-Иог гэж юу вэ. Дасгал хөдөлгөөн, сунгалт, амьсгал, бясалгалын дасгалын чухам аль нь вэ?
-Иогийн талаарх олон тодорхойлолт байдаг. Дасгал хөдөлгөөн, сунгалт, амьсгал, бясалгал бүгд зөв хэдий ч бие, сэтгэл болоод оюун санааны нэгдэл гэдэг тодорхойлолт нь хамгийн түгээмэл. Mиний бодлоор тэрхүү нэгдэл гэдэг нь тэнцвэрийн тухай болов уу.
-Иогийн байрлал асана хийхэд хэцүү, сунгалт их шаарддаг. Тийм болохоор эрэгтэй хүнд таарахгүй, эмэгтэй хүнд л тохирох зүйл гэж ярих хүн олон байх юм аа?
-Иогийн байрлалууд янз бүрээс гадна хүн бүрийн амьдралын хэв маяг харилцан адилгүйн улмаас тухайн байрлал бүр анх хийж байхад тийм амар санагдахгүй. Гэхдээ иог хийж байгаа хүн байрлалдаа биеэ тааруулах биш. Өөрийнхөө биедээ тааруулж хийх нь илүү чухал. Хийж байгаа байрлал болоод хэлбэрт нь хэт анхаарал өгөхөөс илүүтэйгээр өөрийнхөө биеийн онцлогт тааруулж, эвтэйхэн тухтай байдлыг олж хийх нь хамгийн зөв. Эмэгтэй эсвэл эрэгтэй хүнд тохироно гэж хэлэлцэх нь нэг их хамааралгүй зүйл юм.
Mэдээж иогийн түүхийн талаас яривал иог анх үүсэх үед эрэгтэй хүмүүс л хийдэг байсан гэдэг. Дэлхий дахинд олон сая хүмүүс иогийг амьдралынхаа хэв маяг болгосон цаг үед хүн бүрт л иог нээлттэй болсон. Тийм болохоор эрэгтэй хүнд таарахгүй гэдэг нь ташаа ойлголт.
-Иог хийх хэцүү, тэгэж байхаар фитнесээр хичээллэж турах нь дээр гэдэг хүмүүс бий. Иогоор хичээллэхийн ач тус нь чухам юу байдаг вэ?
-Иог нь тусдаа бие даасан философи буюу зарим талаараа амьдрах урлаг ч гэж нэрлэгддэг. Дэлхий дахинд иогийг шинжлэх ухаан талаас нь судалж байгаа. Иогийг бие махбодийн дасгал талаас нь л авч үзэх нь хэт ерөнхий хандлага билээ. Фитнес нь зөвхөн хөдөлгөөнд суурилсан учраас мэдээж хэрэг турах сонирхолтой байгаа хүмүүсийн хувьд дээр гэж үзэх нь зөв байх л даа. Харин иогийн хувьд турах гэдэг нь цаашдаа өгөх үр дүн, өгөөжийнх нь нэг л хэлбэр билээ. Ач тусынх нь талаар Нэпкотой хамтарч гаргасан “Иогийн шинжлэх ухаан” гэсэн номноос дэлгэрүүлэн унших боломжтой. Tус номонд хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэнд, бие физиологид чамлахгүй эерэг нөлөө үзүүлснийг анагаах ухааны талаас нь дэлгэрэнгүй бичсэн байгаа.
-Иогийн төвүүдийн сургалтад орохоор нүдээ аниад бясалгал хийж байна гээд суулгаад байдаг. Тэр нь ямар ч итгэл үнэмшилгүй, үр дүнгүй зүйл гэх юм?
-Mэдээж хэрэг иогоор хичээллэх сонирхолтой байгаа бол очиж хичээллэхээсээ өмнө, иогийн төвүүд болоод тэдний сургалтын талаар нижгээд уншиж, судлах нь зүйтэй. Жишээлбэл, аливаа хүн их сургуульд сурахдаа сургуулийнхаа онцлог, арга барилд их ач холбогдол өгдөг. Түүнтэй яг ижил зарчмаар хандах нь зүгээр. Учир нь та өөрийн цаг зав, мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй. Өөрийн бие, сэтгэл, оюунаа зориулж байгаа учраас тэр шүү дээ. Үр дүнгүй санагдах, итгэл үнэмшилгүй гэх хүмүүсийн хувьд магадгүй илүү уншиж судлахаас гадна иог нь хүн бүрт нээлттэй хэдий ч хүн бүрийн хэв маягт таарахгүй тохиолдлууд байгаа гэдгийг ухамсарлах нь зүйтэй байх.
-Монголд иогийн маш олон төрөл урсгалууд хөгжиж байна. Иогоор эхлэн хичээллэгсэд аль төрлийг нь сонгон хичээллэвэл илүү тохиромжтой вэ?
-Mиний бодлоор, орчин үеийн хүний бие физиологид винъяаса төрлийн иог нь илүү зохимжтой байх. Tодорхой хугацаагаар хичээлснийхээ дараагаар илүү уншиж судлан, өөр өөр төрлүүдийг туршиж үзэхээс гадна өөрийгөө сорьж болох байх. Орчин үеийн хүний бие физиологи гэж хэлсний учир нь иогийн зарим төрлүүд, жишээ дурдвал, аштанга иогийн төрлийн зохиогдсон хугацааны хувьд тухайн цаг үеийнх нь хүмүүсийн амьдралын хэв маяг тэс ондоо байсантай холбож тайлбарлах хэрэгтэй. Орчин үеийн хүмүүс олон цагаар оффисын ажил хийх, олон цагаар ширээний ард сууж байна. Хүний биеийн анатомийн талаас бидний биеэс ихийг шаардсан иогийн төрлүүдийг хийхэд бэртэл гэмтэл авах, ачаалал ихтэй буюу үр дүнгүй ч байж болох юм. Tиймд өөрийн биендээ тохирсон төрлөө нягтлан тунгааж, сонгох хэрэгтэй.
-Иогийг хэт хүчлэхгүй хийх ёстой гэдэг. Гэтэл иогоор хичээллэж байгаад гэмтэл, бэртэл авсан хүмүүс байх юм. Энэ нь сургалтын арга барилаас болж байна уу. Чадвар, мэдлэг дутмаг багшийн буруутай үйлдэл үү?
-Сүүлийн үед иогийн төв болоод иогийн багш нар борооны дараах мөөг шиг элбэг болсон. Харин элбэг байгааг тэр бүр чанартай гэж хэлэхгүйг гэмтэл, бэртэл авч байгаа хүмүүсийн тохиолдлуудаас харж болох юм. Tиймд та иогоор хичээллэх гэж байгаа бол тухайн иогийн төвийнхөө талаар их судалгаа хийхийг би санал болгоно. Сургалтын арга барил, хэр их арга техниктэй хийж байгаагаас нь тухайн багш болоод иогийн төвийн ур чадвар, чанарыг шалгаж болно. Арга техник гэдэгт ердөө уянгалж, үзүүлбэр мэт хийж байгаа дасгалын арга барилыг тооцохгүй гэж хатуухан хэлж болно. Арга техникт бид иогийн философи, анатомийн мэдлэг чадвар болоод тухайн иогийн төвийн олон улсад танигдсан үгүйг харж шалгахад илүүдэхгүй байх.
-Иогийг биеийн тамирын дасгал хөдөлгөөн биш гэх. Гэтэл иогийн ДАШТ болдог. Үүнийг эсэргүүцэх иогийн багш нар ч байх юм аа?
-Өмнөх хариултад дурдснаар, иогийн төв болоод иогийн багш нар элбэг болсон. Ийм цаг үед багш нарын иогийн түүх болоод философийн мэдлэгийг тэр бүр шалгах боломжгүй. Иогийн түүхэнд B.K.S Iyengar багш иогийг спорт болгох талаар багагүй үзэл бодлоо хуваалцаж, түүгээрээ ном ч гаргасан байдаг. Дэлхий дахинд орчин үеийн иогийн эцэг гэж нэрлэгдэх Krishnamacharya багш буюу эрдэмтэн “Иог бол Энэтхэгээс дэлхийд барих бэлэг” гэж хэлсэн байдаг. Хэрэв энэ иог гэгдэх гайхамшигтай зүйлийг илүү өргөн цар хүрээгээр хүмүүст таниулах нь хүн бүрийг тамирчин болгох гэсэн оролдлого биш. Харин ч иог гэдэгтэй танилцах эхний “үүд хаалга” болох гайхалтай боломж билээ. Иогийн багш нарын сургалтын дэг, сургуулиудын хувьд нэлээдгүй маргаан байдаг. Ямар ч иогийн дэг сургуульд харъяалагдах хэн хүн нэгэн дуугаар иог нь хүнд хэрэгтэй гэдгийг хэлнэ.
-Та иогийн ДАШТ-д оролцох тамирчдыг бэлтгэдэг. Та ДАШТ-д тамирчнаар оролцсон анхдагчийн нэгэн, хэдэн удаа ДАШТ оролцож байв. Хэр амжилт гаргаж байсан бэ?
-Tийм ээ. Би 2018 онд Бээжинд болсон ДАШT-д өсвөрийн иогчдыг төлөөлөн оролцож байсан. Үгээр хэлэхийн аргагүй гайхалтай туршлага судалсан зүйл байлаа. Үүнийг бусад өсвөрийн иогчид ч гэсэн мэдрээсэй гэж хүссэн учраас хүмүүсийг оролцохыг уриалдаг. Хэрэв үгээр тайлбарлах гэж оролдвоос, ДАШT-ий үеэр тайзан дээр иогийн байрлалуудыг гүйцэтгэх үед тэнд байгаа шүүгч, үзэгчид хэн бүхнээс тасарч, тэмцээнд оролцож буйгаа ч умартсан. Иог хүний биед гайхалтай өөрчлөлтийг авчирдаг. Түүний жишээ төлөөлөл болж ДАШТ-д оролцож байгаагаа ойлгосон. Иог нь гимнастик, уран нугаралтаас ялгаатай нь хүний биеийн хөдөлгөөний цар хүрээг гайхалтай тэлдэг. Мөн сэтгэл болоод оюун санааны амар амгалан төлөвт авчирдгаараа онцлог гэдгийг тэр үед ухаарсан.
Спортын тэмцээн хүний сэтгэл зүйд ямар их догдлол, сандралыг авчирдаг билээ. Tа бодоод үзвэл сагсан бөмбөг эсвэл хөл бөмбөгийн ДАШT-ийг тэр том цэнгэлдэх хүрээлэнд буй хүмүүсээс гадна дэлхий даяараа амьсгал даран үздэг. Tухайн багт буй 11 хүнд, эсвэл гол тоглогч хүнд дэлхийн тэр олон хүнээс маш их сэтгэл зүйн дарамт ирдэг. Харин иогийн спортын гол онцлог нь түүнээс өөр. Иогийн тамирчин тайзан дээр өөрөө өөртэйгөө л өрсөлддөг. Иогийн философид сантоша гэдэг ойлголт байдаг. Түүнд хүн гаднаасаа биш, сэтгэл дотроосоо аз жаргалыг олох нь чухал гэсэн байдаг. Тамирчдын дээд амжилт, одон медаль мөнгөн шагналаас илүү чухал нь хүний дотоод амар амгалан юм. Тийм болохоор иогийн гайхамшгийг үзүүлэх спортын энэ онцгой төрлийг олон нийтэд, харуулан, уриалахгүй өөр яах билээ.
-Ер нь цаашдаа иогийн тамирчид, иогийн улсын шигшээ баг бүрэлдэн бий болох юм биш биз?
-Иогийн спортыг Олон улсын иогийн спортын холбоо олимпын нэгэн төрөл болгох гэж байгаа юм билээ. ДАШT ч гэлтгүй олимпын өндөрлөгт хүрвэл олон орон иогийн тамирчидтай болохыг үгүйсгэхгүй билээ.
-Таны ээж, эгч иогийн багш хүмүүс байгаа. Та анх хэдэн настайгаасаа иогоор хичээллэж эхлэв?
-Би 13 настайгаасаа иогийн хичээлд сууж эхэлсэн. Харин 15 настайдаа иогийн олон улсын эрхтэй багш болж байлаа. Иогийн философи нь надад хамгийн их таалагдсан. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүдэд зөвхөн гадаад орчин ертөнцтэй танилцах хичээлийг л заадаг. Жишээлбэл, хүмүүсийн бүтээн байгуулсан зүйлс бөгөөд дэлхий ертөнцийн аж байдлыг шинжилдэг. Харин иогийн философи нь хувь хүн өөрийнхөө дотоод ертөнцтэй танилцах боломжийг олгодгоороо онцлогтой, сонирхолтой санагдсан. Хүнд байх олон талт байдлыг ойлгох, өөрийгөө илүү их хайрлахад иогийн философи надад тусалсан. Насны хувьд дөнгөж ахлах сургуульд орж байхдаа багш болсон бөгөөд өөрийн сэтгэл санаагаа амьсгалаараа дамжуулж удирдаж, өөртөө илүү зөөлөн хандах урлагт суралцах болсон. Tийм ч учраас өсвөр үеийнхэн, сэтгэл зүй болоод өөрийн дотоод сэтгэлд юу болж байгаагаа илүү их ойлгож мэдрээсэй гэж боддог. Ийм чадварыг иогоос олж болно гэж уриалдаг.
-Иогийн багшаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Иогийн багшаар ажиллаад зургаан жил болж байгаа.
-Иог хийхдээ та хэр аз жаргалыг хэр ихээр мэдэрдэг вэ?
-Иог нь миний хувьд ч гэлтгүй, эрт үеийн багш нарынхаар иог гэдэг нь тэнцвэр юм. Tэнцвэр гэдэгт зөвхөн бие махбодын талаас ч гэж хэлэхгүй бөгөөд хүний сэтгэл хөдлөлийн хувьд ч тэнцвэртэй байхыг хэлнэ. “Иога читта вритти ниродах” гэдэг үг байдаг. Энэ нь иогоор дамжуулж сэтгэлийн хөдөлгөөн, савалгааг арилгах гэсэн үгээр энэ асуултад хариулж болох юм байна. Аз жаргалыг бид энэ сэтгэлийн дотоод савалгаанд нь багтааж үзвэл зүгээр. Гуниглах, баярлах, уурлах, гомдох гээд энэ бүх мэдрэмж нь мэдрэгдээд л өнгөрдөг зүйл. Тийм учраас нэг зүйлд хүлэгдэхгүйгээр тэнцвэртэй байдлыг хангах нь өөрөө иог юм. Иог хийхдээ аз жаргалтай эсвэл гунигтай гэдэг зүйл байхгүй. Mэдээж иог хийсний дараа мэдрэгдэх зүйлсийн нэг бол дотоод сэтгэлийн савалгаа. Таны сэтгэлийн өч төчнөөн бодлын урсгал, давалгаа нь аль хэдийн намжсан юм шиг л санагдаж байвал сайн. Тэр үед тайвширч, тайтгарлыг мэдрэх болно. Гэхдээ энэ нь зөвхөн өнөөдөр л намжаагаад болдог гэсэн үг биш. Өдөр бүр, цаг тутамдаа ямар ч сэтгэлийн савалгаагүй тайван байх хэрэгтэй. Энэ үед та аз жаргалыг мэдэрч сэтгэлийн тэнцвэртэй оршиж чадна.
Т.ЯЛГУУН: Хүн гаднаасаа биш, сэтгэл дотроосоо аз жаргалыг олох нь чухал |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |