Монголын спортын “топ-4” хэмээгддэг их спортын нэг болох жүдо бөхийн тамирчид олимпын 11, ДАШТ-ий 28 медалийг эх орондоо авч ирээд байгаа. 1989 оны Белградын ДАШТ-ээс О.Балжинням 95 кг-д мөнгө, Д.Баттулга 60 кг-д хүрэл, 2005 оны Каирын ДАШТ-ий 57 кг-д Х.Эрдэнэт-Од хүрэл, 2009 онд Роттердамын ДАШТ-ий 66 кг-д Х.Цагаанбаатар алтан медаль хүртсэн. Түүний дараа 2010 оны Токиогийн ДАШТ-ий 66 кг-д Х.Цагаанбаатар хүрэл, 52 кг-д М.Бундмаа хүрэл, 2013 Рио-Де-Жанейрогийн ДАШТ-ий 48 кг-д М.Уранцэцэг алтан медаль, Д.Амартүвшин 60 кг-д мөнгөн медаль авч байлаа.

Мөн түүнчлэн 2014 оны Челябинскийн ДАШТ-ий 60 кг-д Г.Болдбаатар алтан медаль, 2015 оны Астанагийн ДАШТ-ээс Д.Сумъяа 57 кг-д хүрэл, Ц.Мөнхзаяа 63 кг-д хүрэл, С.Ням-Очир 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Үүний дараа 2017 онд Будапештийн ДАШТ-ий 57 кг-д Д.Сумъяа алтан медаль, 48 кг-д М.Уранцэцэг мөнгө, Г.Болдбаатар 60 кг-д хүрэл, М.Уранцэцэг 48 кг-д хүрэл, Г.Одбаяр 73 кг-д хүрэл, Б.Мөнгөнчимэг 63 кг-д хүрэл медаль, Н.Түвшинбаяр +100 кг-д хүрэл медаль авсан.

Азербайжаны Бакугийн 2018 оны ДАШТ-ий 57 кг-д Д.Сумъяа хүрэл, -100 кг-д Л.Отгонбаатар хүрэл, Ө.Дүүрэнбаяр +100 кг-д хүрэл медаль, Токиогийн 2019 оны ДАШТ-ий 48 кг-д М.Уранцэцэг хүрэл, Будапешт 2021 ДАШТ-ээс 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртэж байв. Харин хамгийн сүүлд 2022 оны Ташкентийн ДАШТ-ий 73 кг-д Ц.Цогтбаатар алтан медаль, 60 кг-д Э.Ариунболд мөнгөн медаль, 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байгаа.
Жүдо бөхийн спорт Монгол Улсад нутагшаад 53 дахь жилтэйгээ золгож байгаа. Монголын жүдогийн замнал эгэл даруухан эхлэлтэй, 1960-аад оны сүүлээр Бүгд Найрамдах Чех Улсад суралцаж байсан монгол оюутнууд жүдо бөхөөр хичээллэж, эх орондоо ирээд жүдогийн дугуйлан байгуулан залууст зааж эхэлсэн гэдэг. Тэд бол Карлын Их сургуулийн оюутан асан Л.Батмөнх, С.Цэвэгжав нар байжээ.

Удалгүй тэдэнтэй Герман, Чех Улсад суралцаж, жүдогоор хичээллэж байсан О.Лодон, Л.Нямцэрэн нар хүч нэмснээр “Хөдөлмөр” нийгэмлэг дээр Монголын жүдогийн эхлэл тавигдсан байдаг. Анхны жүдочид Ч.Машбатын санаачилгаар Японы “Кодокан”-ын их сургуультай холбоо тогтоож, 1969 онд Олон улсын жүдо бөхийн холбоо, Японы жүдо бөхийн холбоонд хандан Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх үйлсэд туслахыг хүссэн захидлыг илгээж байжээ. Үүнээс болж Ч.Машбат багш хэлмэгдсэн юм.
Харин албан ёсоор жүдо бөхийг хөгжүүлэх шийдвэрийг 1971 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сайд нарын Зөвлөлөөс гарч, Биеийн тамир спорт хороонд жүдо бөхийн шигшээ баг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тэр жилдээ Азийн болон Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүнчлэлтэй болжээ. Ингэснээр монголын жүдочид олон улсын тэмцээнд орох үүд хаалга нээгдсэн юм.

Монголын жүдочид Мюнхений олимпын наадамд 1972 онд оролцож анхны медалиа хүртсэн юм. Тэр анхны мөнгөн медалийг 60 кг-ын жинд МУГТ Б.Буядаа хүртсэн ч монголын болчимгүй, алдар нэр хөөсөн тамирчдын матаас МАХН-ын Төв хороонд очсон байдаг. “Б.Буядаа олимпын наадамд оролцохдоо допинг хэрэглэсэн. Сэргээшийн шинжилгээний хариугаар нотлогдсон” хэмээн гүтгэжээ. МАХН-ын Төв хорооноос хүн томилон явуулж, Б.Буядаагийн олимпын медалийг гэрээс нь очиж хураан авч, Олимпын мөнгөн медальтнаас түүний нэрийг хасуулах хүсэлтийг ОУОХ-д илгээсэн гэдэг. Тэр дагуу одоо хүртэл 1972 оны Мюнхений олимпын наадмын 60 кг-д мөнгөн медаль хүртсэн тамирчны нэр огт байдаггүй юм.

Харин монголын жүдочдын ДАШТ-ий анхны медалийг Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин, дархан аварга Одвоогийн Балжинням, Монгол Улсын гавьяат тамирчин Дашгомбын Баттулга нар авчирсан түүхтэй. 1989 оны Югославын Белград ДАШТ-д О.Балжинням зургаан барилдаанд хийсэн гэдэг. Үүний тавыг нь цэвэр ялалтаар дуусгажээ. Дэлхийн аваргын алтан медалийн төлөө тэр үеийн ЗХУ-ын бөх Коба Куртанизетэй барилдаж, этэх мэхээр түүнийг унагасан ч шүүгчид цэвэр ялалт болон үнэлгээ огт өгөөгүй юм билээ. Ингээд хантайгаар ялалтыг шийдвэрлэхэд Оросын бөхөд ялалтыг заажээ. Куртинизе хожим хэвлэлд өгсөн яриандаа “Би Монголын бөхөд ялагдчихлаа гэж бодоод нүдээ аниад шүүгчдийн заалтыг хүлээж байв. Гэтэл шүүгчид надад ялалтыг өгөхөд итгэж чадахгүй байсан шүү” гэж ярьсан байдаг.
Дашгомбын.Баттулга тус дэлхийн аваргад 60 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдсан. Тэрбээр АНУ-ын Кевин Лидди хэмээх жүдочинтой хүч сорьжээ. АНУ-ын бөх өндөр чацархаг нуруутай, түүнийгээ ашиглаж энгэр лүү тулж зогсдог, сугадаж барьдаг бөх байсан гэдэг. Д.Баттулга сугадсан гарыг нь хөндөлдүүлж хөнтөрч татаад бараг л цэвэр буулгажээ. Шүүгч "Юу хийчихэв ээ" гэсэн янзтай алмайрч зогссоноо юүко заасан гэнэ лээ. Дахин тэр мэхээрээ вазари үнэлгээ авч ялалтаа баталгаажуулан дэлхийн аваргын анхны хүрэл медалийг хүртжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, Хишигбатын Эрдэнэт-Од 2005 онд Египетийн Каирын ДАШТ-ий 57 кг-ын жинд монголын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын анхны хүрэл медалийг хүртсэн юм. Тэр монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхны шигшээ багт хүчин зүтгэсэн цагаасаа хойш ёстой л нэр шигээ эрдэнэ байж, од болон гялалзаж байсан цаг саяхан. Тэрбээр дэлхийн аваргын хүрэл медаль, багийн дэлхийн аваргын хүрэл медаль, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, улсын 15 удаагийн аварга, тивийн хошой аварга, Азийн наадмын аварга гэх цолоо даруухан зангаараа өнөөдрийг хүртэл далдалсаар ирсэн нэгэн.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Цагаанбаатар Нидерландын Роттердам хотноо 2009 онд болсон ДАШТ-ий 66 кг-д түрүүлж алтан медаль хүртэн, Монголын жүдочдоос дэлхийн аварга цол хүртсэн анхны тамирчин болсон билээ. Тэрбээр энэ ДАШТ-д эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Казахстаны бөх С.Лимийг, гуравдугаар тойрогтоо Бельгийн бөх Ф.Фламандийг тус тус илүүрхэн ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Румынын бөхийг, хагас шигшээд ОХУ-ын бөх А.Гадановыг тус тус ялсан юм. Харин аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Испанийн бөх С.Уриартитэй барилдаж, ялснаар 2009 оны дэлхийн аваргын алтан медалийг хүртэж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн билээ.

| ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛ ЖҮДОЧИД |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |