• Өнөөдөр 2025-11-17

Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын даргын бүжгийн тайз болгож болохгүй

УИХ дахь АН-ын бүлгээс "УИХ дарга намаасаа түдгэлздэг байх" агуулгатай хуулийн төсөл УИХ-д өргөн барих гэж буйгаа зарлалаа.


 

      УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Албан тушаалын зодоон сар гаруй үргэлжиллээ. Энэ зодоонд татагдаж ороогүй төрийн байгууллага бараг алга. Хамгийн их хохирсон нь УИХ. 
 
УИХ бол олонх цөөнхөөрөө мэтгэлзэж, маргаж, бодлогоо уралдуулж, ойлголцож энэ улс орныг авч явдаг суурь тогтолцоо. Улсын бүрэн эрхт байдлыг УИХ илэрхийлдэг.
 
Тиймээс УИХ-ыг нэг намын хурал болгохгүйн тулд, нэг намын даргын бүжгийн тайз болгохгүйн тулд дэлхий нийтээрээ ашигладаг нэг сайн туршлага бий. УИХ-ын дарга нь намаасаа түдгэлзэж, төвийг сахидаг. Монгол Улс ч дэлхий нийтийн жишгийг дагах ёстой. Намын дарга парламентын толгой дээр гарч суудаг байж болохгүй. Тиймээс УИХ-ын дарга давхар ажил эрхэлж болохгүй гэх хязгаарлалтыг тавьж өгөхөөр УИХ-д хуулийн төсөл өргөн барих санаачилга гаргаж, бүлэг дээрээ танилцуулаад дэмжлэг авлаа” гэлээ. 
 

Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын даргын бүжгийн тайз болгож болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-17 14:30:51
    Зочин: SEXSDN80955877UILCHLN80955877BOOB XXI BOOBN DOLOON DYRTAI SEXSEER ALNI SEKSEER ANUSN80955877SEKSEER TAICHNA
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188