• Өнөөдөр 2025-11-22

АН-ын ҮБХ-ны хуралдаанаар Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

       АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан болж, өндөрлөлөө. Хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэв. Хуралдааныг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгчид болох Ж.Батсуурь, Ж.Баярмаа, Б.Гарамгайбаатар нар удирдан явуулав.
 
     Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаарх тайлан мэдээллийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал хуралдаанд оролцогч гишүүдэд танилцуулсны дараа 12 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийг Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Үндэсний бодлогын хорооны 26 гишүүн асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулахтай холбоотой асуудлыг хөндсөн бол үг хэлсэн, асуулт асуусан гишүүдийн дийлэнх олонх нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаар хөндөв.  
 
      Дараагаар нь аравдугаар сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг заалт тус бүрээр батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн саналаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэхийг дэмжсэнээр Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан өндөрлөлөө.

АН-ын ҮБХ-ны хуралдаанаар Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188