Зөөлөн, эерэг дүрийн уран бүтээлчид манайд олон бий. Тэдгээрээс дараах таван уран бүтээлчдийг онцлон хүргэж байна.
Эерэг зөөлөн мөртлөө энгүй дүр түүнийх. Авсан дүрээ арзайтал гаргаж, хүний сэтгэл зүрхний хэцэнд өлгөж чаддаг болохоороо тэр энгүй уран бүтээлч. Ганцхан жишээ гэхэд л түүн шиг шархирам, мөнхүү халирам Хасарын дүр дахиж гараагүй. Тиймдээ ч тэр Монголын урлагийн Хасар хүү. Ардын жүжигчин Б.Жаргалсайханы дүр бүхэн бидэнтэй ийм л ойр, хажууд. Дулаахан харц, дүүрэн инээмсэглэл, аргадаж хайрласан нөмөр түшиг түүний дүр бүхнээс ханхалж, намдуухан үг яриа, энгүүн төрх байдал гээд бүхий л талаараа өв тэгш, тэвхгэр байдлаараа оногдсон дүр бүхнээ үзэгчдийн зүрх сэтгэлд хүргэдэг. Аав, ах, хүү, найз алинд нь ч мөн чанар, зүс шинжээр нь тоглоно. Хаан болвол хамгийн зөөлөн хаан. Аргагүй амьдрал дээрээ баримталдаг зарчим, ая дангаа л дэлгэц болоод тайзан дээр буулгачихаж байгаа нь тэр л дээ. Нэг ёсондоо нэмж хачирлах зүйл үгүй цул авьяас, тэр чигээрээ өгөгдөл. Үүнийг дүр болоод телевизийн ярилцлага нь эчнээ баталж, бэлхнээ бидэнд өгүүлнэ. Тайзны олон ч дүр бий. Онцолж дурдвал, "Тамгагүй төр" жүжгийн Арчуг хаан байна.Тэр өнгө төрх, үгийн ур, чадал, нүүрний хувирал онцгой гэхээс хааны дүрийг, мөн чанарыг барьж, багтааж бүтээсэн. Ерөөс түүнд дэлгэц болоод тайзан дээр дүрээ гаргахад ажиглагддаг нэг зүйл ихэд төгөлдөр төрх. Үл хүрэх мэт халдашгүй дүр төрхийг тэр тайзнаа бүрдүүлж, дүрдээ бүрэн орж, бүтэн амьдарч чаддаг болохоороо төгөлдөр. Харин тайзнаас буугаад тун энгийн, найрсаг. Залуу үеийн нь уран бүтээлийг нь үзэхээр эл бүхэн цөм яг таг батлагддаг. Өнөөд ч ялгаагүй дээ. Шингэн төрх нь бүдгэрч, жаахан үрчлээ зурснаас бусдаар өнөө л Хасар Жагаа хэвээр. Хасар хариагүй. Хүний сэтгэлийн угт тулж, бүр хамгийг нь цоолж, юуг ч юм бариад шидчихмээр, тас татчихмаар адгуу болгож, үзэхээр л дагаад хамаг бие шархиран өвдөх шиг гүнзгий мэдрэмжийг Хасарын дүр одоо ч өгсөөр байгаа. Дахиад түүн шиг Хасар төрөхийг мэдэхгүй ч бид Хасарын дүрд ханасан. Дүрээ яс махаараа мэдэрч, цуулж, хуулж гаргадаг уран бүтээлч хэн байна вэ гэвэл гарцаагүй Хасар Жагаа л гэж хэлнэ. Мөн хамгийн хайлан дүр хэнийх вэ гэвэл мөн л түүнийг хэлнэ.
.jpeg)
Тэр өөрийгөө салхинд найгах голын намуухан бургастай зүйрлэсэн байна лээ. Үнэхээр ч дүрээс ангид бол чанга дуутай, эг маггүй нэгэн биш. Ихэнхдээ л инээж, хэн нэгнийг “явуулж”, хөгжөөж суудаг, уужуу тайван зан чанар, өрөвч нинжин сэтгэлтэн. Аргагүй тийм болохоор ч түүнээс хүний сэтгэл зүрх тойрсон уран бүтээл төрдөг. Нэг ёсондоо түүний сэтгэл болоод үзэл бодол, хувь араншин уран бүтээлээр нь дамжин илэрдэг л гэмээр. Ганцхан сүпер жишээ “Аав” кино. Аавын дүр олон ч түүнийх шиг уужуу, уярам, хайрлам, харамлам аавын дүр ховор. Үзэгчид одоо ч аавыг үзээд уйлдаг. Яагаад гэвэл аав гэж ямар хүн байх ёстой гэдгийг С.Баттулга найруулагч өөрийн дүрд бүрэн гүйцэт бүрдүүлж, гүйцээн харуулж чадсан. Үр хүүхдийнхээ төлөө амьдралд хугардаггүй, юу ч болсон инээдэг, зовлон, жаргал, баяр, гунигт нь хамт байж, үгээрээ босгож, үйдлээрээ үлгэрлэн хүмүүжүүлдэг гээд тоочоод байвал баршгүй дэлгэр, мөнхүү өр зөөлөн аавын дүрийг тэр өөрийн дүрээр дэлгэсэн. Ийм л болохоор уужим тэнүүн, дэлгэр тогтнуун, аядуу зөөлөн уран бүтээлч мөн. Ер Тулгаа найруулагчаас ширүүн дориун дүр барагтаа гарахгүй шүү. Эсвэл бүтэлгүйтэн будилж инээсэн, эсвэл хэн нэгнийг аргадаж хайрласан дүр л түүнд бий. Түүндээ ч өөрөө бүрэн дүүрэн тэнцэж чаддаг гүндүүгүй мөртлөө анир зөөлөн уран бүтээлч. Уран бүтээлдээ ийн зөөлөн байдаг шигээ ах, найруулагч, аав, багшийн хайраар тэр уран бүтээлчидтэйгээ харилцаж, тэднийг ойлгож, дэмждэг. Хүнийг ойлгож, уучилж, хариугүйгээр хайрлахын мөн чанарыг бүрэн дүүрэн үүрч тоглодог төлөв төвшин, дүүрэн уран бүтээлч. Үгүй гэвэл уншигч та тоглосон бүтээл, найруулсан киног нь л үз. Аандаа өөдөөс чинь тэр даруухан инээгээд л толгойгоо илж зогсох вий.

Үзэгчид түүний тоглосон эсрэг дүрийн уран бүтээлийг бараг л үзэж байгаагүй дээ. Урнааг орилж, загнаж, эсвэл бухимдаж байхыг нь барагтаа харж байгаагүй. Мэдээж хаа нэг уран бүтээлд бухимдаж харагддаг. Гэхдээ л ихэнхдээ түүний дүрүүд гуйж, аргадаж, хайрлаж, сонсож, уучилж байдаг. Мөн тэвчсэн, тэссэн, бодсон нь ч бий. Ханьтайгаа хоёул зөөлний нэмэх туйл болсоор Монголын урлагт гэгээ татуулан яваа. Г.Урнаа жүжигчин тайзнаа харин Үнсгэлжин, Жульетта, Дездемон гээд охидын хүсдэг бүх л дүрд тоглосон. Тэдгээрээс хамгийн сайхан дүр нь ээжийн дүр. Ээж хүний халуун дулаан, өрөвч зөөлөн, үрийнхээ төлөө бүхнээ зориулах сэтгэлийг тэр чигээр нь гаргаж, бүрэн гүйцэт мэдрүүлж тоглодог. Тэр дундаа тэр харц бол хамаг бүхнийг эвийлж, энхрийлдэг. Ийм л дулаан, бүлээн дүрээрээ тэр Монголын урлагийн эерэг цэнэг. Эерэг зөөлөн дүрээрээ үзэгчдийг үргэлж цэнэглэж, Урнааг үзсэн хэн ч хайрлах, уучлахын цагаан нөмрөгт хучуулдаг. Чин халуун оргилсон сэтгэл, ариун үнэн хайранд умбадаг. Эерэг долгио үргэлжийн давалгаалж, түрж, долгисож байдаг. Зөөлнөөс зөөлөн, дулаанаас дулаанаар төөнөж, гийж, гэрэлтэж чаддаг болохоор л Урнааг үзэх дуртай, мөн хайрладаг. Тэр даарч, жиндэж яваа хэнийг ч уран бүтээл болоод авьяасынхаа амь халуун илчээр дулаацуулж, тэтгэн тэнхрүүлж чадах зөөлөн дүрийн эзэн.
.jpg)
Ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяр гэж тэр чигээрээ халуун элч төөнөсөн уран бүтээлч Монголын урлагт нар мэт мандаж байдгийг үзэгчид мэднэ дээ. Ээж, эгч, эхнэрийн дүр бүхэнд дүүрэн сайхан тоглодог. “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатараас эхлээд л анхиатай, арчаатай, гавьяатай дайчин эмэгтэйн дүрийг гарамгай сайн үзүүлдэг. Муухан эр хүнээс дээр тэнхээлэг, чадалтай, ажилсаг эмэгтэйн дүр түүнийх байдаг. Харин тайзнаас “Ээж ээ” жүжгийн ээжийн дүр бол монгол эх хүний нинж халуун сэтгэлийг “асгаж” тоглосон. Ээж хүн ямар байдаг тэр бүхнийг харуулж, ханатал үзүүлсэн. Ийм л болохоор түүний дүрээс тийм гэхийн аргагүй халуун илч төөнөж, илч гэрлийнх нь тэр сайханд бид бүүвэйлүүлж, бөөцийлүүлж, дундуур нэгэн нь бүтэн болж, үгүйлэх сэтгэл халгиж байдаг. Түүний бүтээлийн халуунд халууцаж, шатаж, төөнүүлдэг. Үзэгчид рүү хүрч байгаа илч гэрлийн хүчтэй ярих юм үгүй. Мөн уяран хайлж, жарган дуулж, хамтдаа хүлээж, харуулдаж, бодож, өрөвдөн хайрлаж, аварч хамгаалахгүй байхын аргагүй. Уран бүтээлээрээ ээждээ очихын сайхан, илч дулааных нөмөрт санаа амрахын сайхныг тэр бүтээлээрээ өгч, бүхнийг нарны цацраг шиг цацарсан, тарж бутарсан их хайр илчээрээ өлгийддөг. Ийм халуун сэтгэл, амьсгал бүтээл бүрт нь нэвт шингэсэн байдаг болохоор үзэж дулаацаж, үзэж хайрлаж, нөмөрт нь хоргодож, хотолж суух сайхан. Тийм ээ, Д.Мэндбаяр гэж даруухан мөртлөө даац жин өндөр, данагар, тэнхээлэг, жавхаалаг, чамбай уран бүтээлчийн илч халуун бүтээл бүрээс нь түгсээр, ээсээр байна.

Аюушбаатарыг мэднэ дээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин З.Базаррагчаагийн халуун залуу дүрийн "Бид мартахгүй" киног. Жүжигчний гараагаа баатрын дүрээр эхэлсэн уран бүтээлч ховор. Тэгээд бүр анхны дүрээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг ч хэн бүхэнд байдаггүй хувь заяа. За тэгээд "Цэц магнай" киноны Төмөрсүх мэргэн, “Ирж яваа цаг” киноны Готов ч сайхан дүрүүд. Үүгээр ч зогсохгүй “Мандах нарны туяа” киноны Сүхбаатар, өндөр гэгээн Занабазарын “Цөвүүн цагийн богд” киноны уран дархан Цамбагарав гээд дэлгэцэд гол болон туслах дүрийг бүтээж, залуу насаа олон ч уран бүтээлд үлдээж, мөнхөлж чадсан нэгэн. Түүний тунгалаг харц, дулаахан инээмсэглэл монгол киноны алтан сан хөмрөгт архивлан хадгалагдаж, үзэгчид одоо ч “Мөн ч сайхан залуу юм даа” гэж дүр бүхнийг нь хайрлан үздэг. Одоо ч сайхан аав, ахын дүрээр үргэлжлэн байна.
.jpeg)
| ЭЕРЭГ ДҮРИЙН ЭЗЭД |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |