-Манай улсад адал явдалт спорт аялал хэдий үеэс хөгжиж эхэлсэн юм бэ?
-Энэ спорт 1950-1960 оны үед төрийн бодлогоор их хурдацтай хөгжиж байсан. БТСУХ-ны дэргэд Уул аялалын товчоо гэж байлаа. Жил бүхэн улсын зардлаар УАШТ-ийг явуулдаг байв. Гэтэл 1980-аас 1990-ээд оны эхэн хүртэл спортын байгууллагууд тарж бутарч хуваагдсан. БТСУХ, МҮОХ, МОСХ гэж тусгаарлагдсан нь их спортыг уналтад орох нэг шалтгаан нөхцөл болсон юм. Энэ үед харах хүн, хайхрах эзэнгүй болсон Уул аялалын товчоог бид өөрсдийн санаачилгаар Адал явдалт спорт аяллалын холбоо болгон шинэчлэн байгуулсан. Хүн бүхэн тамирчин байх албагүй. Гэхдээ иргэн бүр эрүүл чийрэг бие бялдартай байх зайлшгүй шаардлагатай. Тэр битгий хэл гадаадын аялагч, жуулчид онгоцоор нисэж ирээд 5-н одтой буудалд буугаад, машинаар Хархорин ороод буцахыг хүсэхгүй байна шүү дээ.
-Гадаадын жуулчид байгаль дээр аялахыг хүсэж байна гэж үү?
-Тэгэлгүй яахав. Хүн ам өссөн. Хотжилт хурдацтай явагдаж, хүний хөдөлгөөн багасаж алхам тутамдаа хотын бохирдол, дуу чимээнээс болж сэтгэлийн хямрал стересс ядаргаанд орох болсон. Энэ бүхнээс гарах ганц арга нь хөдөлгөөн, эрүүл агаар, нар салхи, ус, онгон цэвэр байгаль юм. Тийм болохоор гадаадын иргэд онгон байгаль дээр явганаар, дугуйгаар, мориор, завиар аялал хийхийг л хүсдэг болсон. Гэтэл манай аялал жуучлалын компаниуд уулын ам бүхэнд барьсан баазаараа гадны аялагчдыг татах биш үргээж байна.
-Яагаад жуулчлалын компаниуд гадаадын аялагчдыг үргээж байна гэж?
-Манай улс тийм гайхуулахаар гоё байгальтай орон биш. Манайхаас илүү гоё байгальтай. Үзэж харах эртний барилга байгууламж, далай, тэнгис, элс дулаан цаг агаар, ширэнгэн ой хөвчтэй улсууд зөндөө бий. Гадныхан манай улсын чухам юуг нь сонирхоод байна вэ гэвэл онгон дагшин өргөн уудам тал нутаг, нүүдлийн соёл иргэншил, монголчуудын өвөрмөц аж амьдрал, хүний хөл, техник бага хүрсэн газар болохоор л сонирхоод байгаа юм. Гэтэл байгалийн аялал хийх сонирхолтой хүмүүсийг авч явах хөтөч жуулчдын баазуудад байдаггүй. Тийм болохоор байгальд аялах сонирхолтой аялагч жуулчид зочид буудлын аялал хөгжсөн манай оронд ахиж ирэх сонирхол хүсэл нь буурдаг.Тэр хүмүүс монголд үзэх юм байхгүй. Байгалийн аялал хөгжөөгүй орон гээд буруугаар сурталчилан ярьж байгаа.
-Тэгэхээр аялал жуулчлалын сургууль төгссөн мэргэжлийн хөтөч нар жуулчны баазуудад очиж ажиллахгүй байна гэсэн үг үү?
-Жуулчны баазад мэргэжлийн хөтөч орчуулагч ажиллаж байгаа боловч гадаадын жуулчдад гологддог. Мэргэжлийн хөтөч гээд байгаа тэр хүмүүс чинь 23 болон 24-р сургуулийг төгсөж дээд сургуульд орж гадаад хэлээр мэргэжсэн дарга нарын голдуу, цагаан гартаа хүүхдүүд байдаг. Тэд гадаад хэлний мэдлэгээрээ хэнийг ч дагуулахгүй чадвартай. Харин эх орон, түүх, монгол ахуй амьдрал, байгаль орчноо сайн таних ямарч мэдлэггүй байдаг. Газрын зураг, луужин ашиглаж чадахгүй, Морь, тэмээ унаж эдэлж чадахгүй. 20-30 кг ачаатай үүргэвч үүрээд 2-3 км ч алхах чадваргүй хөтөчүүд төгсөөд байгаа нь харамсалтай.
-Зарим нэг жуулчдын баазууд морь, тэмээ унуулдаг юм биш үү?
-Бааздаа хэдэн морь, тэмээ аваачаад хоол цайны хооронд унуулах нь аялал биш л байхгүй юу. Жинхэнэ аялал хийдэг жуулчид 7-10 хоногоор аялах сонирхолтой. Тэд ширүүн бороонд норж, элсэн цөлд ангаж цанган, өлсөж халуунд халж, хүйтэнд даарч өөрийнхөө хүчийг сорьж хүн байгаль хоёрын харьцааг мэдэрч байгалиас таашаал авч ядаргаа, сэтгэлийн алжаалаа тайлахыг л хүсдэг.
-Танайх аялал жуулчдын компаниудтай хамтран ажиллаж болдоггүй юм уу?
-Бололгүй яахав. Эхлэл нь тавигдаж зарим нэг компаниудтай хамтран ажиллаж байгаа. Гэтэл нөгөө хөтөч нар манай онолын сургалтанд суусан болоод явдагч яг байгаль дээр дадлага хийх гэхээр зугтаагаад явчих юм аа. Аргагүй л дээ. Хөтөч гэдгийг гадаад хэлтэй орчуулагч хүн гэж өрөөсгөл ойлгодог буруу тогтолцоо байна. Аялал жуулчлалын хөтөч бэлтгэж байгаа сургуулиудад байгаль орчинтойгоо ойр өссөн үнэхээр хөтөч хийх дур сонирхолтой хөдөөгийн хүүхдүүдийг сонгон шалгаруулж чанартай хөтөч бэлтгэх хэрэгтэй байна.
-Байгалийн аялал, байгаль орчинг бохирдуулах сөрөг нөлөөтэй биш үү?
-Аялагч хүний баримталдаг үндсэн зорилго байгалиа хамгаалах, миний гэр гэсэн үзэл санаа байдаг. Тэд байгалийг бохирдуулахгүй байлгах хатуу чанд хуулийг мөрдлөгө болгодог.
| Б.Жияандорж: Аялал жуулчлалын компаниуд гадны аялагчдыг үргээх нь бий |
|
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |