ХҮН намын нэр хүнд сүүлийн үед нэлээн унаад байгаа. Ер нь ч сайн нэртэй байгаагүй. Өнөөдрийг хүртэл иргэдийн дунд "МАН-ын халаасны нам" гэх хочноос цаашгүй, ямар ч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чаддаггүй. Тэр бүү хэл намынх нь гишүүд сав л хийвэл "Би намаасаа гарна, өргөдлөө өгнө. ХҮН нам тарах ёстой" гэхчилэн ар араасаа уралдан мэдэгдэл хийдэг болчихоод байгаа. Өчигдөр гэхэд ХҮН намын Баянгол дүүргийн намын хорооны дарга Т.Золбоот ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө энэ сарын 8-нд намын Нарийн бичгийн дарга П.Ганзоригт хүлээлгэж өгснөө өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байдаг. Тэрбээр "2024 оны УИХ-ын сонгуулийн дараа ХҮН нам хамтарсан Засгийн газарт орох улс төрийн шийдвэр гаргасан нь намын үнэт зүйл, сонгогчдын итгэлд ноцтой цохилт болсныг бүгд мэднэ. Энэ шийдвэр орон нутгийн сонгуулиар намын нэр хүндийг бодитоор унагаж, нийслэлд 3-аас 0, дүүргийн хэмжээн дэх суудлын тоо 14-өөс 5 болж буурсан гашуун үр дүнгээр нотлогдсон. Хамтарсан засагт орсон АН-ыг ч мөн энэ үр дүн тойроогүй. Цаашлаад, намын дүрэмд нийцэхгүй, хүч түрсэн, хувийн шинжтэй шийдвэрүүд гарч, Баянгол дүүргийн намын хорооны даргыг дүрэм бусаар чөлөөлөх оролдлого удаа дараа хийснийг энд тэмдэглэх ёстой. Энэ бол улс төрийн ёс зүйгүй, удирдлагын хариуцлагаас зугтсан үйлдэл. Үзэл санаа ярьдаг нам дарангуйллын шинжтэй шийдвэрүүд гаргадаг болсныг би хүлээн зөвшөөрч чадахгүй" хэмээн намын гишүүнээс татгалзаж буй тухайгаа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Зөвхөн түүгээр зогсохгүй ХҮН намын гишүүд байнга шахуу "Намаасаа гарлаа" хэмээн ундуйцах болсон. Намаасаа гарахаа мэдэгдэж байсан, дараа нь намынхаа гишүүдээс уучлалт хүсээд буулт хийж байсан зарим гишүүнийг танилцуулж байна.
.jpg)
Саяхан ХҮН намын гишүүн Ж.Золжаргал намаасаа гарч, сул гишүүн болохоо мэдэгдсэн. Түүний намаасаа гарах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Өмнөх Засгийн газрыг огцруулахад би гарын үсгээ зурсан. Түүнээс хойш нэлээн зүйл болсон. Үндсэндээ зун шийдвэрээ гаргаад, намын гишүүнчлэлээс татгалзсан байгаа. Сүүлд УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулах гээд нам, эвслүүдээс нэр авч байсан. Миний бие бие даагчаар бүртгүүлсэн" гэлээ. Мөн тэрбээр намаасаа гарч буй үндэслэлээ тайлбарлахдаа "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол чөлөөт нийгмийн л асуудал. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газар маш дэлгэмэл том болсон. Парламент нь нэгдээд нэг Засгийн газар байгуулсан. Ингэж болохгүй. Миний эгдүүг хамгийн их хүргэсэн зүйл бол Биржийн хуулийг дагаж бартерийн асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын нөөц баялгаа бартер ашигладаг зүйл руу явж болзошгүй юм байна. Цаг нь болсон байна гэж үзээд, залуучуудын хөдөлгөөний үеэр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан. Түүнээс хойш засаг, төрийг цомхон байлгах тал дээр үзэл баримтлал зөрж байгаа учраас "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн. Одоо ажилдаа анхаараад л явж байна" гэсэн тайлбар хийсэн. Гэтэл ХҮН намын дарга Т.Доржханд "ХҮН нам сөрөг хүчин байх албагүй. Хамгийн их ардчилалтай нам бол ХҮН нам шүү" гэж гэдийсэн байдаг.

ХҮН намын VIII их хурал болсон. Тус намын Генсек П.Ганзориг таван жилийн ажлын тайлангаа тавьж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав.Тэрбээр өнгөрсөн таван жилийн хугацаанд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийг удирдан, намын бусад бүтцийн байгууллагуудтай уялдуулан чиглүүлж ХҮН намаа Үндэсний хэмжээний нам болгон хөгжүүлэх, Шинэ үеийн дэвшилтэд нам болгон бэхжүүлэх, Төр засгийн ачаа үүдэг нам болгон төлөвшүүлж, намын дотоод ардчилал, хамтын шийдвэрүүдийг бэхжүүлэх зэрэг үндсэн зорилгуудаа намын нийт гишүүд болон бүх шатны байгууллага, журмын нөхдийн хамт амжилттай хийж хэрэгжүүлсэн гэж өөрийгөө эвтэйхэн харагдуулсан. Яг үнэндээ намынхаа 10 жилийн ойгоор ажлаа өгнө гэдэг улстөрчийн хувьд тийм ч амар шийдвэр биш байлтай.

Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэх үед ХҮН намын гишүүн Б.Мөнхсоёл “Би ХҮН намаас гарна. Би гарах нь битгий хэл ХҮН нам тарах ёстой. Гишүүдийнхээ үг, үйлдлийг хянаж, заадаг, дотоод ардчилалгүй нам бол ХҮН нам шүү” хэмээн сэтгүүлчдэд яриа өгч байлаа. Харин Баянзүрх дүүргийн ХҮН намын хорооноос Б.Мөнхсоёлд уулчлалт гуйхыг сануулснаар тэрбээр “Юуны өмнө ХҮН нам тарах ёсгүй. Харин засаглалаа эрс сайжруулах, гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажиллах цаг нэгэнт болсныг өглөөхөн хэвлэлийнхэн энэ талаар асуухад хэлсэн билээ. Тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөөр "Хэрэв зээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй, дотоод ардчилалгүй бол ямар ч улстөрийн хүчин тарах ёстой"-г өөрийн нам дээр жишээлэн бухимдсандаа хэлсэн. Энэ үгийг хэлж ХҮН намынхаа жирийн гишүүдийг эмзэглүүлсэндээ харамсаж, уучлал гуйж байна.Олон нийтэд ярьсан эдгээр асуудлыг би УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурал дээр олон удаа хэлж анхааруулж, арга хэмжээ авах тухай, нөхцөл байдлыг сайжруулах талаар санал болгож байсан боловч хүлээж авах зориг болоод хүсэл байсангүй. Мөн түүнчлэн намд дотоод ардчилалтай байж жирийн гишүүд үг хэлэх, шүүмжлэх, санал бодлоо хуваалцах орон зайгүй байгаа нь нам доторх үл ойлгоцол, зөрчлийг өдөөсөөр ирлээ. ХҮН нам зөвхөн хэдэн дарга нарт үйлчлэх, тэднийг дээшээ гаргах гишгүүр шат байх ёсгүй. Харин ардчилал, ил тод байдал, сайн засаглалыг бий болгон улс эх орны хөгжлийг түүчээлэх улс төрийн хүчин байх ёстой" хэмээн намынхаа гишүүдийн өмнө буулт хийсэн. Нэг өдрийн дотор ийнхүү хэд хувирч мэдэх бас чадах “эвгүй” гишүүн Б.Мөнхсоёл тухайн үед өөрийгөө төдийгүй намынхныгаа ч муухай харагдуулж чадсан. Өөрөөр хэлбэл, ХҮН намынханд итгэх иргэдийн болоод дэмжигчдийн итгэл, хүлээлт асар буурсан. Тэр намынхан дундаа ч нэр нүүргүй болсон. Эцэст нь, ХҮН намд хүн үлдэх нь үү. Т.Доржханд дарга аа. Намынхаа 10 жилийн ойгоор хүртэл намаасаа гарна гэсэн гишүүн олон байгаа юм биш үү.
| ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |