Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар сөрөг хүчин Ардчилсан намынхан акц өрнүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, дэд сайд нарын томилгоог эсэргүүцэж, УИХ дах Ардчилсан намын бүлгээс Засгийн газрыг огцруулах албан шаардлагаа өчигдөр Ерөнхий сайдад хүргүүлсэн. Үндсэндээ Засгийн газрын 15 дэд сайдын томилгоо, 128 бүтээмжийн менежерийг чөлөөлсөн асуудал дээр дөрөөлсөн энэ шаардлагын ард АН эрх баригчидтай тохироонд хүрэх асуудал байгааг илэрхийлж байгаа нь илт байна.
Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэх боллоо. Засгийн газар бүрдээд жил болоогүй атал сайд нарын халаа сэлгээ хэдэнтэй хийж, хоёр ч удаа огцруулах санал орж ирлээ.
Засгийн газрыг огцруулах талаар Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсон. Эхнээсээ дампуурлаа зарлаж байна. Хувийн хэвшлүүд хүнд нөхцөлд , Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад Монгол Улсын Засгийн газраас дэд сайд нарыг томилж, нийт 40 сайдтай болж байна. Үүнийгээ тайлбарлахдаа бүтээмж болон хяналтын менежерийг цомхотгосон гэж худлаа ярьж байна. Тэднийг бүгдийг цомхотгох ёстой. Хуульд заасан 8-9 хувийн цомхотголоо ч хийх ёстой. Хэрвээ Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах санал тавина” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газрыг унагааж мэдэх хамгийн эмзэг асуудал нь шатахууны болоод байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш дэн дун таг зогсоочихгүй байгаа шатахууны хомстол иргэдийг олон цагаар дараалалд зогсоож, бухимдуулж байна. Ер нь Г.Занданшатарын “ангийнхан” танхим дотроо тун таарамжгүй байгаа нь ч үнэн. Эргэн сануулахад өнгөрсөн сард ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар маргалдаж улмаар зодолдож биенээ хүнд гэмтээсэн гэх мэдээлэл цацагдсан. Хэдийгээр Засгийн газрын сайд нар уг мэдээллийн үгүйсгэж байгаа ч хэн хэн нь олны өмнө бэртэлтэй гарч ирсэнд олон нийт одоо хүртэл эргэлзэж байна.
Улмаар өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Г.Дамдинням нарын “ууртай” мэдэгдлүүд олны анхаарлыг татаж, танхимдаа таарахаа байсныг илтгээд буй. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Зэс боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг зарлах талаар мэдээлэл хийсэн. Харин энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням цахим хуудастаа "Манайх Уул уурхайн салбар хоёр сайдтай болсон. Одоо Аж үйлдвэрийн хоёр дахь сайдтай болсон шүү дээ. Төсөл сорчилно, ТӨК-д сорчилно" гэж байр сууриа илэрхийлсэн нь шууд утгаараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт руу чиглэсэн улс төрийн зөрчилдөөн гэж харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг Г.Дамдинням сайд анх удаагаа сөхөөгүй. 2026 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр ч тэд ийн үг хаялцаж байсан нь ард түмний ой санамжинд үлдсэн билээ. Ийн гал дээр тос гэгчээр Засгийн газрын сайд нар дотроо ил далдаар зодолдоод эхэлсэн нь илт байна.
Ил болсон эдгээр сайдаар гадна Г.Занданшатараас хатуухан сануулга авсан хэд хэдэн сайд бий. Тухайлбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талд илт орсон С.Амарсайханыг танхимаасаа гаргасан бол далд дэмжиж байсан хэд хэдэн сайд сануулгатай байгаа гэх бор шувуу Саарал ордноор нисэх болсон. Тодруулбал, Шадар сайд Т.Доржханд, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын даргыг унагаах 35-ын бүлэгт багтсан ч начир дээрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн арыг “хамгаалж” байсан гэх мэдээлэл олны дунд гарч байсан нь худлаа цуурхал биш байсан аж.
Нэмээд Засгийн газар, хууль хяналтын байгууллагаас Төрийн өмчит компаниудад хяналт шалгалт оруулж, халаа сэлгээ хийж эхэлсэн нь ч учиртай. Өчигдөр гэхэд Ерөнхий сайд Дулаан IV цахилгаан станцад ажиллаж, тус компанид хийсэн шалгалтаар олон зөрчил илэрсэн гэдгийг мэдээллээд байна.
Тиймээс ирэх оноос өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар танхимдаа засвар оруулж, сайд нараасаа “шүд” сугалах компанит ажил өрнүүлэх бололтой. Ингэж “шүд сугалах” байдлаар Г.Занданшатар хуучин сайд нараасаа салж, АН-тай хамтрах асуудал дахин сөхөгдөж мэдэх нь.
| 42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |