• Өнөөдөр 2026-10-09

“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв

     НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагаас 2026 оны аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулж буй “From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн Итали Улсын нийслэл Ром хотын түүхэн Чирко Массимогийн талбайд өчигдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн нь “Хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийг хангахад инновацыг дэмжих нь” сэдвийн хүрээнд дэлхийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын ололт амжилт, инновац, дэвшилтэт технологи, уламжлалт үйлдвэрлэлийн арга барилыг цогцоор нь танилцуулж буйгаараа онцлог юм.

    Үзэсгэлэнд дэлхийн 140 гаруй орны 300 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож, хөдөө аж ахуйн 400 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, 40 гаруй инновацын шийдлийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. Мөн улс орнуудын үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаа, хоол хийх үзүүлбэр, соёлын тоглолт, загварын шоу, сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд, сургалт зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.

   НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал Чю Дуню тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийг сайжруулахад инновац нь тариалалт үйлдвэрлэлээс эхлээд боловсруулалт, тээвэрлэлт, зах зээл хүртэлх бүхий л үе шатанд бодитой, хүртээмжтэй шийдэл бий болгох ёстойг онцоллоо. Монгол Улс уг үзэсгэлэнд оролцов.

    Монгол Улс “Бэлчээрийн менежментээс дэлхийн зах зээлд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хоол, хүнс, Монгол хувцасны загварын үзүүлбэрээр дамжуулан нүүдлийн мал аж ахуйн уламжлал, үндэсний үйлдвэрлэл, өв соёлоо олон улсад сурталчлах юм. “From Seeds to Foods” үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 8–12-ны өдрүүдэд өдөр бүр 10:00–19:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй болно.


 

 


“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188