Цэнхэр дэлгэцэд өөрсдийгөө мөнхөлж, үзэгчдийн сэтгэлд халуун, дулаахан оршдог дүр бий. Тэр л дүрээр нь хүмүүс хайрлаж, хүндэлж дотно мэдрэмж авдаг. Нэг үгээр бол тэдний аав, өвөөг санагдуулам ойр дүр гэсэн үг. Тэр л дүрүүд үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн тод үлдэж, гэгээн орон зай эзэлдэг билээ. Хөдөөгийн буйдад эгэл жирийн амьдралаар амьдардаг ч гэсэн, эрдэмтэн мэргэдээс дутахааргүй мэдлэг боловсролтой гэдгээ өөрийнхөө хийж буй үйлдэл, хэлж буй үгээрээ тод томруунаар харуулж чадах тийм л дотно дүрийг Монголын өмнөө барьдаг нэрт жүжигчид амилуулан, цэнхэр дэлгэцэд мөнхлөн үлдээсэн байдаг. Тухайлбал, “Үер” киноны Болд, “Бидэнд юу хэрэг болж байна вэ” киноны Далантай, “Далайд дусал нэмэр” киноны Буд, “Бушхүүгийн үлгэр” киноны Тансар зэрэг олон дүрийг бүтээсэн Монгол Улсын нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн.
“Үер” киноны Болд, “Бидэнд юу хэрэг болж байна вэ” киноны Далантай, “Далайд дусал нэмэр” киноны Буд, “Бушхүүгийн үлгэр” киноны Тансар зэрэг олон дүрийг бүтээсэн Монгол Улсын нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн.
Түүнийг дэлгэцэд бүтээсэн дүрээр нь хүмүүс нь байх. Гэвч тэр тайзны уран бүтээлд ханцуй шамлан орсон байдаг. "Үер" уран сайхны кино нийгмийн ороо бусгаа байдлыг төлөөлүүлсэн ерөнхийд харуулдаг. Харин Болд , Михайлын дүр шиг зөв бурууг ялгаж салган, зөв зүйлийн төлөө, шинэчлэлийн төлөө айдасгүй босож чаддаг хүмүүс тэр үертэй голыг буюу ороо бусгаа нийгмийг сөрж сэлүүрдэж чаддаг. Харин эдгээр хүмүүс үгүй болбоос энгийн, хүчин мөхөс ард иргэд урсгал даган хөвж эхэлдэг. Ямар ч үед зөв бурууг маш сайн ялгадаг, зөв зүйлийн төлөө зоригтой тэмцдэг хэсэг нь л тухайн нийгмийг сэлүүрдэж, чиглүүлдэг гэдгийг яг энэ төгсгөлийн хэсгээс л маш сайн мэдрэгддэг. Ийм гүн гүнзгий агуулгыг тэр жижигхэн хэсгээр үзүүлсэн. Энэ хэсэгт ч С.Гэндэн гуай дүрээ сайн бүтээж чадсан билээ.

Учиртай гурван толгой'' дуурийг шинэчлэн тавьж, улмаар Ч.Ойдовын “Жаргалын зам’’ дуурийг найруулж, “Отелла" жүжгийг найруулан тавьсан нь Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн гэдэг
Монголын Улсын ардын жүжигчин С.Гэндэн гуай 1919 онд Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Монголын Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрж, 1945 онд Москва хотын урлагийн дээд сургуульд найруулагч жүжигчний мэргэжлээр сурчээ. Сургуулиа төгсөж, эх орондоо ирээд театр, киноны урлагийг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн. Тэр театрын залуухан найруулагч байхдаа “Учиртай гурван толгой'' дуурийг шинэчлэн тавьж, улмаар Ч.Ойдовын “Жаргалын зам’’ дуурийг найруулж, “Отелла" жүжгийг найруулан тавьсан нь Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн гэдэг.
-ДАЙРДАГ ГЭНДЭН-
Тухайн үеийн драмын театрынхан найруулагчдаа “Дайрдаг Гэндэн, бодуулдаг Ванган, уйлдаг Оюун, нухдаг Цэгмид” хэмээн нэрийддэг байжээ. Гэндэн гуайг тэгж нэрлэсэн нь үзэл бодол дээрээ бат зогсчихдог хүн байсны илрэл биз. Ер нь түүнийг монголчууд дэлгэцийн дүрээр нь илүүтэй мэдэх ч найруулагчийнхаа мэргэжлээр Монголын урлагт түүхэн гавьяа байгуулсан хүн мөнөөс мөн. Тухайлбал, тэрээр тухайн үеийн Хөгжимт драмын театр буюу өнөөгийн Улсын драмын театрт 17 жүжиг, Хүүхэд залуучуудын театрт найм, орон нутгийн театруудад 12 жүжиг найруулан тавьсны дотор дэлхийн сонгодог жүжгүүдийн оргил болох Шекспирийн “Отелло”, “Ромео Жульетта”-г театрын тайзнаа анх найруулж тавьсан түүхтэй. Мөн Л.Ванганы “Сэрэлт”, Ч.Лодойдамбын “Ховдгийн гай” уран сайхны киног найруулж байсан юм билээ. Харин драмын 16 жүжигт , уран сайхны 22 кинонд тоглосон байна. Урлагт хийсэн энэ бүх гавьяаг нь төр үнэлж, 1971 онд гавьяат жүжигчин, 1980 онд ардын жүжигчин цол олгожээ.
Монголын урлагт түүхэн гавьяа байгуулсан хүн мөнөөс мөн
Монгол Улсын ардын жүжигчин Г.ЖИГЖИДСҮРЭН “Найруулагч С.Гэндэнгийн олж илрүүлсэн нэгэн том нээлт бол Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавын 1956 онд бүтээсэн сумын эмнэлгийн сувилагч Бумаагийн дүр байв. Бумаа шиг ийм дүр монгол кинонд цөөхөн дөө. Т.Цэвээнжав гуайн урлан бүтээж амьдруулсан Бумаагийн дүрийг харах болгондоо би “Италийн үндэсний бахархал” хэмээн хүндлэгддэг байсан дэлхийн киноны супер од Анна Маньянитай өөрийн эрхгүй адилтган санадаг. Манай Цэвээнжав гуай Маньянигаас давна уу гэхээс огтхон дутахааргүй авьяас билэгт, ясны монгол төрхтэй жүжигчин байсан юм” хэмээн дурссан нь бий. С.Гэндэн гуайн найруулсан, дүр бүтээсэн олон уран бүтээлд бий. Түүний бүтээсэн “Үер” киноны Болдын дүр одоо ч үзэгчдийнхээ сэтгэл, зүрхэнд амь халуун, дулаахан дүр олон үлджээ.

| МОНГОЛ КИНОНЫ ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД VII |
|
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |