Нэг үе жүдо бөхийн 73 кг-ын жингийн дэлхийн шилдгүүд “Монголын чанга гарт” жүдочноос бэргэдэг байлаа. Олимп, дэлхийн аваргуудыг айлгах болсон монголын 73 кг-ын шилдэг тамирчин бол гавьяат тамирчин Лондон 2012 олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Сайнжаргалын Ням-Очир байв. Түүнтэй гар зөрүүлэн барилдсан гадаадын бөхчүүд С.Ням-Очирын хоёр гарын атгалт, шууны бярын амтыг мэдэрч ямар сайндаа л “Монголын чанга гарт” хэмээн дуу алдаж байх вэ дээ.

С.Ням-Очир бөхийн удам дамжсан гэр бүлд өссөн юм билээ. Түүний ээж Г.Пагма, гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн болон манай улсын 81 кг-ын жингийн шилдэг жүдочин, Ази тивийн аварга, ОУХМ Д.Нямхүүгийн аав Дамдинсүрэн нарын төрсөн дүү гэсэн. Гавьяат Ням-Очир 1986 онд Увс аймгийн Тэс суманд төржээ. Багын л их сэргэлэн, цовоо хүүхэд байсан аж. Аав, ээж хоёрынх нь хоёр тал бөхийн удамтай болоод тэр үү, багаасаа л бөхийн спортыг сонирхох болжээ.

Дунд сургуулийн наймдугаар ангид байхаасаа сонин дээрээс бөхийн тухай бичсэн материалуудыг цуглуулж, хайчилбар хийж хадгалдаг байж. Ням-Очир аав шигээ дуу цөөтэй, даруухан нэгэн. Гэхдээ бас их хичээнгүй, Шүлэг бичнэ. Хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” тэмцээнд байр эзэлж, шагнал хүртэл хүртэж явсан гэдэг. Тэр ч бүү хэл дөрөвдүгээр ангид байх үедээ, тэр үед улсын заан цолтой байсан Б.Ганбатад захиа бичиж байсан юм билээ. Б.Ганбат арслан захианд нь хариу илгээж, багш нь тэр захианы хариуг ангийнханд нь уншин өгч байсан дурсамжтай түүх бий.
С.Ням-Очир анх өөрийн аав Р.Сайнжаргалын байгуулсан “Улаан гутал” клубт хийчээллэж бөхийн спортын гараагаа эхэлсэн гэдэг. Улмаар 2004 онд Улаанбаатарт ирснээс хойш жүдо бөхөөр эрчимтэй хичээллэж юм билээ. “Алдар” спорт хорооны өмнөөс 2005 онд клубуудын багийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож “Шилдэг бөх”-ийн шагналыг хүртжээ. Энэ үеэс эхлэн дасгалжуулагч нарын хараанд өртөн, улмаар улсын шигшээ багийн босгыг алхсан аж.

Түүний дэлхийн цом, гранд слам, гран при тэмцээнд үзүүлсэн амжилтыг дурдвал их цаг хэрэгтэй болно. Харин 2010 онд Япон Улсад болсон ДАШТ-д Лондон 2012 оны олимпын дэвжээнд таарсан Нидерландын Декс Элмонттой хэсгийн аваргын төлөө барилдсан барилдааныг онцлох хэрэгтэй байх.
Декс Элмонтыг ялах юм бол ДАШТ-ий мөнгөн медаль дээр бууж, цаашаа аваргын алтан медалийн төлөө барилдах боломж нээгдэх байлаа. Тэр барилдаанд С.Ням-Очир илүү явж байгаад тохойгоо мултлан, хүрэл медалийн төлөө ч барилдах боломжгүй болж ДАШТ-ийг үдэж байв. Харин Лондон 2012 олимпод Декс Элмонттой дахин таарч, хоёр жилийн өмнө авч чадаагүй медалийнхаа хариуг авч чадсан юм. Элмонтын ах нь Бээжин 2008 олимпод С.Ням-Очирын нагац ах Д.Нямхүүг торгуулиар ялж, олимпын хүрэл медаль хүртэж байсан юм. Тэгэхээр ахынхаа ч, өөрийнхөө ч авах ёстой байсан медалийг хүртэж чадсан гэвэл хэтрүүлэг болохгүй биз.

Нидерландын Элмонт 2012 онд ДАШТ-ий хос мөнгөн медальтай, дэлхийн чансааны гуравт эрэмбэтэй мундаг бөх байв. Манай С.Ням-Очир Элмонтыг ямар ч байсан хожих ёстойгэж бодож л татами дээр гарсан гэж, олимпын дараа дурсан ярьж байлаа.
Тэрбээр Лондон 2012 олимпын тэгшитгэлийн барилдаанд германы бөх, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Кристофер Фоэлкийг хожиж 16-д үлдсэн. Улмаар Европын аваргын алт, мөнгөн медальт Украины Владимир Сороког юүко үнэлгээгээр буулган авсан. Ийнхүү шигшээ наймд огт барилдаан таардаггүй оросын Мансур Исаевтай таарсан юм. Тус барилдаанд шүүгчид нэлээн эргэлзээтэй байдлаас оросын бөхийн талд цэвэр ялалтыг заачихсан билээ.

С.Ням-Очир үүнд сэтгэл дундуур байсан ч торгуулийн тойргийн, дагах барилдаанд АНУ-ын Николас Делполог юүко үнэлгээгээр ялж, хүрэл медалийн төлөө Нидерландын Декс Элмонтыг хоёр торгуулиар сөхрүүлж, Лондон 2012 олимпоос монголын тамирчдын анхны медалийг хүртсэн. Энэ хүрэл медаль үнэхээр “Булган сүүлтэй” байж, араасаа хоёр мөнгө, хоёр хүрэл медаль дагуулсан гэдгийг монголчууд мэдэж байгаа.
С.Ням-Очир монголын жүдочдоо олимпын медаль авч чадахгүй дараалан ялагдал хүлээхэд их санаа зовж, “Миний бэлтгэл ч бас сайн ханаагүй юм болов уу” гэж имээж байсан гэдэг. Ямартай ч өөрийг нь маш хүнд барилдаанууд хүлээж байгаа гэдгийг тэр ойлгож байжээ. Лондон 2012 олимпын нэгдүгээр түүнд ялагдсан Германы Фоэлк “Би өмнө нь монголын Ням-Очиртой гурван удаа барилдаж, бүгдэд нь хожигдсон. Тэр босоогоос маш сайн барилддаг, хүчирхэг бөх. Ням-Очир намайг алдаа гаргахыг хүлээнэ гэдгийг би мэдэж байсан. Гэвч би, мэдэж байсан хэрнээ хоёр алдаа гаргаад л түүнд ялагдсан. Уг нь би дасгалжуулагчтайгаа ярилцаад түүнийг торгуулиар хожих боломжтой гэж төлөвлөсөн юм. Гэтэл санснаар болсонгүй. Бас барилдааны төгсгөлд маш их ядарлаа” хэмээн ярьсан нь бий.

Хэрвээ надаас “Дэлхийн хамгийн сайхан инээмсэглэдэг хүн хаана байна вэ гэж асуувал би Ням-Очирыг зааж өгнө” хэмээн дуу алдан өгүүлж байсан билээ.
Ийнхүү манай С.Ням-Очир эр бяр, уран мэх, хурд хүчээрээ төдийгүй даруухан зан, дулаахан инээмсэглээрээ дэлхий нийтийн хайрыг татаж чадаж байлаа. Олимпын медальд хүрэх зам шулуун дардан байдаггүй. Маш хүнд, сорил бэрхшээлийг туулна гэдгийг тэр мэдэж байв. Гэвч зорилгодоо тэр хүрч чадсан. Монгол Улсаас төрсөн олимпын 20 дахь, монголын жүдо бөхийн зургаа дахь олимпын медальтан болсон. Бөхийн удам дамжсан гэр бүлээс гаралтай “Монголын чанга гарт” Ням-Очир төрмөл авьяастай бөх. Удаа дараа гэмтэл, бэртэл аваагүй бол дэлхий, олимпод түрүүлж чадах нь эргэлзээгүй байсан. Гэхдээ олимп, дэлхийн хос медальтан болох тийм амар хялбар зүйл биш ээ. Түүний эхнэр ОУХМ Пүрэвдоржийн Лхамдэгд олимп, дэлхийн аваргын хэмжээний нөөц, боломж, чадвартай бөх байлаа.
| ХАМГИЙН САЙХАН ИНЭЭМСЭГЛЭЛТЭЙ ЖҮДОЧ |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |