Цэргийн алба хаагчид нэгнээ зодсон асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар “Хугацаат цэргийн алба хаагчдын хооронд үүссэн асуудлыг Сонгинохайран дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Шалгалтын явцад олон нийтэд цацагдсан бичлэгт гарснаар нэг алба хаагчийг Шүүх шинжилгээний эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Мөн тухайн үед байсан цэргүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинжилгээ, үзлэгт хамруулж байгаа. Бусад алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь холбогдуулж, гар утсаар яриулах арга хэмжээг авч байгаа. Хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг Хүний мэдээллийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавих цахим системүүдийг ашигладаг. Манай ангид 68 хяналтын камер ажиллаж байгаа. Үүний 62 камер нь дотогшоо чиглэсэн. Харин ариун цэврийн өрөө, усанд орох өрөө зэрэг хуулиар хязгаарласан бүсэд камер байршуулах боломжгүй. Энэ асуудал нь хугацаат цэргийн албан хаагчдын ахуйн өрөөнд буюу хувцсаа сольдог, угаадаг өрөөнд болсон” гэлээ.
| Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |