
-Холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.png)
-Азийн аваргад хэдэн тулаан хийж хүрэл медаль хүртсэн бэ?
-Холимог тулааны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван тулаан хийсэн. Тус тулаанд хоёр ялалт авч, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчид байв?
-Азийн аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Казахстан Улсын тамирчин байсан. Тэр тамирчин, бөх суурьтай байх аа. Их барилдаанч, бяр, тэнхээ сайтай охин байсан л даа.
.jpg)
-Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Ер нь бол их хол зөрүүтэйгээр, илт давуу хожигдсон зүйл байхгүй ээ. Миний барилдаан тааруу байсан учир хожигдол хүлээх шалтгаан болсон.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Дэлгэрбаярын Ариунгоо гэдэг. Булган аймгийн Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулийн 12-ын “А” ангид суралцдаг.
.jpg)
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Булган аймагт төрж, хөдөө өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 17 настай.
.jpg)
-Охин хүүхэд байж яагаад холимог тулааны хүнд, эрсдэл ихтэй спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Багаасаа биеэ даасан хүчирхэг, эрэмгий охин байсан. Тийм болохоор өөрийн эрхгүй тулааны спорт миний сонирхлыг татах болсон. Тэгээд л хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн тулааны спортыг сонгосон.
-Тулааныг спортоор хичээллэх үед тань гэр орныхон чинь эсэргүүцэж байсан уу?
-Тулааны спорт сонголоо гэж аав, ээж хоёр их дургүй байсан. Харин амжилт гаргах тусам дэмждэг болсон.
.jpg)
-Тулааны спортоос өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Надад сагсан бөмбөг, волейбол, бокс, шүүтбокс, кикбокс, холимог тулаан гээд чаддаггүй спорт ер нь ховор доо. Спорт шударга тэмцэл, өрсөлдөөний талбар байдаг шүү дээ. Тийм болохоор бүх л спортын төрөл надад сонирхолтой санагддаг.
.jpg)
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Би Булган аймгийн Дамдинсүрэнгийн Мөнхболд багш дээр боксын бэлтгэлээ хийдэг. Миний бүх зүйлийг засаж заадаг хайртай, хүндэлж явдаг багш минь байгаа юм. Өөр тулааны спортын төрлийн тэмцээнд орохдоо Сэлэнгэ аймгийн тулаан спортын “Болд нударга' клубийн нэр дээр оролцдог.
-Тулааны спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Бокс, тулааны спортоор хоёр дахь жилдээ хичээллээд явж байгаа.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Боксын спортын дэд мастер цолтой. Харин шүүтбоксын спортын дэд мастер.
–Тулааны спортоос хичээллэсэн үеэс хойш өөрт тань ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Миний зүс царай, биеийн галбир төрх өөрчлөгдсөн. Зөв амьдралын хэвшил, дадалд суралцсан. Бие чийрэгжиж, эрүүл мэнд сайжирсан. Аливаа зүйлд хүлээцтэй ханддаг болсон. Оновчтой зөв шийдвэр гаргах, тэвчээртэй байхад суралцаж байгаа.
-Тулааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Анх хичээллээд удаагүй байхдаа Монголын хүүхдийн спортын VII их наадмын 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан. Сая Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Ер нь улс, олон улс, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөж байна гэдэг томоохон хөгжил дэвшил, ялалт амжилт, юм шиг санагддаг.
-Чөлөөт цагаараа тулааны спортоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Хичээл, сургалтгүй, бэлтгэлгүй чөлөөт цаг гарсан үед дуулдаг. Мөн ууланд алхах дуртай.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сая оролцоод ирсэн Азийн аварга шалгаруулах тэмцээн маань л бодогдож байна. Үнэхээр их тэвчээр заан, хичээж байж жиндээ орсон. Балга халуун ус уух гэж яарч байсан үе дурсамжтай санагдаж байна. Жиндээ ороод амжилттай тулалдаж Азийн аваргаас медаль хүртсэн мөч сэтгэлд хоногшин үлдсэн. Ялалт, ялагдлын амтыг мэдэрсэн. Амьдрал ямар сайхан бэ гэдгийг мэдрүүлсэн ялалт, амжилтын үнэ цэнийг хэзээ ч мартахгүй. Энэ бүхэн надад илүү хичээх урам зоригийг өгсөн.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо энэ есдүгээр сард улс, бүс, олон улсын тэмцээнүүд байгаа. Харин аравдугаар сард Азийн их наадамд оролцох гээд бэлдэж байна.
-Цаашид сонирхогчдын тулаанаас мэргэжлийн ангилалд тулалдах сонирхол бий юу?
-Хүий мөрөөдөлд хязгаар үгүй шүү дээ. Холимог тулааны “One championship” холбоо, цаашлаад “UFC”-д гарч тулалдах зорилго, мөрөөдөл бол бий.
| Д.АРИУНГОО: Тулааны спорт гээд аав, ээж их дургүй байсан ч амжилт гаргах тусам дэмждэг болсон |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |