ЭМЭГТЭЙ БОКСЧИД:
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 18 боксчин өрсөлдөнө. Манай улсаас 2023 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Л.Алтанцэцэг нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт 2022 оны дэлхийн аварга, Туркийн А.Кагириртай тулалдана. Гуравдугаар тойрогт хүрэл медалийн төлөө тулааныг Японы Х.Шинохара, Испанийн Лопез Дел Арбол, Словакийн Н.Дурикова нарын хэн ялж гарч ирсэнтэй тулалдах юм. Энэ жинд дэлхийн гурван удаагийн аварга Казакстаны Назым Кызыбай, дэлхийн аварга Туркийн А.Кагирир нарын зэрэг алдартнууд байгаа. Хэрэв Кагирирыг ялж чадвал манай Л.Алтанцэцэг, Японы Шинохаратай учраа таарч тулалдана.
Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд 29 боксчин өрсөлдөнө. Манай ОУХМ Б.Мөнгөнсаран эхний тойрогт Украины И.Маринчуктай, хоёрдугаар тойрогт Италийн Л.Аяари, Мексикийн Е.Патино нарын хэн ялсантай өрсөлдөнө. Хэрэв ялалт авч чадвал хүрэл медалийн төлөө Узбекистан, Бразил, Шотланд, Панамын боксчдоос хэн ялж гарч ирсэнтэй тулалдана. Энэ жинд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б. Какироглу, 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Казакстаны А.Балкбекова, 2025 оны “ИБА” холбооны дэлхийн аваргын хүрэл медальт Узбекистаны Феруза Казакова нарын алдартнууд байна.
Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд 21 боксчин байна. Манай ОУХМ О.Есүгэн хэсэг толгойлж эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, олимпын хүрэл медэльт Тайванийн Хсиао Хуанг, Японы К.Кокуфу нарын хэн ялсантай тулалдана. Хэрэв ялалт авч чадвал хүрэл медалийн төлөө мексик, шотландын боксчдын хэн ялсантай өрсөлдөнө. Энэ жинд Парисын олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Туркийн Акбас Хатиче, 2022 оны залуучуудын дэлхийн аварга, АНУ-ын Ёоселине Перез нарын шилдгүүд байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 29 хүн байна. 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Энхжаргал эхний тойрогт Австралийн Ж.Рамадантай тулалдана. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Алисса Мендоза Колумбын Арболедо Мендоза нарын хэн ялсантай тулалдах юм. Хэрэв ялалт авч чадвал гуравдугаар тойргийн тулаанд хүрэл медалийн төлөө Унгар, Испани, Азербайджан, Недерландын боксчдын хэн ялж гарч ирсэнтэй тулалдана.
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 29 боксчин өрсөлдөнө. Манай ОУХМ Монхорын Намуун эхний нэгдүгээр тойрогт Хятадын С.Яангтай, хоёрдугаар тойрогт Нидерланд, Шотландын боксчдын хэн ялсантай тулах магадлалтай байгаа. Хэрэв ялалт авч чадвал хүрэл меалийн төлөө Өмнөд Солонгос, Венесуэл, Чехийн боксчдын хэн ялсантай тулалдана. Азийн наадмын аварга, дэлхийн аваргын хүрэл медаль Оо Ёонжи байгаа хэдий ч түүнээс өөр олимп, дэлхийн медальтай тамирчин цөөтөй жин байна.
ЭРЭГТЭЙ БОКСЧИД:
Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 25 тамирчин байна. Манай ОУХМ А.Баттулга хэсэг толгойлж эхний даваанд гоц мөргөн, хийлж ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн тулааанд Солонгос, Польшийн тамирчдын хэн ялсантай таарна. Хэрэв ялах юм бол гуравдугаар хүрэл медалийн төлөө Филиппин, Болгар, Испанийн боксчдоос хэн ялж гарч ирсэнтэй тулалдана. Энэ жинд дэлхийн аварга С.Ташкенбай орж байгаа.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 39 боксчин байна. Манай ОУХМ Х.Билгүүнсайхан эхний даваандаа гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Швед, Унгарын боксчдын хэн ялсантай тулалдана. Харин гуравдугаар тойрогт Куба, Азебайджаны боксдын хэн ялсантай өрсөлдөнө. Ялалт авч чадвал хүрэл медалийн төлөө Итали, Испани, Шотланд, Франц, Иорданы боксчдын хэн шалгарсантай тулалдана. Энэ жинд дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Узбекистаны Мирзахалилов Мирзазбек оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хамгийн олон буюу 43 боксчин байна. Манай ОУХМ Г.Лундаа мөн хэсэг толгойлж эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Литва, Гүржийн боксчдын хэн ялсантай таарна. Гуравдугаар тойрогт Иордан, Канадын боксчдын ялсантай тулалдана. Хэрэв ялалт авч чадвал хүрэл медалийн төлөө Япон, Испани, Дани, Франц, Фижи боксчдын хэн ялж гарч ирсэнтэй тулалдах юм. Энэ жинд Азийн мөнгөн медальт, 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт Иорданы Абу Жажех байна. Мөн дэлхийн аварга, Азийн наадмын аварга Узбекистаны Абдумалик Халаков, дэлхийн аваргын хүрэл медальт Киргизстаны Сейтбек Уулу нарын шилдгүүд бий.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд 40 боксчин байна. Манай 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Мишээлт хэсэг толгойлж эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Грек, Ираны боксчдын ялсантай таарна. Гуравдугаар тойрогт Шотланд, Италийн боксчдын хэн ялсантай тулалдана. Хэрэв ялалт авч чадвал хүрэл медалийн төлөө Куба, Косово, Испани, Болгар, Киргизстаны боксчдын хэн ялж гарч ирсэнтэй тулалдах юм. Энэ жинд Парисын олимпын аварга Кубын Алварез Боргес, Парисын олимпын аварга, дэлхийн аварга Узбекистаны Асадхужа Муидинхужаев, Парисын олимпын хүрэл, дэлхийн хүрэл медальт Гүржийн Гурули гээд Парисын олимпын хоёр аварга, нэг хүрэл медальтан байна.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 41 тамирчин байна. Манай ОУХМ Бямба-Эрдэнэ хэсэг толгойлж эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Литва, Шинэ Зеландын ялсантай таарна. Гуравдугаар тойрогт Итали, Туркийн ялсантай өрсөлдөнө. Хэрэв ялалт авч чадвал хүрэл медалийн төлөө Фижи, Канад, Иран, Косово, Английн боксчдын хэн ялж гарч ирсэнтэй тулалдана. Энэ жингийн нэгдүгээрт эрэмбэтэй Азийн наадам, Азийн аваргын мөнгөн медальт Токио, Парисын олимпын оролцогч боксчин Иорданы Иишаш Зэиад байна.
Боксын дэлхийн аваргын сугалаа дуусаж, оноолт гарлаа |
|
2025-09-04 17:17:00
2025-09-04 17:06:55
2025-09-04 16:19:36
2025-09-04 15:35:42
2025-09-04 14:57:08
2025-09-04 14:25:56
2025-09-04 12:57:51
2025-09-04 12:32:52
2025-09-04 11:52:09
2025-09-04 10:59:22
2025-09-04 09:51:34
2025-09-04 09:18:09
2025-09-04 09:13:57
2025-09-04 08:39:56
2025-09-04 08:24:23
2025-09-04 07:10:00
2025-09-04 07:00:31
2025-09-04 07:00:00
2025-09-04 07:00:00
2025-09-04 07:00:00
2025-09-04 07:00:00
2025-09-04 07:00:00
2025-09-04 07:00:00
2025-09-03 15:27:45
2025-09-03 14:44:17
2025-09-03 14:38:33
2025-09-03 14:24:58
2025-09-03 12:58:19
2025-09-03 11:16:20
2025-09-03 11:00:57
2025-09-03 10:58:14
2025-09-03 09:52:34
2025-09-03 09:12:31
2025-09-03 09:02:33
2025-09-03 08:52:59
2025-09-03 07:20:00
2025-09-03 07:10:00
2025-09-03 07:01:41
2025-09-03 07:00:00
2025-09-03 07:00:00
2025-09-03 07:00:00
2025-09-03 06:59:00
2025-09-03 06:00:00
2025-09-03 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |