Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж, өндөрлөлөө.
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монголын парламентын түүхэнд зургаа дахь удаагийнх, дундаж ирц хамгийн өндөр буюу 70 хувьтай байлаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсын эдийн засаг, зөвхөн өнөөгийн монголчуудад төдийгүй үр хойч, дараа дараагийн үед чухал төсөл хэвээр байх болно. Тиймээс бид энэ төслийн үр дагавар, цаашдаа ямар шийдэл гаргах талаар ийнхүү ярилцах цаг нь мөнөөс мөн гэж бодож байна” гэлээ. Гурван өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор хэн нэгнийг буруутгах зорилго байгаагүй гэдгийг тэрбээр тэмдэглээд гэрээ байгуулагдсанаас хойших 16 жилийн хугацаанд хоорондоо нүүр тулж уулзаж байгаагүй ч маргаантай, зөрүүтэй ойлголттой явж байсан хүмүүс өнөөдөр цуглаад хууль, журмын хүрээнд Монголын эдийн засгийн нийт хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө буюу 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаар ярьж байгааг тодотгосон.
Ирэх 2030 оноос Оюу толгой нь дэлхийн гуравдагч том зэс олборлогч болох талаар сонсгол даргалагч дурдаад “2006 он буюу 20 гаруй жилийн өмнөөс уул уурхайн чиглэлээрх дэлхийн том компанийн нэг “Рио Тинто” групп Монгол Улсад энэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, бид үүнд талархалтай хандах учиртай. Цаашаа олон арван жил түншилж, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтээгүүр, 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээний 16 жил буюу талаас илүү нь өнгөрсөн байна. Иймд бид гэрээ, хэрэгжилт, холбогдох үйл явц, үр дагаварт үнэлэлт, дүгнэлт хийж, шийдвэр гаргах цаг болсонтой маргах аргагүй. Монголчууд 3.5 саяулаа үүнийг ойлголоо. Асуудлаа хамтдаа, олон талаас, углуургаар нь ярилцаж, зөв тодорхойлж чадвал шийдэл, гарц нь олддог. Гол нь ард түмнийхээ өмнө, ил тод ярих ёстой. Өнгөрсөн хугацааны нэг алдаа бол мэдээллээ дандаа нууж хаасаар, бүх талд өдөр шөнө шиг ялгаатай, мэдээллийн маш тэнцвэргүй байдал бий болгожээ. Бүх оролцогч үүнээс бол хохирсон байна. Цаашид бид энэ байдлыг засах ёстой, нэг нэгэндээ илүү итгэх хэрэгтэй” хэмээсэн.
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоос, Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны үр дүнд Оюу толгой төслийн итгэлцэл дээр тулгуурласан, харилцан ашигтай шинэ эрин эхлээсэй хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв. Өнгөрсөн 20 гаруй жилийн үйл явдлын талаар гурван өдрийн сонсголын турш нээлттэйгээр, олон талаас нь хамтдаа ярилцахдаа Монгол Улсын эрх ашгийг тэргүүнд тавьж байснаа Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч О.Батнайрамдал хэлсэн.
Сонсголын эхний өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар; хоёр, гурав дахь өдөр буюу 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм. Энэ өдрүүдэд 14 телевиз, сайт сонсголын шууд дамжуулан улс орон даяар төдийгүй гадаад улсад байгаа монголчуудад үнэн, бодит мэдээллийг түгээж, нэгдсэн ойлголттой болох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хянан шалгах түр хороо 2025 оны 07 сарын 02 өдрөөс хойш таван сар гаруйн хугацаанд ажилласан болохыг тэрбээр дурдаад, энэ хугацаанд түр хорооны гишүүд, нотлох баримтуудыг хянан шалгаж, дүгнэлт, шинжилгээ хийн олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулсан хянан шалгагч, шинжээчид бүгд “Энэ бол Монгол Улсын ард түмний өмч, Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой. Баялгийн эзэд үр шимээ хүртэх нь зүй ёсны хэрэг” гэдгийг мэдэрч байсан гэв. Энэ өдрүүдэд ард түмний өмчийг захиран зарцуулсан асуудлыг л ярилцсан болохоо тэмдэглээд “Сонсголоор хамгийн гол нь шийдэл гаргах ёстой, тэр нь бодитоор хэрэгжих ёстой” хэмээсэн.
Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт энэ жил дуусаж байгаа учраас төслийн хувьд маш том шилжилт хийж байгаа, 16 жилийн бүтээн байгуулалтаас тогтвортой олборлогч, томоохон үйлдвэрлэгч компани болж буйг сонсгол даргалагч О.Батнайрамдал онцлоод, иймд анх тохирсон 53 хувийн өгөөжийн талаарх тохиролцоогоо хангах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ. Эс бөгөөс эрсдэлтэй үр дагаврууд үүсэж болзошгүйг мөн хэлж байлаа.
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг зүй ёсны хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой хэмээгээд “Өнгөрсөн 16 жилийнхээ алдаа, онооноос суралцаад, байгалийн баялгаа ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үүрэг энэ цаг мөчид бидний нуруун дээр ирээд байна. Тийм болохоор нам, улс төр хамаарахгүйгээр монголчууд энэ цаг мөчид нэгдэн, хамтдаа шийдэл гаргаад урагшлах ёстой” гэлээ.
Төгсгөлд нь тэрбээр гурван өдрийн сонсголд оролцсон нийт гэрчүүд, ажиглагчид, оролцогчдод, сонсголын нээлттэй, ил тод байдлыг ханган, нийт монголчуудын мэдэрх эрхийг ханган ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонсголыг зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, хянан шалгагчид, шинжээчдэд, түр хорооны гишүүдэд талархал илэрхийлсэн.
Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах гурван өдрийн сонсголд нийт 300 орчим гэрчийг дуудсанаас 266 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж, 207 гэрч оролцсон нь дуудагдсан гэрчүүдийн 70 хувь байв. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээчээс гадна холбогдох төрийн таван байгууллагын 17 албан тушаалтан, төрийн өмчит хоёр байгууллагын таван албан хаагч, нэг ажиглагч, иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 52 оролцогч оролцсон байна
| Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |