Монголын хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Ганзоригийн Ануужинтай ярилцлаа. Тэрбээр 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртэж байсан бол медаль 2023 онд амжилтаа ахиулж 64 кг-ын жинд гурван алтан медалийг хүртэж Ази тивийн аварга болсон юм. Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо 120 дугаар ангийн тамирчин Г.Ануужин хүндийн өргөлтийн спортоор хичээллээд 10 жил болж байна.

-Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга болсонд баяр хүргэе. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн байх аа?
-За баярлалаа. Өнгөрсөн жилийн Азийн аваргаас 71 кг-ын жинд хоёр хүрэл медаль хүртсэн. Энэ жил өнгөрсөн жилийнхээ амжилтыг бататгаад алтан медаль авна гэсэн зорилготой очсон. Зорилгодоо хүрч Азийн аварга болж, алтан медаль хүртсэндээ баяртай байна.

-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн дэх удаагаа оров. Хэдэн медаль хүртээд байгаа вэ?
.jpg)
-Азийн аварга болохдоо огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэр 211 кг-ыг өргөжээ. Огцом өргөлтийн сүүлийн хоёр захилгаа 98 кг, 99 кг болгон захиалжээ. Өмнө нь 98 кг болон 99 кг-ыг огцомоор өргөж байсан уу. Азийн дээд амжилтыг тогтоох зорилго байв уу?
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх бэлтгэл дээр газраас 100 кг-ыг огцом өргөлтөөр өргөж байлаа. Надад 98 болон 99 кг-ыг огцомдох бүрэн нөөц боломж байсан. Тийм ч болохоор багш энэ хоёр жинг, намайг өргөх боломжтой гэж үзээд захиалга өгсөн. Миний сэтгэл зүй, техникийн алдаанаас л болсон. Ер нь жижиг, сажиг алдаа гаргаснаас болж хоёр өргөлтийн захиалга амжилтгүй болсон юм. Хэрэв 98 болон 99 кг-ыг барьж, өргөсөн бол олимпын эрхийн оноо дээшлэх боломжтой байлаа. Энэ хоёр өргөлтийг алдсан нь хувь тамирчин миний алдаа гэж харж байгаа.

-Энэ жил бэлтгэл, сэтгэл зүй, техник үнэхээр сайн байсан болохоор Азийн аварга болсон байх. Бэлтгэл, сургуулилалтаа хаана базаав?
-Энэ жил миний бэлтгэлжилт, техник маш сайн байсан. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч МУГД Ц.Хосбаяр багш, багийнхаа тамирчдын бэлтгэлжилтийг тэмцээний өмнө сайн бэлдсэн байгаа. Бидний бэлтгэл, техник, сэтгэл зүйг маш сайн бэлдэж өгсөн. Бусад тамирчид маань ч өөр, өөрсдийн хэмжээнд энэ удаагийн Азийн аваргад сайн оролцсон. Бэлтгэлийг бид Үндэсний шигшээ багийнхаа зааланд Спортын төв ордонд хийсэн байгаа.
-Өэнөрсөн жмлийн 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн хаана, ямар улсад болсон юм бэ?
-Бахрейн Улсын Манама хотод болсон. Тус Азийн аваргад 71 кг-ын жинд орж хоёр хүрэл медаль хүртсэн. Харин энэ жилийн 2023 оны Азийн аваргад доод жин руу орж түрүүлсэн байгаа.

-Ер нь хүндийн өргөлтийн тамирчид жин хасаад байдаггүй биз. Ихэвчлэн нэмж тэмцээнд ордог уу. Энэ жил 64 кг-д түрүүлжээ?
-Хүндийн өргөлтийн тамирчид бусад төрөлтэй адилхан жин хасаж болдог. Саяын Азийн аваргад гэхэд Анхцэцэг найман кг жин хасаж оролцсон. Би өмнөх жилийн ДАШТ-д долоон кг-ыг хасаж оролцож байлаа. Олимпын жинд өөрчлөлт орсон болохоор хасахаас өөр арга байгаагүй л дээ. Ер нь жин хасах, жингээ барих тохиолдол байдаг. Гэхдээ бид гүйж харайж хасдаггүй. Саун болон хооллолтоор л жингээ хасдаг юм.

–Олимп, дэлхийн медальтай Тайвань, Солонгос, Хятад, Тайланд, Казахстаны тамирчид танай жинд өрсөлдөв үү?
-Манай жинд Узбекистан, Казахстан, Туркменстан, Тайвань, Тайланд гээд Ази тивдээ дээгүүр үздэг шилдэг тамирчид өрсөлдсөн. Казахстаны тамирчин гэхэд Рио 2016 олимпын хүрэл медальтай шилдэг стангист байсан.

–Шигшээ багт нэг сайн тамирчин байхад бусад тамирчид нь дагаад сайжраад явах юм аа?
-Тэгэлгүй яах вэ. Миний найз МУГТ М.Анхцэцэг шигшээ багийн тамирчдынхаа ахлагч, шигшээ багийн тамирчныхаа хувьд бусдадаа үлгэр дуурайлал болж яваа. Анхаа хувь хүнийхээ хувьд мэдрэмжтэй, авьяастай. Сэтгэл зүй өндөртэй, дайчин тамирчин. Анхаа бидэнд “Монгол хүн” дэлхийн аваргаас алтан медаль авч болдог юм аа гэдгийг яруу тодоор харуулсан. Энэ том үлгэр дуурайлал, бодит жишээг бид харж, урам зориг, эрч хүчээр биеэ цэнэглэж явдаг даа. Бид дэлхийн медальтан багш, Анхаа хоёроороо үргэлж бахархаж явдаг. Анхцэцэг дэлхийн аварга болох, дэлхийн медальтан болох боломж нөөц байна аа гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан. Тийм болохоор бид Анхцэцэгийнхээ гаргасан тэр замаар, тэр жимээр л явж байгаа. Шигшээ багт ийм мундаг тамирчин байгаа нь том аз завшаан шүү.

-Хүндийн өргөлтийн спортыг яагаад сонгож хичээллэх болов. Өмнө нь өөр спортоор хичээллэж байсан уу. Таны сонирхлыг хүндийн өргөлтийн чухам юу нь татав аа?
-Өмнө нь 2010 оноос хөнгөн атлетикаар хичээллэж байсан. Тухайн үед хүчний бэлтгэл хийх гэж хүндийн өргөлтийн заал руу анх Гунгаа багштайгаа цуг орж байлаа. Миний хувьд сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг спорт тоглоомын төрөлд илүү дур сонирхолтой хүүхэд байсан. Энгийн хүмүүсийн нүдээр харахад хүндийн өргөлтөөр бяртай, хүчтэй хүн хичээллэдэг юм шиг харагддаг. Хүндийн өргөлтийн спортын техник, ур чадварын гайхамшиг нь хүний сонирхлыг өөрийн эрхгүй татдаг юм билээ. Хүнд жинг техник, ур чадвараар өргөж болдогийг харж, мэдэрсэн нь энэ спортод татагдах нэг шалтгаан болсон.
–Өөрийг тань яаж ч харсан хүндийн өргөлтийн тамирчин гэж харагдахгүй юм. Харин бүжиг, сагс, волейболын тамирчин шиг харагдаад байх юм аа?
-Хүн, хүний харах өнцөг өөр байдаг байх. Манай спортод биеийн хүчнээс гадна сэтгэлийн хүч, техник, ур чадвараар хүнд жинг өргөдөг. Энэ нь манай спортын нэг гайхамшигтай зүйл байгаа юм. Намхан махлаг, бяртай хүмүүс хүндийн өргөлтөөр хичээллэх ёстой. Өндөр хүн хичээллэвэл өсөлт зогсдог гэсэн өрөөсгөл ойлголт одоо хүртэл байгаад л байна. Миний хувьд гэхэд 168 см өндөртэй хүндийн өргөлтөөр хичээллээд 173 см өндөр болж өссөн байгаа. Зөв техник, системтэй бэлтгэлжилтээр явахад өсөлт зогсох, биеийн галбир алдагдах зүйл гарахгүй.
-Хүндийн өргөлтөөр хичээллэж эхлэх үед шантрах, мохох, спортоо орхих бодол төрж байсан уу?
-Ямар ч спортын тамирчдад шантарч, мохох үе гардаг. Тэр хүнд үеийг тэвчээр, хүлээцтэй байдлаар туулж, сэтгэлийн хат, хүч гаргасан тамирчид амжилтад хүрдэг болов уу гэж боддог. Намайг шантарч, мохох үед шигшээ багийн найзууд, гэр бүлийнхэн, багш урам дэм хайрлаж байсны хүчинд би энэ спортдоо үлдсэн. Ер нь тамирчин хүнд сэтгэлийн хүч, тэнхээ маш чухал. Багш “Чи чадна, чамд нөөц боломж бий” гэж байнга урам дэм хайрладаг байлаа. Тэр сэтгэлийн урам дэмийн хүчээр энэ бүх цаг хугацааг туулан өдий зэрэгтэй яваа.
.jpg)
–Та өөрийгөө хэр бяр, тэнхээтэй гэж боддог вэ. Хүч бяр, тэнхээгээ энгийн амьдрал дээр үзэж байв уу?
-Надад тийм их хүч, бяр, тэнхээ байхгүй ээ. Тогтмол бэлтгэл, зөв техникийн хүчээр хүндийг өргөдөг спорт шүү дээ. Мэдээж хичээл, зүтгэл, ур чадвар, техникээс гадна, сэтгэл зүй, авьяас бас чухал нөлөөлөл үзүүлдэг байх.

–Энэ намар Азийн наадам болно. Та оролцох уу?
-Манай баг энэ намар бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн наадамд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Азийн наадамд багаараа өндөр амжилт гаргах зорилт, зорилго тавьсан.
| Г.АНУУЖИН: Биеийн хүчнээс гадна сэтгэлийн хүч, техник ур чадвараар хүндийг өргөдөг |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |