• Өнөөдөр 2024-04-25

Алтан бөмбөрцөг наадмын шагналт Мишель Ёо

2023-01-14,   586

       “Алтан бөмбөрцөг 2023” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналт Мишель Ёо нь 1962 оны наймдугаар сарын 6-нд төржээ. Ёо багаасаа бүжигт дуртай байсан бөгөөд дөрвөн настайгаасаа балетаар хичээллэжээ. Тэрбээр 15 настайдаа эцэг эхийнхээ хамт Их Британи руу нүүж, охидын дунд сургуульд сурчээ. Лондон дахь Их Британийн Хатан хааны бүжгийн академид балетын мэргэжлээр суралцсан ч харамсалтай нь нуруундаа бэртэл авч дахин бүжиглэх боломжгүй болж байв.  
 
         Мишель Ёо 1983 онд 20 настайдаа Малайзын миссээр шалгарч улсаа төлөөлөн “Miss World 1983” тэмцээнд оролцож байжээ. Тэрбээр жилийн дараа оролцсон “Miss International Tourism Quest” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан юм. Мишель Ёо тоглосон гуравдах кино буюу "Yes,Madam" киногоороо анхны гол дүрдээ тогложээ.Ингээд түүний талаарх сонирхолтой ТАВАН баримтыг хүргэж байна.  
 
 
Мишель Ёо тулааны урлаг сонирхдоггүй нэгэн байв 
 
    Мишель Ёо кинонд тоглохоосоо өмнө тулааны урлагаар хичээллэдэггүй байжээ. Гэвч бүжигчин бүсгүйн уян хатан байдал нь түүнд гайхалтай дайчин бүсгүйн дүрд тоглох боломжийг олгосон юм. Тэрбээр зураг авалтын талбайнд тулааны хөдөлгөөнийг сурч, биеийн тамирын зааланд Дик Вэй зэрэг туршлагатай одуудтай хамт бэлтгэл хийдэг байжээ.  
 
“Marvel” -ийн кинонд тоглосон нь 
 
 1980 оны орон нутгийн кинонуудад Ёо хамгийн гайхалтай үзүүлбэрүүдээ үзүүлсэн гэдэг маргаан байхгүй ч Холливуд дахь түүний дүрүүд түүнд илүү нэр хүндийг өгсөн билээ. Тэрбээр Marvel-ийн супер баатар “Шан-Чи, Арван цагаригийн домог” кинонд тоглосон дүрээрээ шуугиан тарьсан юм. Энэхүү кино нь MCU-ийн жагсаалтад Азийн анхны баатрыг танилцуулсан бүтээл билээ. 
 
Мишель Ёо гурван хэлтэй 
 
   Мишель Ёо англи, малайз, кантон хэлээр ярьдаг. Тэрбээр Кантон хэл сурахаасаа өмнө англи, малайз хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. 
 
Жүжигчин Буддын шашин шүтдэг 
 
Тулааны урлагийн дүрд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал бөгөөд спорт нь тэвчээр, зорилго шаарддаг. Буддын шашинтай гэр бүлд төрсөн Мишель өнөөг хүртэл буддын шашин шүтдэг гэнэ. Сүнслэг байдал, итгэл үнэмшил нь түүний амьдралын гол цэг юм. 
 
Тэр адал явдалт дуртай нэгэн 
 
Домогт Мишель Ёо ажил хийх хугацаандаа аль болох олон аялалд явахыг хичээдэг. Өөрийгөө шинэ зүйлд турших дуртай тэрбээр адал явдалтай, бартаат замын аялал сонирхдог ажээ. 
 
Цахим холбоос: michelleyeoh_official

Түүний тоглосон онцлох ТАВАН кино 

Yes, Madam (1985) 
 
Police Story 3: Super Cop (1992) 

Shang-Chi and the Legend of the Ten Rings (2021) 

Memoirs of a Geisha (2005) 

Everything Everywhere All at Once (2022) 

michelleyeoh_official


Алтан бөмбөрцөг наадмын шагналт Мишель Ёо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188