Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн ээлжит чөлөөт агентын зах зээл удахгүй нээгдэх билээ. Мөн түүний өмнө драфтын үйл ажиллагааг зохион байгуулсны дараа 2020-2021 оны улирлын тоглолтууд албан ёсоор эхэлнэ. Тус лигийн түүхэнд аваргын төлөөх тоглолтоос хойш хамгийн хурдан шинэ улирлыг эхлүүлэхээр болсонд ихэнх тоглогч шүүмжлэлтэй байгаа юм. Харин драфтын сонголт, чөлөөт агентын зах зээл нээгдэхээс өмнө багуудын хийсэн нүүдэл юу байв. АҮСБХ-ны хүрээн дэх онцлох мэдээ, мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Жрю Холидэй “Милоуки Бакс” багт нэгдэв
.jpg)
“Нью Орлеан Пеликанс” багийн бүх одод холбон тоглогч Жрю Холидэй “Бакс” багт солилцоогоор нэгдлээ. Тухайлбал, “Бакс” багийн зүгээс Эрик Бледсо, Жорж Хилл болон ирээдүйн гурван драфтын эрхийн хамтаар “Пеликанс” багтай тохиролцож, наймаа албан ёсоор дуусгавар болсон юм.
Жеймс Харден багаа солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
.jpg)
Лигийн супер од Жеймс Харден “Бруклин Нетс” баг руу солилцоонд орох хүсэлтэй байгаа аж. Хэрэв “Хьюстон Рокетс” багийн удирдлагуудын зүгээс түүнийг солилцоонд оролцуулах шаардлагагүй гэж үзвэл тэрбээр ирэх гурван жилд авах 103 сая ам.долларын гэрээнээсээ татгалзаж, “Нетс”-тэй томоохон гэрээ байгуулах гэнэ. Олон жил шигшээ тоглолтдоо хожигдож, аварга авч чадахгүй явсаар залхсан Хардены нүүдэл цагаа олоогүй ч байж болох юм. Хэдийнэ хоёр супер одыг багтаа нэгтгэсэн “Нетс” багаас түүнд санал болгох цалингийн цэс тийм ч өндөр байж чадахгүй.
Крис Пол “Финикс Санс” багт нэгдэв
.jpg)
Өдгөө ахмадуудын эгнээнд багтаад буй хуучны шилдгүүдийн нэг Крис Пол “Санс” багт нэгдлээ. Тус багийн зүгээс Крис Пол болон туслах үүргийн тоглогч Абдель Надер нарын төлөө “Оклахома Сити Тандер” багт Рики Рубио, Келли Оубре Жуниор, Ти Жером, Жален Лекк болон 2022 оны драфтын эхний тойргийн сонголтын эрхийг зарцуулжээ. Жил бүр сайн тоглолтоо үзүүлдэг ч аваргын төлөөх өрсөлдөөнд ордоггүй Крис Пол залуу супер од Девин Бүкертэй нэгдлээ. Ирэх жилийн шигшээ тоглолтын таамгийг тэдний хослол үгүйсгэж ч болох юм.
Роберт Ковингтон солилцоонд орно
.jpg)
Багийн гол тулгуур тоглогч Жеймс Харден солилцоонд орох саналаа гаргаснаар “Хьюстен Рокетс” багийн удирдлагуудын сандаргаад байна. Харин энэ үед тус багийн ерөнхий менежер багийн гарааны тоглогч Роберт Ковингтоныг “Портлэнд Трэйл Блэйзерс” баг руу солилцоонд оролцуулж, туршлагатай хамгаалагч Тревор Аризаг болон ирэх жилийн драфтын эхний тойргийн сонголтын хамтаар солилцох саналтай байгаа аж.
“Милоуки Бакс” Богдан Богдановичийг багтаа нэгтгэлээ
.jpg)
“Сакраменто Кингс” багийн залуу од Богдан Богдановичийг лигийн ихэнх баг онилсон билээ. Тэдэн дундаас “Бакс” багийн удирдлагууд түргэн шаламгай ажиллаж түүнийг солилцоогоор багтаа авчирчээ. Тус багийн зүгээс Богдан Богданович болон Жастин Жеймс нарыг авчрахын тулд Донте ДиВинчензо, Эрсан Ильясова, Д.Ж. Вилсон нарыг ашиглажээ. Өнгөрсөн улирлын аваргын шуумд хэсэг яригдсан “Бакс” баг шувтаргын тоглолтдоо хожигдол хүлээсэн. Харин ирэх улирлаас аваргын цомын төлөө хүч үзэх бололтой.
Хамгийн анхны онлайн драфт
.jpg)
Коронавирусээс урьдчилан сэргийлэх хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор энэ жилийн драфтыг онлайнаар зохион байгуулах ажээ. Харин энэ жилийн драфтын дээгүүр сонгогдох магадлалтай гурван тоглогч нь Энтони Эдвардс, Жеймс Виземан, ЛаМело Болл нар юм. Тэдний хэн нь ч драфтын тэргүүн сонголтоор сонгогдох боломжтой ч спортын сэтгүүлч, тоймчдын үзэж буйгаар Энтони Дэвис тэргүүн сонголт байх өндөр магадлалтай гэнэ.
| Багуудын нүүдэл юу байв |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |