• Өнөөдөр 2025-12-30

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна

     "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 онд батлагдсан бизнес төлөвлөгөө, зорилтот үзүүлэлтүүдээ давуулан биелүүлж, үйлдвэрлэл, олборлолт, экспорт, санхүүгийн гүйцэтгэлээрээ тогтвортой өсөлт үзүүлсэн амжилттай ажиллаж байна

Тус компани 33.0 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөөг бүрэн хангаж, 100 хувийн биелэлттэй ажилласан бол Уул уурхайн чиглэлээр 3,343.8 мянган куб метр уулын цул олборлож, төлөвлөгөөг 102 хувиар давуулан биелүүлжээ.
 
Борлуулалт, экспортын хувьд 2,387.0 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, нийтдээ 577.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 105 хувиар давуулан биелүүлжээ.

Ингэснээр 2025 онд улсын төсөвт 82.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр төлөвлөснөөс эхний 11 сарын гүйцэтгэлээр 143.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 110 хувиар давуулан биелүүлэн 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2023 болон 2024 оны нийт 39.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг “Чингис хаан” Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд байна. Мөн 2025 оны ногдол ашиг болох 30 тэрбум төгрөгийг хуваарилахаар төлөвлөжээ. Ингэснээр нийт дүнгээр 70 орчим тэрбум төгрөгөөр Үндэсний баялгийн санг арвижуулах юм.

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188