Аав болгон С.Шаарийбуу гуай шиг тэмцэж чадах болов уу. Хүний нутагт охиноо алдчихаад хэргийг нь үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд бүтэн 20 жил орь ганцаараа зүтгэсэн энэ хүн хэчнээн шөнө нойргүй хоносон бол доо, хөөрхий. Харамсалтай нь түүнд хэн ч туслаж чадаагүй. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хууль хяналтынхан гээд нааштай хандаж болох хүн бүр зугтаж, нүүр буруулж байсан. Өөрөөр хэлбэл, Монголын төр түүнийг тоогоогүй. Түүний охины үхлийг ч тоогоогүй. Нэг ч болтугай шүүх хуралд нь хамт очиж, харийн улсад амиа алдсан иргэнийхээ амийг нэхэж, хэргийнх учирыг олоход нь тус нэмэр болчихоор хүн бишгүй л бий. Харин түүнд туслах нь битгий хэл охиных нь амиа алдсан хэргээр улс төрийн зарим томчууд гадныхантай наймаалцдаг гэх мэдээлэл хүртэл гарч байсан.
.jpg)
Ш.Алтантуяаг 2006 оны аравдугаар сарын 19-нд тухайн үеийн Малайзын Шадар сайд Нажиб Разакын зөвлөх Разак Багиндагийн захиалгаар, цагдаагийн офицерууд болох Азила Хадри, Сирул Азхар нар буудаж хөнөөгөөд, дараа нь дэлбэлсэн. Ш.Алтантуяа тухайн үед буюу 2004-2006 онд Малайзын Шадар сайд Нажиб Разак болон түүний зөвлөх Разак Багиндагийн орчуулагчаар ажиллаж байхдаа тэдний Франц Улстай хийж буй тэрбум еврогийн хэлэлцээрийн гэрч болсон байдаг. Тэгээд түүнийг их мөнгөний луйварын шалтгааныг мэдэж байгаа гээд хөнөөчихсөн. Бүхнээс нандигнаж өсгөсөн ганц охиныг нь ингэж онц хэрцгийгээр хөнөөж, ойд аваачаад оршуулах цогцос ч үлдээхгүйгээр дэлбэлж хаясан харгис хэрэгтнүүдийн шүүх хурлыг үнэн зөвөөр шийдэгдэхийг С.Шаарийбуу гуай 20 жил хүлээж байна.
.jpg)
Улс төрийн нөлөө бүхий томчууд Малайзад онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргээр наймаалцаж, их хэмжээний мөнгө, албан тушаал авдаг байж болзошгүй мэдээлэл ил болсон юм. Тухайлбал, Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой хамгийн чухал шүүх хурал 2012 онд болж байжээ. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Сү.Батболд Малайзын баялагийн сангаас 15 сая орчим ам.доллар авсан нь Ш.Алтантуяагийн хэргийг үнэн зөвөөр шийдэх шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил бий болгосон гэж хардахад хүргэдэг тухай зарим эх сурвалж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн улсын тэр их мөнгийг Сү.Батболд юунд зарцуулах гэж, яах гэж авсан бэ гэдэг нь асуудал дагуулдаг байна. Мөн тэрхүү их хэмжээний мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан болохыг мэдэгдэх хариу тайлбар ирүүлэхийг Малайзын Засгийн газраас удаа дараа ирүүлсэн боловч манай улсын холбогдох аль ч байгууллага Сү.Батболдыг "Хариу тайлбараа өг" гэж шаардахгүй байсаар удсан гэдэг.

Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн амиа алдсан түүний аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл Малайзын Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүх хурал зарласан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз Улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдсон. Яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарсан. Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн дүн төлөх ёстой гэж гарсан. Тусгай баталгаажуулах данс нээгдсэн байгаа. Одоогоор захиран зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. Малайзын засгийн газраас оногдуулсан нөхөн төлбөрийг нь өгөхгүй гэж давж заалдсан байсан юм. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно. Одоогоор өмгөөлөгч нартай нь санал солилцоод явж байна. Монгол Улсын иргэний амь нас хохирчихсон байхад Монгол Улсын Засгийн газар хяналтаа тавиад үүргээ биелүүлэх ёстой. Бид эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах хэрэгтэй" хэмээж байв. Харин С.Шаарийбуу гуай давж заалдах шатны шүүх хуралд явахаасаа өмнө өөрийн цахим хуудастаа "Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээч сөгдөөгүй" хэмээн байр сууриа илэрхийлж байв.

| ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ... |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |