XXI зууны хөгжил, дэвшилтэй дэлхийн өнцөг булан бүрээс хөл нийлүүлэх боломжтой цаг үед бид амьдарч байна. Өнөөгийн хүн төрөлхтний өдөр тутмын амьдралыг гар утас, компьютер зэрэг ухаалаг төрөөхөмжгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ өргөн тархсантай зэрэгцэн цахим сүлжээн дэх гэмт хэргийн тохиолдол ихэссэн. Хэрэглэгч хувийн мэдээллээ алдаж, цаашилбал гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй. Мөн зарим хэрэглэгч ашиглаж буй программыг хэрэглэх явцад гарч ирдэг зар сурталчилгаанд бухимдалтай байдаг. Тийм ч учраас тэдгээр хэрэглэгчид өөрт тохирох хамгийн тустай программыг хүсдэг. “Эргэлт.мн” сайтаас энд онд дэлгэрээд буй ашиглахад хялбар, таны хувийн мэдээллийг хамгаалж, таны өдөр тутмын амьдрал хэрэг болж чадахуйц шилдэг программуудыг танилцуулж байна.
Adobe Photoshop Express
.jpg)
Дарсан зарим зургаа “янзлахгүй” л бол болохооргүй санагддаг үе бий. Компьютер дээрх “Photoshop CS” программыг ашиглахад хэцүү, хүндрэлтэй байдаг талаар олон хэрэглэгч шүүмлэлтэй ханддаг. Харин энэ удаад хэрэглэгч ганц товчлуур дараад л зургийн тохиргоогоо автоматаар хийх боломжтой. Хэрэв “Adobe photoshop express”-ийн автомат тохиргоо танд таалагдахгүй бол хэрэглэгч өөрт таалагдахаар засах боломжтой бөгөөд тохиргооны цэсүүдийг ашиглахад илүү хялбар болгосноороо онцлогтой. Уг программыг зөвхөн компьютер дээр бус ухаалаг гар утсандаа татан ашиглаж болох юм.
ExpressVPN
.jpeg)
Монгол Улсаас зарим гаднын орны веб рүү хандах боломжгүй, хаалттай байдаг. Дараагийн танилцуулж буй апп маань тухайн асуудлыг шийдэх болно. Гаднын сайтуудын хаалтыг арилгах зориулалттай бусад аппыг ашиглахад үр дүн нь ижил боловч тус сайтад хандах интернэт хурдыг бууруулдаг. Харин “ExpressVPN” нь ямарваа интернэтийн хурд бууруулахгүй, басхүү 94 орны 160 серверийг ашиглах боломжтойгоороо бусад төхөөрөмжөөс илүү үнэлгээ авсан билээ.
Enpass Password Manager
.png)
Цахим сүлжээнийхээ нууц дугаарыг алдаж байгаа юм биш биз. Тийм бол уг программыг ашиглахыг зөвлөж байна. Ямарваа нэгэн веб хөтөч ашиглахдаа нууц дугаараа хадгалах, дахин нэвтрэхэд хялбар болгохоор сануулж, нууц дугаараа хадгалдаг. Харин тухайн нууц дугаарыг дурын этгээд ашиглаж болох бөгөөд та хувийн болон банк, санхүүгийн мэдээллүүдээ алдах боломжтой. Дээрх программыг ашигласнаар бүхий л нууц дугаараа хаанаас ч хянах боломжтой. Интернэтгүй үед ч болох юм. Харин уг программыг ашиглаж байх явцад таны нууц дугаар алдагдсан тохиолдолд “Sinew” программ хангамжийн компани хариуцлагыг хүлээх гэнэ.
myTube

Ердөө нэг ам.доллар ашиглан “Youtube” дээрх бүх төрлийн видео бичлэгийг хэзээ ч, хаана ч, интернэтгүй үед ч үзэх боломжтой. Ихэвчлэн “iPhone” маркын гар утастай иргэдэд тустай болж байгаа гэнэ. Нэг долларын төлбөр төлөхгүй, үнэгүй ашиглаж болох ч үнэгүй ашиглаж буй хэрэглэгч, төлбөртэй хэрэглэгчээс өөр системээр ашиглах юм. Жишээлбэл, үнэгүй ашиглахад гурван цагийн бичлэгийн нэг цаг тутамд видео зогсож, 10 минутын завсарлагатайгаар үргэлжилнэ. “Энэ нь хэрэглэгчийн төлбөрийн асуудал болон дэлгэцийн хэт ягаан туяанаас хамгаалах зорилготой. Цаашид үүнээс ч илүү хөгжүүлэх зорилттой ажиллаж байна” хэмээн тус программыг хөгжүүлэгч Кристофер Блэкман мэдээлжээ.
NOVA Launcher

Хэрэглэж буй ухаалаг гар утаснаасаа уйдаж буй хэрэглэгчдэд тохиромжтой. Нэгэн хэвийн өнгө, хийц, хэрэглүүрүүдийг харсаар залхаж, шинэ гар утас авах иргэд олширсон. Хэрэв таны гар утасны доторх тал үзэмжгүй санагдаж байвал өөрт тохирох өнгө, дүрс бүхий цэсийг уг программыг ашигласнаар сонгох юм. Хэрэглүүрийн өнгө, дүрс, функцыг өөрчилж, туршиж үзвэл хуучин гар утсаа барьж байгаа юм шиг санагдахгүй хэмээн найдаж байна.
| ТАНИЛЦ: Хэрэглэхэд хялбар шилдэг программууд |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |