Ард түмний гэдэс “тасарлаа”, бүсээ чангалсаар байтал. Эмнэлгийн хонгил нь хатгаатай хүүхдээр дүүрэн, хот, хөдөөгүй шатахуунгүй, хөлдөж үхэхэд бэлэн, эрүүл мэндийн даатгалын сан нь мөнгөгүй, хорт хавдар тэргүүтэй хүнд өвчтөнүүд нь үхэл, амьдралын заагт, төрийн албан хаагчид нь цалингүй, татвар төлөгчид нь дансаа хаалгачихсан, ардын багш нар нь цалингаа нэмүүлэхээ хүлээгээд суучихсан гээд түм буман асуудал энэ улсад яралзаж байна.
Утаатай, тас няс хийсэн Улаанбаатарын өвөл дэндүү урт. Идэр есийн хүйтэн эхэлж амжаагүй байхад ханиад томуунд дарлуулж эхэлсэн, нийслэлчүүд. Нийслэлийн түргэн тусламжийн төвд хоногт 2000 гаруй дуудлага ирж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлт гээд бодвол эрүүл мэндийн салбарт аюулын харанга дэлдэж байгаа нь илт. Уг нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн халуун намраар “Ханиад томууны үед хүүхдүүдийг эмнэлэгийн коридорт хэвтүүлэхгүй” гээд ам гарч байлаа. Харамсалтай нь, хэлсэн үгнийх нь шүлс ч хатаж амжаагүй шахам байхад эмнэлгийн коридор эхнээсээ дүүрч, хүйтэн шалан дээр халуурч, бүлээрсэн хүүхдүүд амь нэхэж, тэвэрсэн эцэг эхчүүд эмнэлгийн байгууллагад хэдэн цагаар дараалалд зогсоод, сандарч байна. Сайдынх нь орон тооны зөвлөх сандарч гарч ирээд, сургууль, цэцэрлэгийг цахимжуулах санал гаргасан. Эмнэлгийнхээ хүчин чадал, авах арга хэмжээг өөрчлөхгүй хэрнээ хүүхдүүдийг гэрт нь “хорьж”, цахимжуулчихаж байгаа юм. Дээрээс нь, хамгийн ноцтой нь Эрүүл мэндийн даатгалын сан нь “дампуурчихсан”. Хорт хавдар тэргүүтэй хүнд өвчтөнүүд даатгалын сан мөнгөгүйгээс болж, мэс засалд орж чадахгүй үхэл, амьдралын заагт тарчилж байгаа юм. Дээрээс нь, эмч, ажилтнуудынхаа гүйцэтгэлийн 50 хувийг ч нэмж чадахгүй дээрээ тулчихаад байна шүү дээ.
Г.Дамдинням сайд ард түмнийхээ тэвчээрийг шалгаж байна. Халуун намраас хахир өвлийн хүйтэн хүртэл хэчнээн ч удаа шатахуун тасрав. Иргэд хэдэн сар хонон өнжин дугаарлаж байна гэж санана. Яг л картын бараанд дуугарлаж байсан үе рүү буцчихсан аятай тэмцэлдэж байна. Тэр үеийнхийг бодвол ард түмэн нь үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс өөрөөр өөрчлөгдсөн зүйл алга, үнэндээ. Нийслэлд 247 шатахуун түгээх станц бий. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын “Сод Монгол”-ын 43, УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн “Петро стар”-ын 39, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөрийн “Тэс”-ийн 38, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн ах, дүү нарын “Шунхлай”-н 35 мэтээр. Уг нь Улаанбаатарыг шатахуунаар хэл амгүй хангахад хангалттай тоо. Даанч эд нар нь Г.Дамдиннямыгаа элэг бариад юм уу, ард түмнийг басамжлаад юм уу, эсвэл Засгийн газрыг барьцаалаад байдаг юм уу, шатахуунаа хэвийн олгохгүй өдийг хүрлээ. Г.Дамдиннямд “орилох”-оос өөр авч хэрэгжүүлж байгаа ажил алга. Төрийн ордонд үс, гэзгэндээ анхаараад, хэвлэлийн өмнө гарч ирэхээрээ сагсуу жаал шиг ард түмнийгээ “доромжлоод” сууж байна. Энэ оныг дуустал шатахуун хязгаартай олгох юм билээ. Оны дараа ч юу болохыг ард түмэн бүү хэл Г.Дамдинням мэдэхгүй. Өчигдөр Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Газрын тос, бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Шатахууны хомсдолын асуудал өнөө маргаашдаа шийдэгдэнэ. Монгол Улс өнгөрсөн жил сард 60 мянган тонн шатахуун хэрэглэдэг байсан. Долдугаар сард аймаг, сумдын 100 жилийн ой болсон. Тэр үед 75 мянган тонн шатахуун хэрэглэсэн. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард 75 мянган тонн түлш авсан ч хомсдол үүссэн. Арванхоёрдугаар сард 82 мянган тонн шатахуун авахаар ОХУ-д захиалга өгчихсөн байгаа. Оноос өмнө үйлдвэрүүд шатахуунаа бүрэн нийлүүлэх ёстой" гэж мэдээлэл өгсөн. Үнэндээ, энэ зангууны үлгэр биз ээ. Одоо, өнөөдөр, маргааш гэдэг цаг хугацаа тэдний хувьд дуусахгүй юм байна.
Намаржин “нүдүүлсэн” П.Наранбаяр сайдын яс амрах болоогүй байна. Сургууль, цэцэрлэгийн өвлийн амралт эхэлж байгаа хэдий ч багш нарын цалингийн асуудал ахиад сөхөгдөх нь. Хүйтэн, сэрүүн орохоос өмнө багш нар ажил хаялт зарлаж, цалингаа нэмүүлэх асуудлыг тохиролцсон гэхдээ. Гэхдээ улс төсөвгүй, хэчнээн их наядын алдагдалтай учраас цалингийн асуудал дахиад хойшлох нь. Тэгэхээр ахиад асуудал үүснэ гэсэн үг. Багш нар хэзээ, дахиад ажилт хаялт зарлахыг мэдэхгүй. Цалингаа нэмүүлэхээс гадна гүйцэтгэлийн үнэлээний урамшууллаа авч чадаагүй, таван жилийн тэтгэмжээ аваагүй багш нар олон байна. Монголын хүүхэд, багачуудын сурах эрхийг багш нарын цалин, цахим хичээл хоёр үнэндээ зөрчиж байна. Дахиад ажил хаялт зарлавал боловсролын салбар дампуурах замдааа шударлаа гэсэн үг.
Татвар төлөгчид “тасарлаа”. Бүсээ чангалж, тэмцсээр байгаад дууслаа. Татварын өр нь талийсан, компанийнхаа дансыг хаалгачихсан өчнөөн аж ахуй нэгж байна. Одоо тэдэнд тэсэх зай, тэвчээр ч байхгүй байж мэдэх нь. Данс хааж, бүдүүлгээр татвар төлдөг байдлыг хална гэсэн том амлалтад итгээд, итгэл нь тасарлаа.
Түүнээс гадна, төрийн албан хаагчид нь төсөв байхгүйгээс болоод арванхоёрдугаар сарын цалингаа авч чадахгүйд хүрч, төр гүйцэтгэлийн үнэлгээний төсвөө тавьж чадахгүйд хүрлээ. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байгаа улс “дампуурчихсан” гэсэн үг биз дээ. Энэ мэт асуудал тоож байгаа ч юм алга. Дэд сайд, дээгүүр доогуур албан тушаалын томилгоо явагдаад, албан тушаалын бялуугаа хуваагаад л сууж байна.
Үнэндээ, Засгийн газар үнэнд гүйцэгдлээ. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй, төсөвгүй, их наяд, наядаар нь алдагдалтай, 2026 оны төсвөө урьдчилж аваад, урд хормойгоо нөхөөд дууслаа.
| ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |