
Монгол Улсын Засгийн газрын захирамжийн дагуу өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосноос хойш дөрвөн жил өнгөрчээ. Ойрхондоо хурдан морь сонирхогчдын чихийг "сортолзуулсан" овооны тахилга уралдаан битгий хэл сунгаа ч үзэгдэхээ болив. Засгийн шийдвэрийг дагаж, энэ онд ч олон аймаг өвлийн уралдаан, сунгаа хийхийг хориглож буйгаа мэдэгдээд байгаа ч уяачдын хурдан морио улсын наадмаас өмнө сорих өвлийн уралдаан, урин цагтай энх золгосны баяр, хаврын уралдаанаа энэ жилээс хийж эхлэн өвөл, хаврын уралдааныг дахин сэргээж гэнэ. Засгийн газар ч, аймгийн Засаг даргын ч шийдвэр бай уяач, морь сонирхогчид идэр есийн хүйтэнд хүлэг, хүүхэд хоёрынхаа чансааг сорьдог өвлийн уралдаанаар "цангаж" байж. Ирэх өвөл, хаварт нь уралдах эсэхийг мэдээгүй ч морьдоо тавьж явуулж чадаагүй уяачдын "нар" нь гийж байгаа сурагтай.

Өвлийн уралдаан, сунгаа хийхийг хориглосноос хойш л эргэн уралдаан зохион байгуулахыг нь хүлээж, өвөлдөө морьдоо барьсан уяачид тавьж чадалгүй л хавартай золгож байлаа. "Тэгсгээд л болчихно доо" гээд чадахаараа морьдынхаа уяа, сойлгыг тааруулж байсан уяачид хоол, тэжээлийн зардлаас эхлүүлээд алдсан юм их. Өвлийн уралдаан, сунгаа ч худлаа болж гэхэд "Урин цагтай мэнд золгосны баяр гээд хаврын уралдаанаа хийх байлгүй дээ" хэмээж, хамаг байдгаараа "форм"-ндоо байсан уяач, хүлэг хоёр хөөрхий. Харин одоо зөвхөн уяач, морин спорт сонирхогчид гэлтгүй бүр огтоос ч сонирхдоггүй хүний гайхан санаж, дурсах болсон өвлийн уралдаан, сунгаанууд эхнээсээ эхлэх гэнэ.
2016-2017 оны хооронд буюу ердөө хоёр жилийн хугацаанд 2422 хүүхэд мориноос унаж, хүнд, хөнгөн хэлбэрийн бэртэл авсан байдаг.

Өвлийн уралдаанд унаач хүүхэд даарч, бээрэх хүйтнээс эхлүүлээд хурдан морины шөрмөсний ачаалал нэмэгдэж, гэмтэх эрсдэл өндөр. Олонх хурдан адуу хэдэн сараас уяа сойлгондоо байж хурдаа хадгалдаг бол намар, өвлөөр тавьсан, барьсан адуу өнгөрсөн зун хурдалсан юм уу, ирэх зун хурдлах хурдныхаа хаана ч хүрдэггүй гэдэг. Тиймээс л баяр наадамд шижигнэсэн хурдан хүлгүүд оруулах гэж өвлийн уралдаан, сунгаанаас эхлэн өөрийнхөө ч, өрөөлийн ч морьдыг сонжиж, урин цагаар уяа сойлгийг нь тааруулахад анхаарч байж л улсын баяр наадамд шилмэл хурдан хүлгүүд гарч ирдэг аж. Хүүхэд, хүлэг хоёрт "ташуур" болдог өвөл, хаврын уралдаануудаас "Дүнжингарав хурд" уралдаан л олны хүлээлтийг үүсгээд удлаа. Хэдэн жилийн өмнө л урин цагтай золгосноо тэмдэглэл шинийн өдрөөр шилмэл хүлгүүдийн "Дүнжингарав" уралдаан болдог байсан нь олон ч хүний санаанд үлдэж, өдгөө санагалзах болжээ. Гэсэн ч "Дүнжингарав" сураггүй л.

Хэдхэн өдрийн өмнө ММСУХ-ноос энэ онд зохион байгуулах хурдан морины уралдааны товыг гаргасан. Ингэхдээ өвөл, хаврын ямар ч уралдаан оруулаагүйд морь сонирхогч олон цахим сүлжээгээр дамжуулан бухимдлаа илэрхийлж байна. Залуус Чингис хааны үеэс өвлөгдөж ирсэн "Дүнжингарав" уралдаанаа зохион байгуулж, цар тахлын хүнд үеэс бага ч болов салж, урин цагтай энх золгосны баяр, уралдаанаа зохион байгуулахыг хүсэж байна. Морь сонирхогчдоос эхлүүлээд олон хүний дотор дурсагддаг "Дүнжингарав" наадмаа зохион байгуулж, сар шинийн өдрүүдээд баяр дүүрэн байхыг хүсэж байгаа гэв. Олны хүсэн хүлээсэн "Дүнжингарав" болбол идэр есийн хүйтэнд хүн, мал хотлоороо баяртай байна биз ээ.

| УЯАЧИД ӨВЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХООР МОРЬДОО СОЙЖ ЭХЭЛЛЭЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |