-Ч.Насантогтох багшийн нэрэмжит олон хотын тэмцээнээс алтан медаль авч, “Шилдэг тамирчин”-ны шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээний алтан медалийн төлөө аль клубийн тамирчин барилдав?
-Баярлалаа. Насаа багшийн нэрэмжит олон хотын тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Энэ удаагийн тэмцээний алтан медалийн төлөө Спортын төв сургуулийн Амарцэцэг гэдэг охинтой барилдаж ялсан.
-Танай 57 кг-ын жинд хэдэн бөх барилдав. Хамгийн хүнд барилдааныг ямар бөхчүүдтэй хийсэн бэ?
- Улаанбаатар хотод болдог бусад тэмцээнүүдийг бодвол цөөхөн тамирчид оролцсон. Энэ удаагийн тэмцээн хөдөө орон нутагт хол газар болсон болохоор харьцангүй цөөн тооны тамирчид оролцсон байх. Манай жинд 15 бөх барилдсан. Тийм хүнд ширүүн өрсөлдөөн өрнөсөн барилдаан бол гараагүй.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Би нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургуулийн аравдугаар ангид сурдаг.
-Жүдо бөхийн спортоор хичээллээд удаж байгаа юу. Жүдо бөхийг сонирхож эхлэх үед аав, ээж нь эсэргүүцэж байсан уу?
-Жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа. Аав, ээж хоёр минь үргэлж намайг дэмжиж, тусалсаар ирсэн. Бэлтгэл, сургуулилалт хийх бүх боломж, нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Эсэргүүцэж, хориглож байсан удаагүй. Харин ч их дэмждэг.

-Чиний сонирхлыг жүдо бөхийн спортын чухам юу нь татав аа?
-Бэлтгэл, сургуулилалтаа “Монголын жүдо академи”-ийн аль салбар дээр хийдэг вэ. Хэн багшийн шавь бэ Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
--Би бэлтгэлээ Баянгол дүүргийн III хорооллын Модны хоёрт байрлах “Их шавь” салбарт хийдэг. Миний багшийг Г.Бат-Эрдэнэ гэдэг. Өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийж байгаа.

-Жүдо бөхөөр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Жүдо бөхөөр долоо дахь жилдээ хичээллэж байгаа.
-Миний дүү өөрийгөө хэр бяр тэнхээтэй гэж боддог вэ?
- Би ч өөоийгөө нэг их бяр тэнхээтэй гэж боддоггүй. Гэхдээ бяр, тэнхээтэй болохын төлөө хичээж яваа. Жүдо бөхийн мэх, техникийг сайн эзэмшихийн хажуугаар тодорхой хэмжээний хүч, бяртай байх ёстой.
-Найз охидууд нь чиний жүдо бөхөөр хичээллэх сонголтыг хэрхэн хүлээн авч байв аа?
- Анх жүдо бөхөөр хичээллэж эхлэхдээ ангийнхаа охидуудад хэлээгүй. Харин анхны тэмцээнд ороод, анхны медаль хүртэх үед л тэд мэдсэн. Найзууд мэдсэн үеэс хойш үргэлж наймаг дэмжиж улам их урам зориг, эрч хүч хайрлан дэмжих болсон. Одоо ч дэмжсээр л байгаа.
-Жүдо бөхийн спортод хүч чадал, техник ур чадвар чухал ч сэтгэл зүй гол тулгуур болно биз. Тэмцээнд орохын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Саяхан болж өнгөрсөн насанд хүрэгчдийн УАШТ-д барилдсан уу?
-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жингийн хувийн барилдаанд бол барилдаагүй. Харин багтаа тус нэмэр болох үүднээс багийн барилдаанд хүч сорьсон.

-Өсвөр үе, залуучуудын УАШТ-ийн хэдэн удаа оролцож, ямар амжилтууд гаргаж байв?
- Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож байсан. Тэр гурван улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медалийг авч байлаа. Харин залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж үзээгүй.
- Өсвөр үеийн олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу?
-ОХУ-д болдог өсвөр үеийн “Рахлийн цом”-ын тэмцээнд л оролцож үзсэн.
-Жүдо бөхийн спортоор хичээллэх хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Жүдо бөхийн бүх зүйл хамгийн сайхан нь шүү дээ. Тэр дундаа жүдогийн шинэ мэх, техник сурах хамгийн гоё. Барилдах урам зориг авч амжилттай барилдах бүр ч сайхан.
.jpg)
| Х.Ариунтунгалаг : Жүдогийн шинэ мэх, техник сурах хамгийн гоё |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |