-ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД-
Үүнээс гадна цагаан сарын барилдааны талаарх сонирхолтой баримтыг давхар хүргэж буйг таалан уншина уу. Тухайлбал Анх Цагаан сарын барилдааныг 1963 оноос “Нэгдэлчдийн баярын барилдаан” гэх нэрээр зохион байгуулж эхэлсэн. Хамгийн анхны “Нэгдэлчдийн баярын барилдаан”-д нийт 64 бөх зодоглосноос дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, аварга Ч.Бээжин үзүүрлэжээ. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Цагаан сарын барилдаанд хамгийн олон түрүүлсэн амжилтыг эзэмшдэг. Тэрбээр Цагаан сарын барилдаанд нийт 13 удаа түрүүлэхдээ завсаргүй 11 жил түрүүлжээ. Түүний 11 удаагийн завсаргүй түрүүг 1999 онд дархан аварга А.Сүхбат учраа тааран зогсоосон түүхтэй. Д.Хадбаатар аваргын Цагаан сарын барилдааны түрүү, үзүүрт гурван жил дараалан Өвөрхангай аймгийн бөхтэй тунан хүчийг үзэж байжээ.
Улсын аварга Д.Хадбаатар улсын арслан цолтой байхдаа Цагаан сарын барилдаанд гурван удаа түрүүлэхдээ үзүүр, түрүүний барилдаанд бүгдэд нь Өвөрхангай аймгийн харьяат бөхчүүдтэй тааран барилдсан нь өдгөө хачирхалтай баримт болон үлдсэн юм. Тэрээр 1980 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын заан Д.Долгорсүрэн, 1984 онд Хужирт сумын харьяат улсын заан Ё.Ишгэн, түүний дараа жил Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох нартай учраа тааран барилджээ. Харин Улсын аварга О.Хангай аймгийн цолтойдоо Цагаан сарын барилдаанд хоёр удаа буюу 2014, 2017 онд үзүүрлэсэн. Харин 1998 онд Улсын арслан Б.Ганбат, 2000 онд Улсын харцага Ц.Магалжав нар тус тус нэг удаа үзүүрлэсэн түүхтэй. Ингээд уншигч та бүхэнд энэ жилийн цагаан сарын барилдаанд түрүүлэх магадлалтай бөхчүүдийг таамаглан хүргэе.
ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болсон. Тус барилдаанд даян аварга Н.Батсуурь ч бүртгэлээ хийлгэхээр Монголын үндэсний бөхийн холбоотой холбогдсон ч “Бүртгэх боломжгүй юм байна” гэсэн хариу авсан юм. Энэ талаар тэрбээр Н.Батсуурь өөрийн цахим хуудастаа “Маргааш барилдана. Хууль ёсны дагуу” хэмээн бичиж байсан удаатай. Түүнийг бөх сонирхогчид “Энэ жил цагаан сарын барилдаанд түрүүлэх магадлал өндөр” хэмээн үнэлээд байна.
АВАРГА П.БҮРЭНТӨГС

Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга П. Бүрэнтөгс. Тэрбээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлага доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн гэдэг. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд дөрвөн жилийн турш бэлтгэл хийж, улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болсон.
· 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол
· 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
· 2012 онд Улсын наадамд ес даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн.
· 2015 онд Улсын наадамд найм даван үзүүрлэсэн
· 2016 онд Улсын наадамд долоо давж чимэг нэмсэн.
· 2019 онд Улсын наадамд зургаа давж чимэг нэмсэн.
· 2020 онд Улсын наадамд ес даван түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн.
· 2022 онд найм давж шөвгийн дөрөвт үлдэн чимэг нэмсэн.
УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ
.jpg)
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмаар түрүүлж аварга цол хүртээд буй О.Хангай энэ жилийн цагаан сарын барилдаанд түрүүлэх бөхийн таамагт дээгүүр нэрлэгдэж байна. Тэрбээр 2014, 2017 онуудын сар шинийн барилдаанд үзүүрлэсэн түүхтэй. Түүнийг үнэнч дэмжигчид “Энэ жил түрүүлнэ, заавал түрүүлнэ” хэмээн дээлийнх нь захыг мушгин сууна.
УЛСЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА
Билгийн тооллын 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Р.Пүрэвдагва түрүүлсэн билээ. Тус барилдаанд "Монос" группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн. Харин их шөвөгт улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь нар үлдэж, сонирхолтой барилдаан өрнүүлж байлаа. Р.Пүрэвдагва арслан анх удаа түрүүлснээр цагаан сарын барилдааны 23 дахь түрүүг хүртсэн юм. Харин өнгөрсөн жилийнх нь сар шинийн баярт зориулсан барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давст сумын уугуул, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж нар шөвгөрч байв.
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР
Сүүлийн жилүүдэд Б.Орхонбаярын уран хурц барилдаанууд олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байна. 20 гаруйхан настай залуу арслан маань наадмаас хойш заал, танхимын барилдаанд олон зодоглоогүй. Түүнийг бөх сонирхогчид “Түрүүлэх нь баараагүй” хэмээгээд буй. Тэрбээр улсын арслан цол хүртсэнээсээ хойш заалны барилдаанд нэг түрүүлж, нэг шөвгийн дөрөвт үлдээд байгаа билээ.
УЛСЫН ГАРДИ М.БАДАРЧ
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч энэ жилийн цагаан сарын барилдаанд түрүүлэх магадлалтай бөхийн таамагт дээгүүр байр эзэлж байна. Тэрбээр 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарди Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван шөвгөрч харцага цол хүртэж байлаа. Мөн ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр дөрөв, аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж заан цол хүртсэн. 2020 онд даян аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн тул давааг нь нөхөн олгож " Монгол улсын гарди цол хүртсэн юм.
-УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАР-

Өөрийн уран хурц барилдаан, даацтай мэхээрээ үзэгчдийн нүдийг баясгаж буй Б.Зоригтбаатар буюу цахилгаан Зоригоо. Сүүлийн үед заалны барилдаанд чимэг болж байгаа гэхэд буруудахгүй. Энэ сарын 21-нд "Монгол улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, начин Б.Түмэндэмбэрэл үзүүрлэсэн. Үүнээс гадна "Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан"-аас эхлээд заал танхимын барилдаануудыг алгасахгүй үзэж буй бөх сонирхогчдын дунд "Цахилгаан Зоригоо" нэрээрээ алдаршсан улсын залуу харцага Б.Зоригтбаатарын уран хурц, түргэн шуурхай барилдаанаар бахархаж сууна. Түүнийг энэ жилийн цагаан сарын барилдаанд нэг юм дуулгана хэмээн бөх сонирхогчид дуу нэгтэй хэлж байна.
АЙМГИЙН АРСЛАН Э.МӨНХЖАРГАЛ
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн. Өнгөрсөн жилийн түрүү бөх Э.Мөнхжаргалыг улсын баяр наадамд цол хүртэнэ хэмээн олон хүн харж суусан. Харин энэ жил мөн л дээгүүр барилдана таамаглаж байна.
| САР ШИНИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |