• Өнөөдөр 2025-04-19

ТАНИЛЦ: Хайр мэдрүүлэх таван кино

2025-04-17,   831

         Урин цаг болж буйтай холбогдуулан уншигч танд хайр мэдрүүлсэн таван киног санал болгож байна.

 

 

CLASSIC /2003/

     Энэхүү кино хайр дурлал, залуу нас, нөхөрлөлийн тухай гээд баялаг түүхийг өгүүлнэ. Чухам хэнийг ч буруутгаж болохгүй нөхцөл байдал, хоёр өөр цаг үед болж байгаа анхны хайрын түүхүүд. Хайр гэдэг заавал хамт амьдрах, хамт байх утга биш харин насан туршдаа зүрх сэтгэлдээ дурсан санах зүйл гэдэг эл киноны нэгэн хэлэх гэсэн санаа.

 

This may contain: a man and woman hugging on top of a red fence with fireworks in the background

 

ITS OKEY THAT LOVE /2014/

      Энэхүү драмын гол дүрд Солонгосын алдарт жүжигчин Park Soo-kwang тоглосон. Тэрбээр багаасаа л туретт синдромтойгоосоо болоод гадуурхагдаж буй хүү. Туретт синдром бол "тик" гэж нэрлэгддэг давтагдах, хяналтгүй хөдөлгөөн, дуу авиагаар тодорхойлогддог эмгэг юм.Тэр нэгэн эмэгтэйд дурласнаар бүх зүйл өөрчлөгдөж эхэлнэ.

 

 

20TH CENTURY GIRL /2022/

    20 жилийн дараа анхны хайраас тань захиа ирвэл яах вэ. Уншигч та 20 жилийн  турш анхны хайраа хүлээх байсан уу. Зөвхөн хамаг сайхан бүхнийг ч бус амьдралд тохиолдох сорилтыг туулж буй НаБуна охины түүхээс эл кино бүрдэнэ. Бүх зүйлийг гэгээлгээр харах түүний өнцөг хүн бүрийн хорин настай үеийг санагдуулах болов уу.

 

 

TRUE BEAUTY /2020/

          Өсвөр насны өөртөө итгэлгүй охин /Lim joo kyung/ арьсны асуудал болох батганаас болж сургууль дээрээ дээрэлхэлтэнд өртдөг. Гэр бүл нь өөр хот рүү нүүснээс түүний амьдралд олон өөрчлөлт гарч ирнэ. Анхны хайртайгаа учирч бүх зүйл сайхан байх боловч түүний өсвөр насны асуудлууд түүнд хэрхэн нөлөөлөх бол. Асуудлаа гэрийнхэндээ хуваалцаж чадахгүй байгаа түүний амьдрал танд олон зүйлийг сануулах байх аа.

 

 

LOVE NEXT DOOR /2024/

     Салбартаа амжилтаа яваа Баэ Сог-Рю олон жил үерхсэн залуугаасаа салж Солонгос руу буцна. Түүний  амьдралд тохиолдож байгаа бүхэн утга учиргүй мэт санагдаж өөр өөртэйгээ нүүр тулна. Салалтаа даван туулж байгаа үедээ багийн найз Чой Сын-Хё-той уулзсанаар түүний сэтгэлийн шарх жаахан ч болов эдгэдэг. Цааш хэрхэхийг үзэгч та сонирхож, мэдээрэй.


ТАНИЛЦ: Хайр мэдрүүлэх таван кино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188