-ЗОХИОЛ-
Аав, ээж, үр. Аль ч газрын зохиолч, найруулагчид ойрхон сэдэв. Гэхдээ эл сэдвийг хэн хэрхэн илэрхийлж, хүмүүст хүргэдгээрээ онцлог, өөр харагддаг. “Хүй” киноны зохиолч, найруулагч эмэгтэйн хувьд эл санааг их нарийн төнхөж, уран сайхан илэрхийлжээ. Бидний хүүхэд насыг, юуг ч ойлгохгүй үеийг, ухаарч, ойлгож, өсөж том болж байгаа үйл явцыг хамгийн ихээр мэдэрч, мэддэг хүн бол аав, ээж. Гэхдээ эх хүн илүү мэдэрч анзаардаг болов уу. Тэгээд юунд баярлаж, гомдож, юуг нэхэж, үгүйлдэгийг ч андахгүй. Хүүхдийн энэ араншин, хүний үгэнд орохгүй зөрүүд байдлыг Наранзүгийн дүрд тун тодорхой тусган өгчээ. Хэдий ээж нь зөнөсөн, хүн зөнөхөөрөө хүүхэд шиг болдог гэх нийтлэг яриа бий ч зөнөлт бүр өөр. Харин эл киноны дүрийн ээжид хүүгийн бага балчир үеийг тэр чигт нь буулгасан нь хүн өөрийгөө илүүтэй ойлгож, ээжийгээ бид ямархан зовоож, жаргаадгийг, гуниглуулж, баярлуулдгийг дамжуулан мэдрүүлэх шиг. Үүнийг мэдэрсэн Алс хүүд атаархах мэдрэмж ч төрснийг нуух юун. Үүгээрээ зохиол ихэд гойд, сонирхолтой, амттай, баялаг юм.

-НАЙРУУЛГА-
Үзэхэд уйтгартай, санаагаа болхи илэрхийлсэн найруулгатай кино орооцолдсон утасны учрыг олох шиг бэрх. Эл бүтээл тийм биш байв. Зохиол сайтай шиг ээ найруулга ч сайтай, хэлэх гэсэн санаагаа жинхэнэ урласан, бүр давуулан илэрхийлсэн байгаа нь одоо ч сэтгэлд тогтоостой байна. Тухайлбал, Алс, Наранзүг хоёрын хоорондох харилцаа олс, хөгжмөөр тун яруу илэрч байсан. Тэгээд кино өрнөх тусмаа ээж, хүү хоёрыг холбосон олс шиг хүний сэтгэлийг нэг тийм аяс зөөлөн чанараар уяж, үзэх тусам гүн автуулж байлаа. Энэ бол сонирхолтой найруулга, сэтгэл хөглөх бүтээлийн нэгэн шинж мөн болов уу.
-ХӨГЖИМ-
Киноны зохиол, хэл найруулгыг илэрхийлэх, үзэгчдэд бүрэн дүүрэн хүргэх нэг гүүр нь киноны хөгжим. Кинонд хэдийгээр ээж нь хүүгээ танихгүй, хүүхэд шиг араншинтай болчихсон, явахаар яарч байгаа ээжийгээ аль чадлаараа халамжилж, хайрлан буй үйл явдал өрнөж байгаа ч цаад мөн чанартаа эх, үрийн дотор уулзалдан эгшиглэж буй хөг эгшгийг киноны хөгжим тун сайхан дамжуулж байв. Нэг тийм аргадаж тайтгарсан, алсарч бас ойртсон хөгжим байв. Үүгээрээ хүний сэтгэлд бүхлээрээ эгшиглэж, хөндөөд байгаа сэдэв, хэлээд байгаа санааг нь нэг тийм таатайгаар ухаан бодол, сэтгэл зүрхэнд хүргэж байв.

-ҮГ ХЭЛЛЭГ-
"Хүй" кино үг яриа гэхээс илүү үйл хөдлөл, зураглал голлоно. Гэхдээ үе үехэн гарах тэдний хоорондох яриа жинтэй байв. Тухайлбал, киноны төгсгөлд, ээж нь хүүдээ хандаж, “Чи их сайн хүн юм, намайг ямар сайхан газар авчирсан бэ. Чамд тэр эмэгтэй хайргүй юм уу” гэхэд, хүү нь “Үгүй ээ, хайртай, харин намайг санахгүй байгаа юм” гэж хэлдэг. Тэгэхэд ээж нь “Битгий санаа зовоо, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм” гэдэг. Киноны турш хүүхэд шиг байсан ээж нь энэ л үед том хүн шиг, ээж хүн шиг үрээ аргадах шиг. Тэгэхэд л магад хүүд нь ээжийгээ тавьж явуулах зориг төрсөн байж ч мэдэх юм. Юутай ч эл үгс, тэр хэсэг одоо ч санаанд хөндүүрлэж, “Ээж намайг танихгүй болчихвол, би Алс шиг байж чадах болов уу” гэсэн өнөөх л асуулт дотор хариултгүйгээр оршсоор байна.

-ХАМТ БАЙМААР ХОРГОДОНГУЙ МЭДРЭМЖ-
Кино үзэж дуусаад, гармааргүй, Алс, Наранзүг хоёртой хамт баймаар, бүр хамтдаа дуулж, бүжиглэж, жижигхэн байшинд нь халуу дүүгэн суумаар хоргодонгуй мэдрэмж төрж байлаа. “Хүй” кино үнэхээр үзэгчдийг татаж, ховстож чадсан. Одоо ч очоод дахин үзмээр, үгүйдээ бол сардаа нэг давтан үзэж, тэр хоёрыг эргэмээр санагдсан. Ганц надад ч биш үзсэн хүн бүрд ийм мэдрэмж төрсөн болов уу. Тэгэхээр “Хүй” киноны нэг онцлог нь үзэгчдийг татах, автуулах, кинондоо бүрэн оруулах гарцаагүй мөн юм байна.
| "ХҮЙ"-Д "ХҮЛЭХ" ТАВАН ОЛС |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |