• Өнөөдөр 2025-09-05

Эрдэнэтийн цахилгааны станцад гэмтэл гарсны улмаас найман аймаг, 143 суманд тоггүй байна

2025-09-04,   307

     Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хангайн бүсийн Эрдэнэт салбарт гэмтэл гарсны улмаас тус станцаас хангагддаг найман аймаг, 143  суманд цахилгааны тасалдал үүсэж,  гэмтлийг засварлахаар шуурхай бригад ажиллаж байгааг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Тус газраас  "220/110кв-ын систем буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг найман аймгийн цахилгаан эрчим хүчийг  сэргээх ажил хийгдэж байна. БОЭТ-ийн  нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу Эрчимт эмчилгээний тасаг болон хүүхдийн тасаг цахилгааны нөөц  эх үүсвэрээр хангагдаж байна. Эрчимт эмчилгээнд нэг хүнд өвчтөн,  тусламж үйлчилгээ хэвийн, хүүхдийн тасагт эрчимт эмчилгээнд орсон хүүхэд байхгүй, яаралтай хагалгаа ороогүй байна" гэв.

Эрдэнэтийн цахилгааны станцад гэмтэл гарсны улмаас найман аймаг, 143 суманд тоггүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 18:20:20
    МАН- ы улс төр судлаач: Чойжоог одоо яах бол - МАН??????????????????
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188