2018 онд анхны цомог болох “Fallen City” цомгоо гаргаснаас хойш гаднын орнуудын томоохон хөгжмийн наадмуудад оролцож, Монгол Улсын металл хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болоод буй Growl of Clown хамтлагийн гоцлол дуучин Б.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Анх хэзээнээс хөгжимд дуртай болж, уран бүтээл хийж эхэлсэн бэ?
-Мэдээ орсон цагаасаа хойш урлагийн хүн байлаа. “Маамуу нааш ир” дуунаас эхлээд хүн бүр мэдээ орсноосоо хойш дуу хөгжимд дуртай болж, дурладаг болов уу гэж боддог. Харин 2011 оноос металл хөгжимд шимтсэн. 2014 оноос хамтлаг байгуулж, өнөөг хүртэл уран бүтээл хийж явна даа.
-Энэ жил уран бүтээлийн олз омог хэр их байна вэ?
-Хоёр дахь цомгийнхоо ажилд орсон. Сайн цомог болно гэсэн итгэлтэй байна. Тайландад хийлгэж байгаа таван дуунаас бүрдсэн “Салбадай” нэртэй цомог бий. Энэ цомгоороо гэр бүлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал, нийгэм тал руугаа хандсан. Цомгийн хувьд бараг л бэлэн болсон байгаа.
-Цомгийнхоо нээлтийг төлөвлөсөн үү?
-Цомгийн нээлтийг амьд хөгжмийн олон хамтлаг нийлж хийдэг. Харин энэ удаад бид зөвхөн өөрсдөө тоглоно. Ямар ч тасалбар худалдахгүй. Зөвхөн урилга тарааж, урилгаар ирсэн хүмүүстээ зориулсан, хаалттай нээлт, тоглолт болно. Нээлтэд урилгаар ирэх хүмүүс зөвхөн сууж үзэх ёстой. Уг цомгоосоо 100 ширхгийг хэвлүүлнэ, дахиж хэвлүүлэхгүй.
-Сошиалд их идэвхтэй, мөн хоол хийх дуртай хүн шиг санагдсан?
-Нэг их идэвхтэй байя гэж боддоггүй шүү. Хаа нэг зав гарахаар юм бичиж оруулдаг. Хоол хийх тал дээр гэвэл хобби юм уу даа.
-Сонсогчид таныг тайзан дээрх дүр төрхөөр тань төсөөлдөг. Амьдрал дээрх Б.Хүрэлбаатар ямар хүн бэ?
-Тайзан дээр гараад тэгнэ, ингэнэ гэж нэг их хичээгээд байдаггүй. Ямар нэг зүйлээрээ хүмүүсийн анхаарлыг татъя, таалагдъя гэж боддоггүй. Тайзан дээр гарахаар цаанаасаа л өөр юманд автсан юм шиг байдаг. Хүмүүс “Чиний хаанаас чинь тийм хоолой гардаг юм бэ” гэж их олон асуудаг. Ганцаараа байх, найзуудтайгаа уулзах, тайзан дээр гарах гээд бүгд өөр байх ч бүгдэд нь өөрийнхөөрөө байж чаддаг.
Найзуудтайгаа уулзаж, хоол хийж идэх, ганц хоёр шар айраг ууж, маазарч суунгаа ирээдүй болон өнгөрснөө ярьж суух дуртай. Гэхдээ сүүлийн үед их дуугүй, нам гүм байх дуртай болоод байна. Эхнэртэй болсон, удахгүй аав болох гэж байгаа. Ямартай ч хүүхдээ төрөхөөс өмнө хоёр дахь цомгоо гаргана.
-Гэр бүлийнхээ талаар?
-Дээрээ нэг ахтай, эхээс хоёулаа. Аав минь өнгөрсөн жил өөд болсон. Одоо ээж, ах, ахынхаа гэр бүл, эхнэртэйгээ гээд өнөр өтгөн амьдарч байгаа.
-Металл хөгжим бусдаасаа онцлогтой. Зарим хүн энэ тал дээр их буруу ойлголттой байдаг?
-Тэр ойлголтыг нь засъя гэж ерөөсөө боддоггүй. Ойлгохыг хүссэн нь ойлгоод явахад л болно. Анх хүмүүсийн металл бол хүнд, ойлгомжгүй гэх мэт ярианууд нь их төвөгтэй санагддаг байсан. Одоо бол энэ талаар бодох завгүй юмаа л хийж, дэлхийн хамтлаг болохоор зорьж байгаа. Таван жилийн ойн тоглолтоосоо өмнө БНСУ-ын хөгжмийн фестивальд оролцоод ирсэн.
Түүний дараа Англи, Хятад зэрэг орны томоохон хөгжмийн наадмаас урилга авсан. Коронавирусийн цар тахал гараад бүгд хойшилсон байгаа. Харин энэ хугацааг зүгээр сууж алдахгүйн тулд чадваруудаа илүү сайжруулж, хоёр дахь цомгоо ч хийгээд авъя гээд сэтгэл шулуудсан.
-Уран бүтээлээрээ дэлхийн хамтлаг болох зорилготой. Хувь хүнийхээ талаас таны зорилго, зорилт юу вэ?
- Хүн бүр л тодорхой хэмжээний их бага зорилготой амьдардаг шүү дээ. Хамгийн том зорилго маань дэлхийд уран бүтээлээрээ гарах. Би “Мөнгө олох гэж биш, амьдрах гэж уран бүтээл хийдэг”. Бусад жижиг сажиг зорилго, зорилтоо яриад байвал дуусахгүй болов уу. Ямартай ч энэ ондоо багтааж, цомгоо гаргаад дараа нь нэг хэсэг тайван амьдаръя гэж бодож байна даа. Тэр хугацаандаа сайн аав, сайн нөхөр байхыг хичээнэ.
-Монгол Улс дахь “Монгол” гэх тодотголтой дуу хөгжмийн талаарх таны бодол?
-Зохиолын дуунууд сүүлийн үед их хөгжиж байна. Ямар ч ноот мэдэхгүй дуучид МУСТА цол аваад л, үнэхээр сайн хөгжиж байгаа. 60, 70, 80-аад оны гоё дуунууд бий. Би ч тэдгээр дуунд дуртай. Төрөл бүрийн дуу сонсдог. Одоо хийж байгаа маш муу дуунуудаа болих, зогсоох хэрэгтэй.
Нутаг, усаа магтан дуулж байгаа нь сайхан хэрэг. Гэхдээ 21 аймгаараа аялан тоглолт хийгээд, сонсогчдынхоо хамаг мөнгийг нь сааж, нутаг усыг нь магтаж, бүгдийг нь хөөрүүлж, архидуулж орхичихоод яваад өгдөг шиг санагддаг. Ойлгох нь ойлгох л байх. Урлагаар хүнийг, нийгмийг хөгжүүлж, соёлжуулах ёстой.
Үүнийг хүмүүс ойлгохгүй байна. Уулан дээр дээл өмсөөд, морь унасан байдалтай гээд л яг нэг хэвэндээ. Өөр юм хийж чаддаггүй. Хүмүүс К-Поп төрөлд дургүй байдаг. Үнэн хэрэгтээ К-Поп урсгал нийгэмдээ биеэ авч явах соёлоос эхлээд маш том соёл өгч байгаа. Бид тайзан дээр гараад уран бүтээлээ чөлөөтэй гаргаж байхад өөр ямар нэг урсгалын хөгжим сонсдог хүн хараад “Энэ ёстой бүтэхгүй” гэх мэт байдлаар шүүмжилж, шууд л хар тамхитай холбож ярьдаг. Үнэндээ тийм биш шүү дээ. Бид хөгжмийг арай дээд түвшинд аваачих гэж хичээдэг. Харин манай зохиолын дуучид хэдхэн ноотыг энд тэнд нь оруулж ая хийгээд, өнөө л нэгэн сэдвээ дуулдаг. Хип хопууд ч нэг их ялгаагүй л болов уу. Гэхдээ би энэ бүгдийг үгүйсгээгүй илүү сэтгэж, нийгэмдээ хэрэгтэй байх ёстой гэдэг үүднээс л хэллээ.
- Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.Хүрэлбаатар: Амьд байх гэж уран бүтээлээ хийдэг |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |