• Өнөөдөр 2026-01-07

Баруун бүсийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага 12.9 хувиар буурчээ

2025-11-22,   403

       Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, салбар нэгжүүдэд ажиллалаа.
 
Баруун бүсийн хэмжээнд он гарсаар 411 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
Бүртгэгдсэн дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 297 хүний амь нас, 19.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.Гамшгаас хамгаалах мэдлэг олгох ангиллын сургалтыг 307 удаа 15.691 хүнийг хамруулан зохион байгуулсан нь 12.1 хувиар өссөн байна.
 
Улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар техник, технологи, хувцас хэрэглэлийн хангалтыг тогтмол нэмэгдүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж байгааг мөн энэ үеэр танилцууллаа.

Баруун бүсийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага 12.9 хувиар буурчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-23 12:05:00
    Irgen: Ganhuyag yg standartaar ajillaj haragdaach.MAN d eneees iluu olon zaluuchuud bga.yagaad iim ******** hun said boldogiim be.Tsergiin huuhed tesreh bodis achsan mashind yvuulj l bdg.Er n Batlan hamgaalahiin surguulid ezen bnuu.Buun daramt.hiol und ********.ajil hiilgeh.zahirgaadah taldaa super hogiin gazar bnle.huuhduud namriin tums huraalrand yaaj zobooloo.Hool gj ugaadas.edert 10.15 mashin tumstei ajiluulna.Huuhdiig pobot shig boddog maluud.Pobotuud ch tegj ajillahgui.Batlut gj nuher Batlangiin surguuliin daramat.teseviin zartsuulalt.huuhdiin hoolond anhaar.Hunii olon nylh huuhdiig aytaihan bailgachih.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188