Дэлхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, спорт сонирхогчид баярлаж, уухайлж, догдолж, баяр гунигийн нулимстай хором мөчийг өнгөрөөх болсон цаг хугацаа бол 1880 он. Улс орон даяар цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж, тамирчныхаа даваа, унаатай дэвжээнд "хамт байж", бахархал дүүрэн шуугилдаж эхэлсэн. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны улмаас завсарлаж, дэлхийн хоёрдугаар дайн дууссан 1945 онд нуруу нугасны гэмтэлтэй өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор спортын тэмцээн зохион байгуулсан нь Паралимп болон хөгжсөн түүхтэй. Дэлхийн энхтайваны бэлгэдэл болсон энэхүү тэмцээнд 2020 онд 163 улсын 4520 тамирчин оролцсон бол энэ жил 168 улсын 4400 тамирчин оролцож байна.
Наймдугаар сарын 28-нд Францын нийслэлийн зүрх гэгддэг алдарт Плас де ла Конкорд нээлтийн үйл ажиллагаа болж, Паралимпийн наадам албан ёсоор эхэлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс 4400 тамирчин, спортын 22 төрөлд есдүгээр сарын 8-ныг хүртэл ганцаарчилсан болон багийн төрлөөр алтан медалийн төлөө өрсөлдөхөд ийнхүү бэлэн болсон билээ.
ПАРАЛИМПЫН АВАРГА У.СҮРЭНЖАВ

Паралимпын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртсэн юм. Түүний жинд 12 тамирчин өрсөлдсөн. У.Сүрэнжав эхний тойрогт Египетийн Салма Али Абдыг 7:5-аар ялснаар хагас шигшээд шалгарчээ. Улмаар Мексикийн Жессика Гарсиаг 13:5-аар илүүрхсэн бол шигшээд Ираны 15 настай залуу тамирчин Захра Рахимиг 5:2-оор буулган авлаа. Ингэснээр У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирлаа. Мөн эмэгтэй тамирчдаас алтан медаль хүртэснээрээ анхдагч болж буй юм. Түүнээс өмнө пара байт харваагаар Д.Баатаржав алт (2008), поуэрлифтингээр Э.Содномпилжээ алт (2020), хүрэл (2016), пара жүдогийн төрлөөр Б.Ууганхүү хүрэл (2016) медаль хүртэж байв.
МУГТ Г.БОЛОР-ЭРДЭНЭ

Паралимпын наадмын таэквондогийн тэмцээнд манай улсын тамирчин алтан медаль хүртсэн. Г.Болор-Эрдэний хувьд эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч сорьсон билээ. Тэрбээр дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй. Г.Болор-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Таеквондогийн спорттой 13 настайдаа танилцаж, хичээллэж эхэлсэн. Би хүүхэд байхдаа тулаантай кино их үздэг байсан. Тиймээс дуртай спортын төрлөөрөө хичээллэхээр шийдэж, дасгалжуулагч Н.Нэргүй багшийн шавь болсон. Ингэж л анх таеквондо заалгасан даа. Тэр цагаас хойш 14 жил хичээллэсэн байна. Таеквондогийн спорт намайг дэлхий, ертөнцтэй танилцуулсан” гэжээ.
ПАРАЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Ц.БАТТУЛГА

Паралимпын наадмын Монголын баг тамирчдын зургаа дахь медаль, хоёр дахь мөнгөн медальтан болов. Ц.Баттулга нь 1991 онд Булган аймагт төрсөн. Одоо 33 настай. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмчээр ажилладаг. Булган аймгийн хурц арслан Цэгмидийн хүү юм. Тэрбээр өнгөрсөн жил болсон “Ханжоу-2024” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гран при болон Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай тамирчин юм.
Ц.Баттулга пара хөнгөн атлетикийн “Доха 2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнд өрсөлдөж шагналт долдугаар байрт орсон. Түүний дараа “Кобе 2024” ДАШТ-ий бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөж наймдугаар байрт шалгарсан. Өмнөд Солонгост болсон “Инчон 2024” Азийн наадмын пара хөнгөн атлетикийн тэмцээнд долдугаар байрт шалгарч, Хятад Улсад 2023 онд болсон “Ханжоу 2022” Ази тивийн пара спортын наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргаж байлаа.
| ПАРАЛИМПЫН ЭРГЭН ТОЙРОНД |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |