“МӨСНИЙ ХАНХҮҮ” ЮЗҮРҮ ХАНЮ

Бээжин 2022 өвлийн олимпын наадмын тод оддын нэг Юзүрү Ханю Олимпын хошой аварга, Япон Улсын зургаан удаагийн аварга тамирчин юм. Юзүрү Ханю 1994 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Япон Улсын Сендай мужийн Изумикү хот төржээ. Ханюгийн аав бейсболын сургуулийн клубийн зөвлөх байсан бөгөөд уран гулгалтын спортыг сонгохыг түүнд анх санал болгожээ. Хоёр настайдаа Ханю астма өвчтэй гэж оношлогдсон бөгөөд энэ нь цаг хугацааны явцад аажмаар сайжирсан. Эгчийнх нь дасгалжуулагч Мами Ямада эгчийнхээ бэлтгэлд саад учруулахын оронд энэ спортоор хичээллэхийг зөвлөсний дараа Ханю дөрвөн настайгаасаа гулгаж эхэлсэн байдаг.
Анх 2004 онд Японы уран гулгалтын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний “Б” ангилалд алтан медаль хүртсэнээр түүний амжилтын үүд хаалга нээгджээ. Дасгалжуулагч багш нь бэлтгэлийн талбайгаа сольсноор Ханю үргэлжлүүлэн бэлтгэлээ базааж, улмаар 2006 онд мөн тэмцээнийхээ “А” ангилалд хүрэл медаль хүртсэн байдаг.
Түүний сонирхогчоос өсвөрийн төрөлд хүч сорьж эхэлсэн нь 2008 он. Тухайн үед Юзүрү Ханю 13 настай байсан бөгөөд Японы өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан хамгийн залуу эрэгтэй тамирчин болжээ.
Түүний амжилт зөвхөн арлын Японоор хязгаарлагдсангүй, 2010 онд Дэлхийн өсвөрийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд орох эрх авчээ. Энэ тэмцээндээ богино үзүүлбэрийн төрөлд гуравдугаар байр, чөлөөт гулгалтын төрөлд нэгдүгээр байр тус тус эзэлж, нийлбэр дүнгээрээ түрүү байр авч чадав. Ийнхүү "Өсвөрийн дэлхийн аварга" цол хүртсэн хамгийн залуу япон хүн болжээ.
Энэ цагаас хойш медалийн буухиа тасрахгүй явсаар хамгийн анхны олимпын алтан медалиа 2014 оны Сочигийн олимпын наадмаас хүртжээ.Тухайн үед Юзүрү Ханю эрэгтэй богино үзүүлбэрийн төрөлд 101.45 оноо авснаар 100-гаас дээш оноо авсан анхны уран гулгагч болсон байна. Тэрбээр 2014 оны Сочигийн олимпоос дөрвөн жилийн дараа 2018 онд Пёнчаны олимпоос мөн алтан медаль хүртэж, амжилтаа бататгажээ.
“МӨСНИЙ ГҮНЖ” КАМИЛА ВАЛИЕВА

Уран гулгагч дэлхийн “Залуу-Од” Камила Валиевагийн бүтэн нэрийг Камила Валерьевна Валиева гэдэг бөгөөд 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Казан хотод төржээ. Тэрбээр Татар үндэстэн. Валиева багаасаа гимнастик, балет, уран гулгалт гээд олон төрлийн спортоор хичээллэж байсан ба таван нас хүрэх үед ээж нь түүнийг голчлон уран гулгалтад илүү түлхүү хичээллүүлж эхэлсэн байдаг.
Тэрбээр ДАШТ-д чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр тэр гурван ч удаа дөрвөн эргэлт хийж дэлхийн шинэ рекорд болох 174.31 оноог тогтоосон бөгөөд нийт оноогоороо 249.24 болж мөн л дэлхийн шинэ рекорд амжилтыг тогтоож байлаа.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд дэлхийн рекордыг эзэмшигч зургаан топ уран гулгагч хүрэлцэн ирсний нэг нь ОХУ-ын “залуу супер од” 15 настай Камила Валиева байв. Тэрбээр Бээжингийн олимпын багийн өрсөлдөөнд уран гулгалтын спортын хамгийн хүнд техник болох гурвалсан аксел болон дөрвөн угсраа үсрэлтийг амжилттай гүйцэтгэснээр, олимпын наадамд уг техникийг хийсэн анхны эмэгтэй уран гулгагч болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.
Өөрийн спортын замналын туршид дэлхийн рекордыг есөн удаа шинэчлэн тогтоосон Камила Валиева ердөө 2021 оны аравдугаар сард насанд хүрэгчдийн карьераа эхлүүлсэн байсан байдаг.
БЭЭЖИНГИЙН ОЛИМПЫН АВАРГА АННА ШЕРБАКОВА

Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын уран гулгагч Анна Шербакова алтан медалийн эзэн болсон. Тэрбээр 2004 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Моксва хотод төржээ. Анна Шербаково гурван настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн.
Анна спортын ертөнцөд ид гялалзаж байхдаа 2017 онд хөлөө хугалж, хагас жилийн хугацааг эмчилгээнд зарцуулан, олон чухал тэмцээнийг өнжиж байсан билээ. Гэсэн ч эргэн сэргэлтээ авч, ковидын дараах хүндрэлийн улмаас 38 хэмийн халуунтай байхдаа ОХУ-ын аварга болж байсан “хатан зоригт охин” юм.
Олимпын наадамд 17 настай Анна Щербакова дөрөв эргэлттэй лутц хийсэн анхны уран гулгагч эмэгтэй. Тэр мөн дөрвөн эргэлттэй лутцыг нэг үзүүлбэр дээрээ хоёр удаа хийсэн анхны уран гулгагч юм.
ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА АЛИНА ЗАГИТОВА

Алина Ильназовна Загитова. Аав, ээж нь нэг нас хүрсэн охиндоо нэр өгч амжаагүй байж. Нэг өдөр телевизээр уран сайхны гимнастикийн од Алина Кабаевагийн тухай нэвтрүүлэг үзэж сууж байгаад охиндоо Алина гэж нэр хайрлажээ.
Тэрбээр 2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотод төрсөн. Загасны орд. Одоо 21 настай. Татар үндэстэн. Аав Ильназ Загитов нь хоккейн багийн дасгалжуулагч. Ээж нь уран гулгалтын тамирчин болох гэж мөрөөдөөд чадаагүй тул охиндоо мөрөөдлөө шилжүүлжээ. Алинагийн дүү Сабина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг. Таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж, долоон наснаасаа тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 2018 оны Пёнчаны олимпын наадамд оросууд гол итгэл найдвараа Евгения Медведевад өгч, түүнд олимпын аварга болох илүү боломж байгаа гэж үзэж байсан юм.
Олимпод Евгения Медведева богино үзүүлбэрийн төрөлд 81.61 оноо авч бүх цаг үеийн рекордыг шинэчлэн тогтоогоод байв. Харин олимпын тэмцээний завсарлагын дараа Алина Загитова богино үзүүлбэрээ хийж хэдхэн цагийн өмнө шинэчлэгдээд байсан рекордыг 82.92 болгож ахиулсан нь гайхалтай байв. Тэмцээний дараагийн өдөр Алина Загитовагийн чөлөөт үзүүлбэр үзэгчид болон шүүгчдийн нүдийг орой дээр нь гаргасан юм. Америкийн “New York Times”-ын үзэж байгаагаар энэ бол эмэгтэй уран гулгалтын ганцаарчилсан төрлийн бүх цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэр болсон хэмэн бичиж байлаа.
Тэрбээр чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр гурвалсан эргэлтийн комбинацыг амжилттай хийсэн юм. Алина Загитовагийн гайхамшиг үүгээр дуусаагүй бөгөөд үүнээс ч хэцүү элемент болох гурвалсан лутц-гурвалсан лүүп комбинацыг итгэмээргүй амархан хийсэн билээ. Мөн тэрбээр заавал гүйцэтгэх ёстой 11 үсрэлтээ үзүүлбэрийнхээ хоёрдугаар хагаст бүгдийг нь хийснээр шүүгчдээс нэмэлт 10 оноо авсан юм. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр 239.57 оноо авч 15 нас 281 хоногтойдоо түүхэн дэх хамгийн залуу уран гулгалтын олимпын аваргуудын нэг болсон юм.
ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА НАТАН ЧЕН

Бээжин-2022 олимпын эрэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан үзүүлбэрт 22 настай Натан Чен гэх америк залуу дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 113.97 оноо авч олимпын аварга болж байлаа. Тэрбээр сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан түрүүлсэн юм. Натан Чен олимпын наадамд дөрвөлсөн флип, гурвалсан аксель, каскад дөрвөлсөн лутц, гурвалсан тулуп гүйцэтгэж, Юзүрү Ханюгийн тогтоосон дэлхийн рекорд болох 111.82 оноог эвджээ. Түүний араас 108.12 оноотой Японы Юма Кагияама, 105.90 оноотой Шома Үно нар бичигдсэн. Харин сүүлийн хоёр олимпод дараалан түрүүлээд буй “Мөсний хаан” Японы Юзүрү Ханю олны хүлээлтэд хараахан хүрээгүй 95.15 оноо авсан юм. Мэргэжилтнүүд уран гулгалтын ганцаарчилсан төрлийн олимпын алтан медалийн төлөөх гол өрсөлдөөн Юзүрү Ханю, Натан Чен нарын хооронд болно гэж таамаглаж байсан ч Натан Чен хол тасарч түрүүлсэн билээ.
“ТЭРГЭНЦЭР”-ЭЭС ӨНДИЙН БОССОН ОЛИМПЫН АВАРГА СУЙ ВЭНЖИН, ХАН ЦУН

Хятадын уран гулгагч Суй Вэнжин, Хан Цун нар Бээжингийн олимпын спорт хосын чөлөөт үзүүлбэрийн аварга билээ.Тэд олимпын түүхэнд анх удаагаа шидэлттэй дөрөв эргэлттэй үзүүлбэр үзүүлж, хувийн дээд амжилтаа болон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байсан юм. Суй Вэнжин, Хан Цун нар 10 гаруй жил хамтдаа гулгаж байгаа бөгөөд 2018 оны өвлийн олимпын мөнгөн медальт, 2017, 2019 оны дэлхийн аварга, зургаан удаа Ази тивийн аварга болж, дэлхийн гурван удаагийн мөнгөн медаль хүртэж байлаа. Тэд олон удаагийн хүнд бэртэл, гэмтлийн давааг туулж байсан юм. Суй Вэнжин, Хан Цун нар хосын төрөлд түрүүлж, олимпын аварга болсон. Тэдний нийт оноо 239.88-д хүрч, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоож байв.
Олимпын аварга 27 настай Суй Вэнжин нь 2015 онд Хятадын цомын аварга шалгаруулах тэмцээн болохоос долоо хоногийн өмнө бэлтгэлийн үеэр унаж, мөсөнд толгойгоо цохисны улмаас нэг нүднийхээ хараагаа алдаж байв. Гэлээ ч Хан Цунтай хамт тэмцээндээ орсон байна. Хятадын эмч нар азаар Суй Вэнжиний харааг сэргээж чаджээ. Суй Вэнжин түүнээс хойш хөлөө мөн хүнд бэртээж, хагалгаанд орж тэргэнцэрт сууж байв.
Кон Хан, Суй Вэнжинтэй бүхий л хүнд хэцүү цаг үед нь хамт байж, дахин мөсөн талбайд гарч чадахгүй гэж эмч нар дүгнэж байхад ч Вэнжинээс өөр хүнтэй гулгахгүй хэмээн хамт байсан гэдэг.
| Уран гулгалтын дэлхийн шилдгүүд |
|
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |