• Өнөөдөр 2025-11-20

Шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормааг НПГ-т албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ

2025-11-20,   185

       УИХ-ын гишүүн Э.Болормааг 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-аас хандив авч, сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр яллагдагчаар татсан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Э.Болормаад яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар дуудсан ч тэр очоогүй. 
 
Иймд, Нийслэлийн прокуророос УИХ-н гишүүн Э.Болормааг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормааг энэ сарын 28-нд Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормааг НПГ-т албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188