УИХ-ын гишүүн Д.Бум-Очир цагаан сарын битүүнийг амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачлаад буй. Үүнтэй холбоотойгоор тэрбээр "Битүүн бол амралтын өдөр гэж байгаа боловч угтаа их ачаалалтай байдаг. Нөгөө талаар энэ бол Монголын ёс. Цагаан сар гэдэг бол битүүнээ оруулаад тэмдэглэдэг баяр. Нэг нь жилийн сүүлийн өдөр, нөгөө нь жилийн эхний өдөр. Олон зан үйл байдаг. Тэгэхээр монгол хүний дархлааны асуудал. Өнгөрсөн жил шинийн нэгэн байхгүй байсан. Цагаан сарын баяраар амарч байгаа өдрүүд зарим жилийн тухайд цөөн байдагтай холбоотойгоор битүүний өдрийг амралтын өдөрт оруулья гэж үзсэн. Мөн нэгэн зүйл нь цагаан сарын амралт цөөн байх тусмаа зам тээврийн осол их бүртгэгддэг гэх мэдээлэл байна. Тэгэхээр үндэснийхээ уламжлал болсон баяраа аажуу тайван тэмдэглэх, орон нутагт байгаа аав, ээж, ах дүү нартайгаа золгох нь чухал юм" гэв.
| Д.БУМ-ОЧИР: Цагаан сар бол битүүнээ оруулаад тэмдэглэдэг баяр |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |