• Өнөөдөр 2025-11-18

Ч.Ундрам: УИХ-ын гишүүд ёс зүйн зөрчил, авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол намаасаа түдгэлзэнэ

2025-11-18,   104

        МАН-ын Их хурлаар шинэчлэн бүрдүүлсэн Бага хурлын 597 гишүүн анхны хурлаа хийх гэж байна. Энэ хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэх юм.
       Энэ үеэр УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам “МАН-ын Бага хурал 597 гишүүнтэй болж, гишүүдээ сонгосон. Бага хуралд УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар, аймгийн МАН-ын дарга, дэд дарга нар, өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс, Ерөнхий сайдууд ч багтсан. Мөн Бага хуралд эмэгтэй гишүүдийг 40 хувиар оруулснаараа онцлогтой. 
 
МАН-ын Хяналтын хороог өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Өндөр боловсролтой хүмүүсийг оруулсан. УИХ-ын гишүүд ёс зүйн зөрчил, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол Хяналтын хороогоор орж намаасаа түдгэлзэнэ. Одоо Хяналтын хороо журмаа боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулах ёстой. 
 
Өнөөдрийн Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийг сонгоно” гэлээ. 
 

Ч.Ундрам: УИХ-ын гишүүд ёс зүйн зөрчил, авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол намаасаа түдгэлзэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-18 18:20:14
    зундуй: нөхөртөө хэрэг үүрүүлж шоронгоор айлгаж бүх өмчийг нь дээрэмдэнэ охиноо зодно гал тогоондоо өөр эртэй сексдэнэ архидна агсан тавина, танхимдаа бэлгийн 5 хамтрагчтай хүнд ёс зүйн хариуцлага хүлээогэх үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188