"Бридж Моторс" ХХК намрын эхэн сарын билигт сайн өдрийг сонгон Үндэсний баяр наадмын долоогийн даваанд тунаж, түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Монгол Улсын арслан Энхтүвшингийн Батмагнайд тав дахь “Заан Жимни” автомашины шагналыг гардууллаа. Тус арга хэмжээнд “Бридж Корпорац”-ын ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг, “Бридж Корпорац”-ын Гүйцэтгэх захирал Ө.Батзориг, “Бридж Моторс ХХК” Гүйцэтгэх захирал Н.Батбаяр болон бусад удирдлагын баг бүрэлдэхүүн оролцон, залуу арсланд баяр хүргэсэн юм.

"БРИДЖ МОТОРС" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БАТБАЯР: "Бридж корпорац" нь Үндэсний баяр наадмын түрүү бөхөд бай шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ нь хүүхэд залууст үндэсний өв уламжлалаа дээдлэн таниулах чухал ач холбогдолтой юм.
“Жимни” автомашин нь Өмнөд Өмерикийн ноён оргил Чили Улсын Охос Дель Саладо уулын 6688 метрийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг. Тиймээс зааны хүч чадалтай автомашин хэмээн бэлэгдэж, “Заан жимни” гэж нэрлэдэг.

УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙ: Түрүү бөхийн бай шагналаа аваад баяртай байна. "Брдиж групп”-ийн хувьд 2020 оноос хойш долоогийн даваанд тунаж барилдсан бөхчүүддээ “Заан жимни” автомашиныг гардуулж ирсэн. Энэ жил би амжилттай сайхан барилдаж, “Заан жимни” авто хүлгийн эзэн болсондоо баяртай байна. Би 2011 оноос хойш С.Мөнхдуулдах багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж эхэлсэн. Энэ автомашинаа өөрийн хайртай багшдаа бэлэглэж байна.

МҮБХ-НЫ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР С.ГАНТӨР: Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын 512 бөхөөс тодрон түрүүлсэн Э.Батмагнайд Үндэсний бөхийн холбооны алтан түнш байгууллагын нэг “Бридж моторс” ХХК-ийн хамт олон “Заан жимни” гэх авто хүлгийг гардуулж байгаад баяртай байна. Энэ жилийн Үндэсний баяр наадам олныг өндөлзүүлсэн сайхан наадам болсон. Манай шинэ арслан Э.Батмагнай 2001 оны гэдгээрээ шинэ мянганы залуу бөх болсон. Өөрийн уйгагүй хичээл зүтгээл ур чадвараа харуулж чадвал төр түмний их цэнгэл наадмын түрүү болж болдог юм галгаа харуулсан.
“Заан Жимни” гардуулах үйл ажиллагааны зорилго нь “Үндэсний бөхийн спортыг дэмжиж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ үндэстний соёл, ахуй уламжлалаа батжуулан хөгжүүлэх, хойч үеийн залуусыг үндэсний бөхийн спортоор хичээллэх хүсэл, тэмүүлэлтэй болгож, бөхчүүдээ дэмжин урамшуулснаар Монголын хүүхэд, залуус багаасаа зөв дадал хэвшилтэй болж, бие бялдрын өв тэгш хөгжилд хүрнэ. Энэ нь тэдний оюун санааны төлөвшилд эергээр нөлөөлөхөөс гадна тэсвэр хатуужил, зорилго тэмүүллийг бий болгож, цаашлаад улс орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах эх оронч залуусыг төлөвшүүлэх үндсэн ач холбогдолтой бөгөөд үүний сацуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах” гэдгийг нээлтийн үеэр дурдсан юм.
2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд Мягмарын Бадарч,
2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл,
2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон,
2024 онд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр нар тус тус бяр хүч чадал, уран мэхийг уралдуулан ЗААН ЖИМНИ-гийн эзэд болж байсан билээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, залуу Арслан Э.Батмагнайд баяр хүргэхийн хамт, цаашдын спортын их замналд өндөр амжилтыг хүсэж, Үндэсний бөхийн Аварга цолтон болохыг ерөөе.

.jpg)
| "БРИДЖ МОТОРС" ХХК ТАВ ДАХЬ “ЗААН ЖИМНИ” АВТОМАШИНАА УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙД ГАРДУУЛЛАА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |