Г.Занданшатарын хамтарсан Засгийн газар бүрдээд гуравхан сар болсон ч танхимын сайд нар нь дотроо түнжин муутай байна. Ингэж нэг танхим болж бүрдэж чадахгүй эвээ олохгүй яваа Засгийн газар энэ намар задарч мэдэхээр байна.
Тэр тусмаа Засгийн газарт уригдаж орсон ИЗЗН-ынхан хамтарсан Засгийн газраас гарах асуудал ч сөхөгдөөд эхэлсэн. Өөрөөр хэлбэл Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамыг хариуцсан ИЗНН-ын дарга Батын Батбаатар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогттой түнжин хагарсан гэх шуум бий. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилсон. Харин энэ албан тушаалд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын баз Д.Батцогт ажиллаж байсантай холбоотой аж. Улмаар Төрийн нарийн бичгийн албан тушаалд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өөрийн хүнээ зүтгүүлэх хувилбарыг ярьнаар уг томилгоог зөвшөөрөөгүй юм байна. Ингээд ИЗНН-ын дарга хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг сөхөж эхэлсэн гэх яриа бий.

Хэдийгээр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар албан ёсоор энэ асуудлыг яриагүй ч тус намыг УИХ-д төлөөлж суугаа М.Нара-Нарантуяа цахим орчинд “Нэр төдий засагт хамтрах ажлыг больсон нь дээр гэсэн удаа дараагийн саналыг хүлээн авахаар болсон Иргэний Зориг Ногоон Намын дарга Батын Батбаатартаа баярлалаа. АН засгаас гарлаа л гээд байдаг, дүр эсгэж далдуур хамтраад бүх яаман дээрх чигжээсүүдээ шахсан хэвээр байхад дүр эсгэсэн шинэ хамтарсан Засагт байх шаардлага манай ИЗНН лавтай байхгүй болно” хэмээн мэдэгдсэн. Улмаар түүний энэ мэдэгдлийн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар цахим орчинд дэмжиж байгаагаа илэрхийлсэн удаатай.
Улмаар ИЗНН-ынхан өнгөрсөн мягмар гарагт Улс төрийн зөвлөлөө хуралдуулсан Ингээд МАН-тай Засгийн газарт хамтарч ажиллах гэрээ байгуулах ажлын хэсэг гаргаснаа зарлаад байна.
Дан ганц ИЗЗН гэлтгүй Засагт засвар орох өөр нэг хувилбар нь одоогийн ХҮН намынханыг гаргах буюу Боловсролын яамыг МАН-ынхан авах хүсэлтээ байгаа. Г.Занданшатарын Засгийн газраас хамгийн их хэл ам дагуулж байгаа Боловсролын сайд П.Наранбаярыг солих асуудал аль эртнээс сөхөгдсөн. Тэр дундаа УИХ-ын Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий гишүүн П.Наранбаяр сайдыг огцорохыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн удаа ч бий. Харин Боловсролын сайд П.Наранбаярын ард ХҮН намаас гадна УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын оролцоо ч бий гэдгийг улстөрчид удаа дараа сөхөж байлаа.

Ийн хамтарсан Засгийн газарт дуулиан шуугиантай багтсан ИЗНН болон ХҮН намынхны Засгаас жийгдэж, Ардчилсан намынхан ахиад Засагт хамтрах тухай ч яриа гараад эхэлсэн байна. Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдсөн О.Цогтгэрэл мэтгэлцээний үеэр Засагт хамтрах санал ирвэл намынхаа байр суурийг сонсоно гэх байр суурийг илэрхийлж байсан удаатай.
Засагт засвар оруул МАН-ынхан хуучин сайд нараа ч сэлгэж магадгүй гэнэ. Тэр тусмаа хоёр Засгийн газарт улирч суугаа сайд нараа сольж магадгүй юм байна. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нар “давхар дээл”-ээ тайлах цаг болсон гэх яриа МАН-ынхан дунд гарч эхэлжээ. Эрх баригч МАН-ынхны хувьд намын даргаа томилох, Их хурлаа хуралдуулах гээд дотроо эрх мэдлийн “зодоон” чимээгүй хэрнээ ширүүхэн өрнөж байгаа. Тиймээс сайд нарын халаа сэлгээний асуудлыг ИЗНН-аар далимдуулж хийх сураг бий.
Ийн дотроо зодоонтой Г.Занданшатарын Засгийн газар УИХ-д анхны улсын төсвөө өргөн бариад байгаа. Төсөв хэлэлцүүлж эхэлтэл түр Засгийн газрын бүтцээ задлахгүй байх асуудлыг ч ярьсан гэх мэдээлэл Саарал ордонд жиг жуг гэж байна. Энэ намрын улс төр Засгийн газар халаа сэлгээгээр үргэлжилж мэдэх нь.
| ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРААС ИЗНН-ЫГ ГАРГАЖ, ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙГ ОРУУЛАХ УУ |
|
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |