Монголын жүдо академийн ээлжит бүс гардуулах ёслол энэ сарын 22-ны ням гарагийн 15:00 цагаас Спортын төв ордонд явагдах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээний хүндэт зочдоор 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван жингийн аваргууд оролцох юм.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд түрүүлсэн Монголын жүдо академийн тамирчин ОУХМ О.Хүслэн, эрэгтэйчүүдийн -66 кг-д түрүүлсэн ОУХМ Б.Эрхэмбаяр, 60 кг-д түрүүлсэн спортын мастер Б.Сүхбат нар бүсний зэргийн шалгалтад тэнцсэн суралцагчдад бүсийг нь гардуулж, заавар зөвлөгөө өгөх юм.
| Жүдо бөхийн бүс гардуулах ёслол болно |
|
Хөл бөмбөгийн “U10” насны аваргын цомыг “Дэрэн” клуб өргөлөө
2025-12-27 12:24:21
2025-12-27 12:07:05
Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо
2025-12-27 11:46:15
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |