Дээрх асуултын хариу хэн нь түрүүлж дэлхийн аварга болсноор гарах байсан. Хөл бөмбөгийн түүхэн дэх энэхүү хоёр агуу тоглогчийг амжилт үзүүлж эхэлснээс нь хойш фанатууд нь харьцуулж, хэн нь илүүг шалгаруулах туйлын хүслэн болсоор ирсэн билээ.
Зар сурталчилгаа, цахим орчин, тамхи татах цэг, хогийн цэг гэх зүйлс дээр үргэлж тэдний харьцуулсан санал асуулга хөл бөмбөгийн хорхойтнуудаас авдаг. Бүр хэн нь илүүг шалгаруулах гэж маргалдсан найзууд нэгнийхээ аминд хүрч дууссан тохиолдол ч бий. Дээрх шилдэг тоглогчид дэлхийн шилдэг хөл бөмбөгч шалгаруулах “Алтан бөмбөг”-ийн шагналаас эхлээд Испанийн “Ла Лиг”-ийн цом, “Европа лиг”-ийн цом, “Аваргуудын лиг”-ийн цом, “Супер” цомын эзэд болж байсан боловчиг ганц ч удаа дэлхийн аваргын цомыг өргөж байгаагүй юм.
Тухайн спортын хувьд бусад спортоос ялгаатай нь хөл бөмбөгийн ДАШТ нь Олимпын наадмын төрлөөсөө илүүд тооцогддог. ДАШТ-ий тэргүүн багийг шагнадаг “Алтан дагина” цомыг хүртэх нь бүхий л хөл бөмбөгчийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Энэ төрлийн олимпын наадамд улсууд ихэвчлэн залуучуудын шигшээ багаараа оролцдог бол “Алтан дагина”-ы төлөөх уралдаанд супер од, сэлгээний сандал халаагч хэн ч байсан шигшээ баг нь дуудсан л бол оролцохгүй байна гэж үгүй. Магадгүй энэ нь хөл бөмбөгчдийн хувьд хөл бөмбөг тоглосны гавьяа болов уу.
Хөл бөмбөгийн түүхэн дэх энэхүү хоёр агуу тоглогчийг амжилт үзүүлж эхэлснээс нь хойш фанатууд нь харьцуулж, хэн нь илүүг шалгаруулах туйлын хүслэн болсоор ирсэн билээ
Лионель Месси болон Кристиано Роналду нарын үзүүлсэн амжилт, хийсэн гоолын тоо тийм ч хол зөрүүгүй. Спортын тоймч, судлаач, үзэгчдийн тэдний хамгийн шилдэг нь хэн болохыг харах эцсийн найдвар нь 2018 оны ДАШТ дээр замхран алга болсон. Тэдний хэн нь ч “Алтан дагина”-ыг өргөх тавилангүй байжээ. Хувийн карьертаа ямагт шилдэг нь байсан тэдний хувьд ДАШТ-ий тоглолтууд хүнд, хэцүү даваа лугаа санагддаг байж болох юм. Португалийн шигшээ багийн тоглогч Роналдугийн багийн хамтрагчид төдийлөн сайн байж чаддаггүй ч сүүлийн жилүүдэд шигшээ багийн чансаа үзүүлэлт сайжирч, ахиц хөгжил гарсан ч өнгөрсөн ДАШТ-ий “Хар морьд”-ын нэг байгаагүй. Мессигээр удирдуулсан Аргентиний шигшээ баг ч төдийлөн сайн тоглоогүй юм. Тэрбээр 2014 оны ДАШТ-ий финалд хүрсэн ч аваргын төлөө Германы шигшээ багт 1-0 харьцаагаар хожигдсон. 2022 оны ДАШТ-ийг хүлээсэн ч нэг нь 38 нөгөө нь 36 настай байна. Уг нас нь энэ төрлийн спортын тамирчны хувьд оргил үеэ өнгөрөөсөн буюу шилдэг тоглолтоо үзүүлж чадахгүй, бэртэл гэмтэлд өртөх эрсдэлтэй. Мөн Аргентиний шигшээ багийн ахлагч асан Лионель Месси шигшээ багаасаа хэдий нь зодог тайлсан. Тийм учраас ч тэдний фанатуудын хүсэн хүлээсэн мөч ирэхгүй.
Тэдний хэн нь ч “Алтан дагина”-ыг өргөх тавилангүй байжээ
Харин Испанийн алдарт “Ла лиг”-ийн хүчирхэг хоёр багт нэрээ дуурсгасан хоёр тоглогчоос зөвхөн Месси л “Ла лиг”-ээс өөр дээд лигт тоглоогүй юм. Роналдугийн хувьд эзэн хааны Реал Мадрид багтай гэрээгээ үзэглэхээсээ өмнө, “Английн премьер лиг”-ийн Манчестер Юнатед” багт тоглож, мөн 2018 оноос Италийн “Ювентус” багт тоглож буй нь Мессигээс нэг алхам илүү алхахад хүргэсэн гэж болно. Хөл бөмбөг сонирхогчдын хувьд “Ла лиг” гэх зэрэг хэдхэн баг ноёлдог лигээс илүүтэй жил бүр үзэгчдийн сонирхлыг татсан тэмцэл үзүүлдэг “Английн премьер лиг”-ийг илүүд үздэг. Энэ талаар Роналдуг Мессигээс илүү хэмээх нь ч бий. Гэвч тэдний 2007 оноос хойш дэлхийн шилдэг хөл бөмбөгч шалгаруулах “Алтан бөмбөг”-ийн шагналыг ээлж дараалан авч байсан нь хоёр жилийн өмнө зогсож, шигшээ багаа ДАШТ-ий мөнгөн медальд хүргэсэн Хорватын тамирчин Лука Модрич “Алтан бөмбөг”-ийг хүртэж, өнөө хоёрыг далаар нь тавьсан юм даа.
Гэлээ ч Лионель Месси өнгөрсөн жил зургаа дахь “Алтан бөмбөг”-ийн эзнээр шалгарснаар Роналдугаас “Алтан бөмбөг”-өөрөө нэгээр илүү болсон нь түүнийг нөгөөгөөсөө нэг алхамын илүүд хүргэсэн. Ийм байдлаар тэдний фанатуудын харьцуулалт нэг нэгэндээ мөчөөгүй өгөхгүй үргэлжлэх юм. Харин “Тэдний хэн нь дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгч вэ” хэмээн өдгөө 80 насыг зооглож буй Бразилийн домогт хөл бөмбөгч Пелегээс асуухад “Би хувьдаа Роналдуг Мессигээс илүү гэж боддог. Гэхдээ тэдний хэн нь ч надтай харьцуулагдашгүй. Би хамгийн шилдэг нь” хэмээжээ. Хөл бөмбөг сонирхогчдын дундах хоёр арван дамжин үргэлжилж буй энэ харьцуулалт цаашид хэзээ хүртэл үргэлжлэхийг бид үл мэднэ. Эцсийн дүгнэлтэд тэдний хэн нь илүүг олж чадаагүй ч Пеле тэднээс илүү гэдгийг мэдлээ шүү дээ.
| Месси илүү юү, Роналду юу |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |