэг” гэж тэр хэлээд “Сэтгүүлчдийн ажлыг хүндэтгэхийн тулд ярилцлага өгөхөөс нэг их төвөгшөөдөггүй. Гэсэн ч ярилцлага өгөх бүрд надад улам хэцүү санагдах боллоо. Миний өгсөн яриа маргааш нь гэхэд гурван өөр түүх болж нийгэмд түгдэг” гэв.
Эд Шираны хөгжим, уран бүтээл, замнал, ирээдүйн тухай асар их хүсэл, эрмэлзэл өмнө нь түүнтэй ярилцахад байгаагүй. Аль эсвэл би олж хараагүй байх. Тэр өөрийнх нь бүтээлд дургүй гэсэн хүмүүстэй ч эелдэг харьцдаг нэгэн. Магадгүй нэг сайхан сэтгэл, эелдэг зан түүний амьдралын түүхээс улбаатай байх л даа. Тэрбээр анх хөгжмийн замналаа эхэлж байсан талаараа “Би анх цомгоо гаргах үедээ маш их сандарч, айж байлаа. Би чинь өмнө нь ямар ч амжилтад хүрч байгаагүй, цомог ч зарж байгаагүй, тасалбар ч тарааж байгаагүй шүү дээ. Миний хийсэн, хичээсэн бүхэн хормын дотор дуусах вий гэж айж байсан” гэнэ. Харин “Одоо бол шүүмжлэгчид миний насан туршдаа гаргах бүх цомог дээр хамгийн муу үнэлгээ өгсөн ч юунаас ч айлгүйгээр, юунд ч санаа зовохгүйгээр хөгжмөө тоглох боломжтой боллоо” хэмээсэн юм.

Адель, Бейонсе, Тейлор, Дрейк, Уикнд, Бруно гээд л Эд Шираны өрсөлдөгч гэж хэлж болохуйц уран бүтээлчид хэдий нь цомгоо гаргаад өндөр амжилтад хүрсэн. Тэгэхээр түүний шинэ “Хуваах” цомог тодорхой хэмжээний хязгаар, амжилтыг давах шаардлагатай болж байгаа юм. Энэ тухай тэрбээр “Энд бусад уран бүтээлч өрсөлдөх нэг их хамаагүй гэж бодож байна. Гэхдээ “Хуваах” цомгийг маш сайн зарагдахыг мэдэж байгаа. Маш их зарагдана. Дахиж ийм зүйл тохиохгүй. Миний дараа дараагийн цомог түүнийг нь гүйцэхгүй л болов уу гэж айж байна” гэлээ. 20 жилийн дараа “Хуваах” цомгийг хараад “Хамгийн шилдэг цомог” гэж бишрэн харж байгаа хүүг хараад Эд Ширан ч өөрөөрөө бахархах гэнэ. Эд Ширан хэдэн зуун дуу бүтээж, шүлэг бичсэн ихэнхийг нь хаяж, эсвэл бусад уран бүтээлчид өгчихсөн. Түүний бүтээлүүдээс Рианна дууг болгосон нь бий. Бас 2016 оны хамгийн их борлуулалттай сингл болсон Жастин Биберийн “Love yourself” дууг ч үнэндээ тэр ч бүтээсэн.
Эд Ширан бүтэн нэг өдрийн амьдралынхаа 90 хувьд нь аз жаргалтай байдаг гэнэ. Түүний хэлснээр бол “Нэг өдрийн 90 хувьд нь аз жаргалтай, хөгжилтэй байж чаддаг. Харин үлдсэн 10 хувьд нь боддог. Би өөрийгөө эвдэж, сүйтгэсэн үедээ л илүү уран бүтээлч байж чадах юм шиг санагддаг” хэмээсэн юм. Тэр тоглолтын дараа л тайвширсан мэт сайн унтаж чаддаг гэнэ.

Тэр уран бүтээлээсээ их хэмжээний орлого олсон. Маш том эдлэн худалдаж авсан. Унадаггүй ч гэсэн маш олон спорт автомашин гэрийнхээ гадаа эгнүүлж, гэртээ ресторан бариулсан. Эд Ширан энэ тухай “Мөнгө гэдэг үнэхээр хачин зүйл. Эргэн тойрон дахь бүх хүний надтай харьцах хандлагыг нь өөрчилдөг. Уг нь энэ бүхэн маш жижиг зүйл дээр тогтдог. Харин миний хувьд ойр дотнын хэдхэн найзтайгаа өөрийн гэсэн ресторандаа цэнгэхийг илүүд үзсэн” гэлээ. Түүнд өмнө нь нэг зүйл тохиолдож байж л дээ. Нэг удаа түүнийг хотын нэртэй ресторанаас залгаж, дуудсан гэнэ. Очиход нь “Өчигдөр танай найзууд ирж, цэнгээд явсан. Таныг тооцоог нь төлнө” гэж хэлээд 6000 ам.долларын тооцооны хуудас өгчээ. Эд Ширан энэ тухайгаа ярьснаа гүн санаа алдаж, урагш тонгойгоод шанаагаа тулав. Эд Ширан бол Их Британийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд ганцаараа бүтэн тоглолт хийсэн түүхэн дэх цорын ганц уран бүтээлч. Тэгмэгцээ “Надад зав, чөлөө гарах л юм бол цор ганцаараа салхинд сууж, өглөөний цайг ганцаараа уух дуртай” гэлээ. Ийм л учраас тэр Исланд, Гана, Япон, Либери гээд л дэлхийг тойрч, ганцаараа аялал хийсэн. Тэгэхдээ нэрээ нууцлах, гэрэл зураг авахуулахгүй байхыг хичээсэн гэнэ. Эд “Би мөнхөд энэ чигээрээ байхгүйгээ мэддэг. Бусадтай харилцаж, энгийн харилцаа өрнүүлэх, хүүхэд болох ч тухай бодож байгаа” хэмээсэн юм.
Ингэж хэлснийхээ дараа нэг их удалгүй инээд алдаж, “Гэхдээ би яг сайн хэлж мэдэхгүй байна аа. Магадгүй энэ бодол минь цаг хугацаанд элэгдэж, устаж, үгүй болж ч магадгүй шүү дээ” гэлээ. 16 насандаа сургуулиасаа хөөгдөж, гитарнаас өөр зүйлгүй тэр ирээдүйгээ ингэж томоор бүтээж чадсан. Бидний ярилцлагын төгсгөлд Эд Ширан “Хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй. Гэхдээ тэд над шиг нөхцөл байдалд байсан бол надтай ижил зүйл хийх байсныг л мэдэж байна” гэв.
2017 оны гуравдугаар сарын 2.
.jpg)
| ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |