Үхлийн талаар үнэндээ айхтар боддоггүй. Цаг нь болоогүй гэж санаа амрах, цаг нь болоод дэргэд ирсэн ч айж тэвдэхгүйгээр хүлээн авах сан гэсэн зориг төрдөг. Харин хүслээ гүйцээхгүй байхаас, хангалттай хайрлаж амжихгүйгээр буцахаас л эмээдэг. Гэнэн ийм нэг бодлыг минь хэн нэгэн “Тэгээд энэ хоёр чинь нэг шүү дээ, чи хүслээ гүйцээхгүй байна гэдэг чинь үхэж байгаа хэрэг шүү дээ” гэж үгүйсгэх нь ч лавтай.
Гэхдээ миний, хэн нэгний үгүйсгэх дээрх бодлоос чухал нь амьдрал эхлэл биш, үхэл төгсгөл биш юм байна. Үүнийг “95 зүүдний хүн” кино бидэнд хэлж өгч байна. Хэлэх хэлэхдээ бүр тун сонирхолтойгоор зохиолоо бичиж, хоёр цаг хугацааг дамнуулан төөрөгдүүлэн байж хэллээ. Магад киноны зохиолыг шууд энэ санаагаараа бичиж болох байсан ч хувь тавиланг өөрөөр эргүүлж, дүрийнхээ өмнөөс бодож, төсөөлж, “Хэрэв армийн цэргүүд ийм байвал ямар вэ...” гэсэн санааг дэвшүүлж, үзэж байгаа үзэгчид “Сонирхолтой л юм” гээд цааш бодож амжаагүй байхад бүр ч сонин эргэлт хийгээд “Тэгвэл өөрөөр бүр ийм байвал ямар вэ” гэсэн дахин эргэцүүлэл рүү хөтөлжээ.

Үзсэн хэн ч ганцхан утгаар ойлгож, нэг санаагаар бодох аргагүй юм. Харин үзэгч өөрийн оюун санаанд юуг “өлгөн” авах нь өөр өөрсдийн хэрэг. Киноны үйл явдлаас товч дурдахад, Мөрдөгч залуу Төмөрийн биед өөр нэг хүн орж хүн ам ины хэрэг үйлдэнэ. Сонин нь тэр өөрийнхөө биед орж байгаа хүний хэргийг өдөр нь мөрдөнө. Өглөө сэрэхэд л нэг хүн хөнөөгдсөн байх бөгөөд өөрөө түүнийгээ зүүдэлсэн байна. Үүнээс цааш өөрсдөө үзэж, өөрсдийнхөөрөө бодоорой. Энэ бол зүгээр л санааны ердөө л өнгөн давхарга.
Ихэнх киноны үйл явдал хэн ч таахад, ойлгоход тун амархан байдаг. Ээжийгээ хайрлаарай гэдэг санааг илэрхийлэх гэж байгаа бол хүүгээр нь хөтлөөд л үйл явдлаа өрнүүлчихнэ. Мэдээж уяраагаад, уйлуулчихна. Тэгээд л гайхамшигтай сайн бүтээл болох нь ч бий. Хамгийн сонин нь бид үзээд, уйлаад ханахгүй. Тун тодорхой тийм санаа, мэдрэмжийг давтан, давтан үзээд л байна. Тийм нэг тойргоос “95 зүүдний хүн” татан гаргалаа, олон үзэгчийг. Үзсэн хэн бүхэн бодож байна, эргэцүүлж байна. Магад энэ л найруулагч, энэ баг хамт олны гол зорилго байсан биз ээ. Үзэгчийн хувьд киноноос өөрийнхөөрөө түүсэн санааг хуваалцаж байна. Мэдээж би үлдээсэн л байгаа, бүрэн гүйцэт бодож, олж хараагүй байх нь мэдээж. Гэхдээ олж хараасай, ойлгоосой, өөрсдийнхөөрөө авах зүйлээ аваасай гэж бичсэн, найруулсан, бүтээсэн киноноос нэг ч болов зүйлийг бүрэн тунгаах сан л гэж хичээлээ.

Эд хөрөнгийн шунал бол олон л бүтээлд гардаг, бидний угаас мэдэх сэдэв. Ийм шунал угаас хэзээ ч сайн зүйл дагуулдаггүй. Эл кинонд энэ санаа байх ч цаашлаад хүний хувь тавилантай холбогдож байгаа нь сонирхолтой, шинэлэг, өөр өнцөг байв.
Хорвоо ертөнцтэй бүрэн ч танилцаж амжилгүйгээр, түүний жинхэнэ мөн чанар, аз жаргал, зовлон гуниг руу оролгүйгээр бага залуудаа бүхнийг орхин одож байгаа хэн бүхэн гунигтай. Мэдээж энэ санаа ч мөн бүтээлд багтсан байх бөгөөд мөн л өөр зүйлийн шижимтэй холбогдоно.
Өшөө хорсол. Энэ бол хэзээ дуусашгүй үргэлжилдэг зүйл юм байна. Хэрэг хэдий өнгөрсөнд үлдэж, тэндээ хаагдсан ч өшөө хорсол бол хүний зүрх сэтгэлд мөнхийн халуунаараа байж, заавал хариугаа авч байж бөхдөг, унтардаг зүйл аж. Кинонд цэргүүд нь өөрийг нь хөнөөснөөс хайртай эмэгтэйгээ хайрлаж чадаагүй залуугаараа хорвоог орхисон дэслэгч Пүрэв он удаан жилийн дараа мөрдөгч Төмөрийн биед шөнөөр орж, өөрийг нь хөнөөсөн цэргүүдийг олж уулзан, ямархан амьдарч байгааг нь мэдээд нэг нэгээр хөнөөнө. Тэгэхээр өшөө хорсол аль ч цаг хугацаанд үргэлжилдэг гэдэг энэ киноны хэлэх гэсэн санааны нэг жигүүр.
Эдгээрээс илүү ойр бодогдсон нэг зүйл бол “Нээрээ ийм бодит түүх байсан юм биш биз" гэсэн бодол. Үгүйдээ л биднийг төрөхөөс өмнөх цаг хугацаанд амьдарч байсан хүмүүс өнөөдөр хэн нэгний дотор дутуу хайрласан нэгнээ хайрлах гэж, гүйцээгээгүй хүслээ гүйцээх гэж явахыг үгүйсгэх аргагүй юм" гэсэн хүлээн зөвшөөрөлт, ингэж сэтгэсэн, үзүүлсэн бүтээл бий юу гэх цаашдын эрэлд ч гахлаа.. Эдгээрээс амьдарна гэдэг юуны ч эхлэл биш, үхээд бүх зүйл дуусахгүй юм байна гэдгийг л илүүтэй ойлгож, энэ нас, урьд насны тухай анх удаа шахам нухацтай эргэцүүллээ. Энэ нас цаг хугацааны нэгэн өртөө ч байж болох юм. Харин буцахгүйгээр дараагийн өртөөнд суугаад аян замаа үргэлжлүүлдэг ч юм шиг.
Мэдээж киноны зохиолыг нь бичиж, найруулсан хүний бүтээлдээ дэвшүүлж буй санаа, бодож олсон шийдэл, өнөөх л “Ийм байвал ямар вэ” гэсэн өнцгийг хүмүүс өөрийнхөөрөө хүлээн авч санал нийлнэ, нийлэхгүй.. Аль нэг кино, зохиол, юу ч байсан санаа л өгч байгаа, үзсэн үзэгчдэд өөрөөр харах боломжийг олгодог зүйл учир урд нас, хойд нас, өш хонзон гэх зүйлсийн тухай хөндөн өөрийн бодол сэтгэмжээр урлан, найруулан хүргэж байгаа нь энэ аж. Магад энэ сэдэв өөр нэгний санаанд орж болох ч ингэж үзүүлж чадах нь ганцхан тэр юм байна.
Тиймээс бодож, сэтгэж, өөрөөр харуулах гэж зүтгэсэн, үзэгчдэд өөр мэдрэмж, өөр санааг өгөх гэж зорьсон П.Дэлгэрбаяр найруулагчид баяр хүргэе. Тэр угаас зүгээр нэг бүтээл үзүүлэхгүй гэдгийг үзэгчид хэдийнэ мэддэг, анадаг, хүлээдэг болсон. Яагаа вэ, “Төрийн дайсан”, “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Найзууд”, “Илд цэцэг”, “Бууны сумыг буцааж болохгүй” зэрэг бүтээлээрээ хэдийнэ харуулсан шүү дээ. Харин “95 зүүдний хүн” киногоороо өөрийгөө хэд дахин баталлаа. Эргэлт, өрнөлөөр баялаг байсан шиг ээ цоо шинэ эргэлт хийж чадлаа.
| АМЬДРАЛ ЭХЛЭЛ БИШ, ҮХЭЛ ТӨГСГӨЛ БИШ |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |