“Мо-Эн-Ко” компанийн дэд захирал Ж.Оюунчимэг хятадуудын өмнө бөхөлзөж, монголчуудад хойд эх шиг хандаад удлаа. Задарсан хятадуудын зараалаар ядарсан хэдэн жолооч нараа хоолноос нь салгана гэж даналзаж сууна. Ховдын цэнхэр хязгаарт эзэн сууж, Хөшөөтийн уурхайгаас өдөр, шөнөгүй нүүрс тээвэрлэж буй “Мо-Эн-Ко” компанийн талаарх мэдээлэл хэдэн жилийн өмнөөс нь дуулиан тарьж эхэлсэн. Хятадын хөрөнгө оруулалттай, тээвэрчдийнхээ цалин хангамжийг нэмдэггүй, эрх ашгийг нь хамгаалдаггүй, орон нутгийн иргэдэд ээлгүй, гэрээний үүргээ гүйцэтгэдэггүй, байгаль орчинд хор хөнөөлтэй гээд бараан мэдээлэл тасардаггүй. Ингээд зогсохгүй тус компанийн удирдлагууд тээвэрчдийнхээ тээвэрлэлтийн зардал, цалинг өгөхгүй сар дамжуулдаг, С зөвшөөрлөө дамлаж зардаг болжээ. Бүүр тээвэрлэлтийн зардлыг 25 хувиар бууруулж, тээвэрчдийг элгээр нь хэвтүүлэхээр шийджээ.

Хөшөөтийн уурхайд тээвэр хийж буй жолооч нарын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлээс хэд хэдэн удаа эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж, аймгийн удирдлага болон “Мо-Эн-Ко” ХХК-д шаардлага хүргүүлж байлаа. Тодруулбал, Хөшөөтийн уурхайгаас Булган боомт чиглэлд 311 км авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүй. Үүнээс шалтгаалан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, зөрчил гарах нөхцөл бүрдэж байна хэмээн мэдээлж, эсэргүүцэж байсан юм. Уг замыг засварлах ажлыг эхлүүлсэн ч одоо хүртэл дуусаагүй, энхэл, донхол эрсдэлтэй замаар тээвэрлэлт хийсээр байгаа юм. Автозам нь аюултай, бүтээн байгуулалтгүй, хамаг баялгийг нь хятадууд хуу хамчихсан Хөшөөтийн уурхай нурсан балгас, орхигдсон орд шиг байна. Өөрөөр хэлбэл, өрмийг нь хятадууд, хусмыг нь монголчууд идэж байна гэсэн үг.
Үүнээс гадна, Хөшөөтийн уурхайн тээвэрчид цалингаа цагт нь авдаггүй, өрнөөс өрний хооронд дамжсаар арга ядаж байна. Гэтэл бүүр тээврийн хөлсийг нь 25 хувиар бууруулна гэж даналзаж байгаа ажээ, хятадууд Ж.Оюунчимэг гэх эмэгтэй нийлээд.

Жолооч “Мо-Эн-Ко” компанийн Монгол талыг хариуцаж ажиллаж байгаа гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг тээвэрлэгчдийн эрх ашгийг байнга хөндөж байна. Жолоочид тээвэрлэлтэд явсан цалингаа сар бүр тогтмол авч чаддаггүй. Сар гаруй хугацаа өнгөрсний дараа тээврлэлтийн зардлыг нь олгодог. Монгол жолооч Хөшөөтөөс нүүрс ачаад, Хятадын үйлдвэрт очиж буулгаад, маргааш нь хилээр гараад ирнэ. Нүүрс буулгасан өдөр нь л Хятадын талаас тээвэрлэлтийн мөнгийг нь “Мо-Эн-Ко” компанийн данс руу шилжүүлж байгаа. Гэтэл гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг энэ цалинг нь олгохгүй, хугацаа хождог. Тэр олон тээврийн жолоочийн цалин гэдэг чинь хэдэн тэрбумаар яригдана шүү дээ. Иймд бид тээвэрлэгчдийн цалин эргэлдүүлж, мөнгө угааж байна уу гэж хардаж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүнээс нь олох ашиг чинь их шүү дээ. Өнгөрсөн жил цалингаа нэг, хоёр сарын дараа олгодог байсан. Энэ жилээс арай дээрдэж байгаа ч хэвийн горимд шилжих хэрэгтэй” гэсэн юм.
Жолооч С “Хөшөөтийн уурхайд тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй болж байна. Тээвэрлэлтийн зардлаа цаг тухайд нь өгөөгүйгээс болоод компаниудад ажиллах жолоч хомс болж байна. Нэг жолооч хилээр гараад, ороод ирэхдээ цөөхөн хэдэн төгрөгийн ашигтай байдаг байсан. Гэвч үүнийгээ цагаас нь сараар хоцроож байгаа нь гэрээгээ зөрчсөн үйлдэл шүү дээ. Энэ бүхнийгээ гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг рүү дамжуулж хэлэх гэхээр бидэнд олддоггүй. Дээрээс нь Хөшөөтийн уурхайгаас Булган боомт чиглэлд 311 км авто зам зорчиход хүндрэлтэй байна. Осол, аваар гарах нөхцөл байдал бүрдсэн ч тоож авч хэлэлцэхгүй байгаа. Одоо бүүр тээвэрлэлтийн зардлыг 25 хувиар бууруулна гэж байгаа. Ховдын ИТХ-ын дарга нь 10 хувиар бууруулаач гээд гуйж байгаа шүү дээ. Ийм зүйл байж болох уу, баялгаа ухуулна, Ж.Оюунчимэгээс гуйна, хятадуудын аясыг харна. Үнэхээр туйлдаж байна” гэсэн юм.
.jpg)
Хөшөөтийн уурхайг эзэмшигч “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн Засаг даргатай гурван жил тутам гэрээ байгуулж, жил тутам гэрээгээ дүгнэдэг зохицуулалттай. Атал, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний өмнөөс, тэр тусмаа төрийг төлөөлөн “МоЭнКо” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг шахаж, шаардаж үүрэгтэй Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү хоёр хоёулаа “МоЭнКо” ХХК-ийн нүүрсийг Хятад руу зөөдөг “нүүрсчид”. Ховдын Засаг дарга М.Амарсанаагийн “Хар нүх” ХХК, “Эрхэсийн жинчид” ХХК-иуд нь “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу зөөдөг. Тэгээд болоогүй, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ах М.Машлайн “Цаст алтайн жинчид” ХХК нь мөн л “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу зөөдөг. Харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нь 2019 оноос хойш өөрийн “Эх газрын жинчид” ХХК-иараа “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу зөөж байгаа “архаг нүүрсчин”. Тэгээд болоогүй, Х.Баасанхүүгийн эхнэр Р.Нямцэцэгийн “Ховд маралгуа” ХХК нь мөн л “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу зөөдөг.
Ийм байхад Ховдын удирдлагууд хятад эзэнтэй “МоЭнКо” ХХК-ийнхантай хариуцлагын асуудал ярьж чадах уу. Үгүй гэдэг нь дээрх баримтаас тодорхой харагдаж байгаа биз ээ. Арга ядахдаа Ховдын ИТХ-ын дарга З.Эрхбаяр нь Ж.Оюунчимэгээс гуйгаад зогсож байна. Тодруулбал, “МоЭнКо” ХХК-ийнхан, тэр дундаа Ж.Оюунчимэг тээвэрлэлтийн хөлсийг 25 хувиар бууруулахаар төлөвлөөд байгаа. Үүнийгээ ч тээвэр гүйцэтгэлийн компаниуд мэдэгдсэн юм билээ. Энийг нь эсэргүүцэх удирдлага, “эзэн” Ховдод нэг ч алга.

Харин Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр Ж.Оюунчимэг рүү албан бичиг явуулжээ. Ингэхдээ “Нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье. Дэлхийн зэх зээл дээрх уул, уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралттай уялдуулан тээврийн компаниудад 2025 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 01/265 тоот албан бичгээр тээвэрлэлтийн үнийн асуудлаар одоогийн үнийг 25 хувиар бууруулах мэдэгдлийг хүргүүлсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, инфляцын өсөлт зэрэг нь ард иргэд болон тээвэрчдэд санхүүгийн хувьд хүнд дарамт болох эрсдэлтэй байна. Иймд тээвэрлэлтийн үнийг бууруулахдаа 10 хүртэл хувиар бууруулах боломжийг судалж үзэхийг хүсье” гэсэн албан бичиг явуулжээ.
Үнэндээ, Ховдын Засаг дарга нь, ЗДТГ-ын даргатайгаа хамт Хөшөөтийн уурхайгаас нүүрс зөөж, хувийн эрх ашгаа хөгжүүлж, халаасаа түнтийлгэж байхад ИТХ-ын дарга нь Ж.Оюунчимэгээс царай алдаад сууж байгаа нь эмгэнэлтэй биш гэж үү. Ж.Оюунчимэг гэдийж, хятадууд таахалзаж байна.
.jpg)
Хөшөөтийн уурхайд тээвэрлэлт хийх С зөвшөөрлийн үнэ тэнгэрт хадсан. Тус компанийнхан С зөвшөөрлийг эрх мэдэл, албан тушаалтай хүмүүст зарж, жирийн тээвэрлэгчдийг хохироож байж болзошгүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ховд аймгийн удирдлагууд ах, дүү танил талдаа С зөвшөөрөл авч өгөөд, хувьдаа завшаад дууссан. Үүнээс болоод С зөвшөөрлийн наймаа газар авсан. Танил талгүй л бол тээвэрлэлт хийхэд хэцүү болсон” гэсэн юм.
2007 онд байгуулагдсан "Мо-Эн-Ко" ХХК нь Ховд аймаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин, үйл ажиллагаа явуулж эхлэхдээ цахилгаан станц, коксжих нүүрсний үйлдвэр барьж байгуулна гэж амласан боловч, энэхүү амлалтандаа өнөөдрийг хүртэл хүрээгүй байна. Мөн Дарви сумаас уурхай хүртлэх 30 км зам тавина гэж гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл улаан тоос бужигнуулсан хэвээрээ байгаа ажээ.Хөшөөтийн уурхайн өрмийг нь ч, хусмыг нь ч хятадууд хамж дууслаа. Монголчуудад үнэндээ хөө нь л үлдэж байна, Ж.Оюунчимэг дарга аа.
Бид дараагийн дугаартаа Ж.Оюунчимэгийг прокурорууд хамгаалж байж болзошгүй ноцтой баримтыг хүргэх болно.
| ХЭДИЙ БОЛТОЛ ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ӨРМИЙГ НЬ ХЯТАДУУДАД, ХУСМЫГ НЬ МОНГОЛЧУУДАД ӨГӨХ ВЭ, Ж.ОЮУНЧИМЭГ ДАРГА АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |