• Өнөөдөр 2025-11-20

МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

2025-11-20,   174

       Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад МАН-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлсэн. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад Н.Учралыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь дэмжлээ. Ингэснээр МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаар томилогдов. 
 
Боловсрол
  • 2003 онд Их Засаг лицей сургууль
  • 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
  • 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр
  • 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
  • 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор
Ажилласан байдал
  • 2007-2008 онд "Их засаг" олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
  • 2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч
  • 2015 оноос "Yes Mongolia" Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн\СХД\
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын Байнгын хорооны дарга
  • 2020-2024 онд УИХ-ын гишүүн\СХД\
  • 2022 оны 8-р сараас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2023 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
  • 2024 онд УИХ-ын гишүүн\СБД\
  • 2024-2025 онд ЗГХЭГ-ын дарга
  • 2025 оноос Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • 2025 оны 11-р сарын 15-нд МАН-ын 31-р Их хурлаар тус намын даргаар сонгогдсон.

МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188