• Өнөөдөр 2025-09-04

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын өвчлөл бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ

2025-09-04,   133

               Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өчигдөр буюу 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн онцгой комисс, ЗӨСТөв, ЭМГ, НЭ зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байгаа аж.
 
       Одоогоор аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус аймагт орох, гарах хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд хааж хөл хорио тогтоосон байна. ЭМЯ, ЗӨСҮТ-өөс тус аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний нөхцөл байдалд мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Иргэд та бүхэн эрсдэлт зан үйлээс ангид байж тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын өвчлөл бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188