• Өнөөдөр 2025-03-09

ТАНИЛЦ: Ирэх сард болох бөхийн барилдааны хуваарь

2022-04-28,   376

Монголын үндэсний Бөхийн холбоо тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.
 
 Тавдугаар сарын 7-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн   барилдаан,
 Тавдугаар сарын 8-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
 Тавдугаар сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
 Тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
 Тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан,
Тавдугаар сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Тавдугаар сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан,
Тавдугаар сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

ТАНИЛЦ: Ирэх сард болох бөхийн барилдааны хуваарь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188