-Монгол Улсын 57 кг-ын жинд дараалан түрүүлж, хошой аварга болсонд баяр хүргэе. Өмнөх жил 2022 онд УАШТ-д дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг хоёрын хэнтэй нь барилдаж түрүүлсэн билээ. Их л хүнд ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн санагдах юм?
-Тийм ээ. Ширүүн барилдаан бололгүй яах вэ. Бүгд л дэвжээн дээр хожихын төлөө гардаг. Тийм болохоор дэвжээн дээр гараад байгаа бүхнээ л дайчилж барилддаг даа. Өнгөрсөн жилийн УАШТ дээр Алтанцэцэг, Энхрийлэн хоёртой барилдсан.
Зооны барилдаанд Алтанцэцэгтэй барилдаад үндсэн цагт хэн, хэн нь үнэлгээ авч чадаагүй. Тэгээд нэмэлт цаг сунгасан барилдаанд би вазари үнэлгээ авч хожсон. Финалын барилдаанд Энхрийлэнтэй барилдаж, үндсэн цагт базари үнэлгээ авч хожиж байлаа.

-Энэ жилийн УАШТ-д шинээр төрөн гарч ирж буй залуу бөхчүүдтэй барилдлаа. Жингийн дүү нараасаа ур чадварын хувьд арай л хол тасархай байх шиг харагдсан. Хэдэн барилдаан хийж улсын аварга болов?
-Энэ жилийн УАШТ дөрөв барилдаан хийж түрүүлсэн. Мэдээж улсын шигшээ багийн бид чинь мэргэжлийн тамирчин шүү дээ. Тийм болохоор туршлага, арга барил, мэх, техник гээд юм, юмаараа дүү нараасаа илүү байлгүй яах вэ. Гэхдээ залуу тамирчид гээд басаж бардаж барилдаагүй ээ.

-Жингийн чинь найз ДАШТ-ээс медаль хүртчихлээ. Өөрт чинь дэлхийн аваргаас медаль хүртэх боломж нөөц байгааг харуулаад байна даа?
-Уг нь өөрий тань дайчин, эрэмгий барилдаан спорт сонирхогчдын анхаарлыг татдаг. Жингийнхээ дэлхийн шилдгүүдийн хэнтэй нь ч барилдах нөөц боломж байгаа гэдгээ харуулсан. Тактикийн барилдааны л алдаа гаргаад байна уу?
-Харин тийм ээ. Жингийн томчуудын ихэнхтэй нь барилдаж үзсэн. Бэлтгэл дээр тэмцээн дээр гээд ур чадварын хувьд илүү хол тасарсан хүн байхгүй мэт санагддаг. Дэвжээнд гараад хэн алдаа бага гаргана, хэн хурдан шаламгай мэдрэмжтэй, техник тактиктай байгаа нь хожоод байдаг юм.

-Олимп, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Силваг миний мэдэхээр хоёр том тэмцээнд ялаад байна. Силваг Рио 2016 олимпын аварга болсны дараа анхны тэмцээндээ оролцоход нь ялсан. Сая дэлхийн аварга болсных нь дараах анхны тэмцээн дээр нь мөн л яллаа. Та хоёрын барилдаан хэр таардаг вэ?
-Би Рафаэла Силва аваргатай гурван удаа таарч хожсон. Азербайжан Улсын нэр дээр барилдаж байх даа анх таарч тонгорч вазари үнэлгээ аваад хожиж байлаа. Силва аварга тактикын барилдаан маш сайтай. Бас бяртай, хариу контор мэх сайтай болохоор тас хийтэл унагаахад хэцүү л дээ. Бид хоёрын барилдаан таардаг гэж би лав хэлэхгүй. Ер нь их эвгүй барилдаантай бөх. Багш нартайгаа ярилцаж байгаад Силва аваргатай яаж барилдах. Түүний давуу болон сул тал гээд бүгдийг ярилцаж байгаад дэвжээнд гардаг. Зарим шаардлагатай үед өрсөлдөгч бөхийнхөө дүрд орж хүртэл барилдаж бэлддэх нь бий. Силва аваргыг өмнө нь барилдахдаа хожсон ч гэсэн тактикийн маш олон алдаа гаргаж байсан байна лээ. Сүүлд түүнтэй барилдахдаа тэр алдаагаа дахин гаргахгүй байх талаар багш нартайгаа ярилцаж, дүгнэлт хийгээд алдаа гаргахгүй барилдахыг хичээсэн
-Б.Буянхишиг, Э.Базаррагчаа та гурав Азербайжан Улс руу хэдэн онд, хэдэн жилийн гэрээтэй явсан юм бэ?
-Базаррагчаа, Буянхишиг бид гурав 2017 онд Азербайжан Улсын Жүдо бөхийн холбоотой гурван жилийн гэрээтэй яваад гэрээгээ дуусгаад ирсэн.
.jpg)
-Жүдогийн анхны легионер Г.Отгонцэцэг Казахстан Улс руу багштайгаа цуг явж, өндөр амжилт гарган олимп, дэлхийгээс медаль хүртсэн. Та гурвын хувьд багшгүй явсан нь сул тал болчихсон уу?

-Азербайжан лалын шашинтай улс. Тэдний ёс заншлыг дагаж мөрдөх хэцүү байсан уу. Ямар хэлээр тэдэнтэй ойлголцон ярилцдаг байв?
- Лалын шашинтай оронд анх очиход айх, гайхах зэрэгцдэг л байлаа. Сүүлдээ бүр дасаад “Усыг нь уувал ёсын дага” гэдэг шиг тоохоо байсан даа. Анх очоод Орос англи хэл холиод л ойлголцдог байлаа. Дунд нь байгаад байхаар нэг их удалгүй Азербайжан хэлийг нь сурсан.
-Азербайжаны Улсын аваргаас 2017, 2018 онуудад хүрэл медаль, 2019 онд алтан медаль хүртэж байсан юм уу?
-Бид Азербайжаны иргэншил авсан хэдий ч тэд улсын аварга дээрээ өөрсдийн тамирчдадаа илүү дэмждэг юм билээ. Бидэнд үнэлгээг илт өгөхгүй, өөрсдийн бөхчүүдэд давуу тал өгөөд, биднийг хожигдуулчихдаг байсан даа.
-Зодог, шуудаг өмссөн залуутай зургаа авхуулсан байсан. Найз залуу тань юм уу?
- Тийм ээ. Манай найз залуу үндэсний бөхөөр барилддаг. Аймгийн заан цолтой хүн бий.
-Жүдо бөхөөр хэдэн настай байхдаа хичээллэсэн бэ. Яагаад жүдо бөхийн спортыг сонгох болов?

-Анхны тань багш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа багш уу?
- Анхны багш гэвэл ЕБС-ийн биеийн тамирын багш Амаржаргал гэж хүн бий. Тэр хүний гар дээрээс л бүх юмыг сурч, бөхийн спортод дур сонирхолтой болж байлаа. Гавьяат дасгалжуулагч Ш. Цэвэлмаа багш дээр 2015 оноос хойш одоог хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийж байна. 2020 оны аравдугаар сарын сүүлчээр Монголдоо ирээд Ш.Цэвэлмаа багштайгаа ярилцаж байгаад “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн хүчний бэлтгэлийн Ч.Март багшид шавиар орсон. Одоо энэ хоёр чанга багшийн шавь болоод хичээж л явна даа.

-Парисын 2024 оны олимп жилийн дараа, 2023 оны ДАШТ болоход хоёрхон сарын хугацаа ойртсон байна. Бэлтгэл хэр байгаа вэ?
- 2022 оны дэлхийн аваргын дараа бэлтгэл дээр ахар сүүлээ хугалаад нэлээдгүй хугацаанд гам барьж, бэлтгэл тасарсан. Түүнээс болоод үндсэн бэлтгэлийн эрчим алдагдаж, бэлтгэл нэлээн суларсан. Олон тэмцээнийг өнжиж байгаад буцаад бэлтгэлдээ ороод удаагүй байгаа. Сая Парисын гранд сламд барилдсан. Ирэх тавдугаар сард болох дэлхийн аваргад орох зорилт тавиад Х. Болдбаатар ахлах дасгалжуулагчтай шигшээ багтаа бэлтгэл сургуулилалтаа базааж байна.

-Дэлхийн чансааны хэдэд жагсаж байна. Олимпын оноо цуглуулах ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Би дэлхийн ранкын 23-т байгаа. Бэртэл аваад 3-4 тэмцээн өнжсөн учир дэлхийн чансаа нэлээдгүй ухарсан. Энэ сарын сүүлээр болох Гүрж, Туркийн гранд сламуудад хүч үзнэ гэсэн бодолтой байгаа.

| М.ИЧИНХОРЛОО: Азербайжан Улс руу бид том мөрөөдөл тээж, легионер тамирчнаар явж байлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |