Уул уурхай ухдаггүй, улсынхаа мөнгийг завшдаггүй, чин шударгын дүртэй, гудамжнаас гарсан улстөрч хэмээн өөрийгөө өргөмжилдөг УИХ-ын гишүүн С.Ганбаатар үнэн хэрэгтэй бусдаас хөрөнгөө нуусан хамгийн будлиантай нэгэн. Саяхан даа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын МҮЭХ-ны албан тушаалтнуудтай холбоотой АТГ-аас нэгжлэг хийх сургаар ухаангүй гүйж очоод цахим орчинд лайв хийж, сандарч байсан. Санаандгүй тохиолдлоор гүйж очоогүй гэдгийг учир мэдэх албаныхан удаа дараа мэдэгдэж байв. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар жил жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгээ хамгийн багаар мэдүүлж, хуулийнханаас бултаж, ард түмнийг төөрөгдүүлж ирсэн. Үнэндээ УИХ-д гурвантаа сонгогдож, Ерөнхийлөгчийн суудалд хүч үзэж явсан түүнийг чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй гэдэгт хэн ч итгэхээргүй хөрөнгөө далдалж ирсэн нь ч нууц биш.
С.ГАНБААТАРЫН ЭХНЭРИЙНХЭЭ НЭР ДЭЭР НУУСАН КОМПАНИ
С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд байгуулсан “Андискауред Монголиа” ХХК-ийг эхнэр Б.Тунгалагтайгаа хамтран эзэмшдэг ч, хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байх жишээтэй. Цаашлаад гадаад худалдаа, бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан “Дархан ургах наран зүг” ХХК, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК, “Боорчи баатар” ХХК, “Адвант трейд” ХХК зэрэг компаниа эхнэр Б.Тунгалагийнхаа нэрээр удирддаг байна.
С.ГАНБААТАРЫН ТӨРСӨН ДҮҮ НАРТАА ХАРИУЦУУЛСАН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ах, дүү долуулаа. Эхээсээ эрт өнчирсөн дүү нараа өсгөж, хүмүүжүүлэх гэж хэрэндээ хичээсэн хэмээн улс төрд орж ирсэн. Харин хувьдаа бизнесгүй, хураасан хөрөнгө гэх зүйлгүй тэрбээр төрсөн дүү нараа гаднын улсад сургаж, гадаадад ажиллаж, амьдрахад нь хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг нь анхаарах асуудал болж байна.
Улмаар дүү нартаа төрийн бус байгууллагуудаа хариуцуулдаг бол хадмууддаа бизнесээ “даатгадаг” байна. Тухайлбал, С.Ганбаатарын төрсөн дүү С.Гандолгор “Монголын худалдааг дэмжих хамтын ажиллагааны үндэсний нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй. Улмаар “Сайнхүү ивээл сан”-г нь С.Гандолгор удирддаг бол эцсийн өмчлөгчөөр нь төрсөн дүү С.Гантуяа нь бүртгүүлсэн байна. Харин С.Ганхуяг нь “Монголын бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны удирдах зөвлөлийн даргаар бүртгэлтэй байжээ. Цаашлаад С.Гантуяагийн нэр дээр “Хотын хөгжлийн санаачлага” ТББ-ын удирдаж байна.
ХАДМУУДДАА ЭЛЭГТЭЙ С.ГАНБААТАР

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар ах, дүүс тойрон хүрээлэгчдийнхээ бизнесийг цэцэглүүлж, далдаас удирдаг байж болзошгүй баримтыг дэлгэж байна. Цаашлаад С.Ганбаатар төрсөн дүү нараасаа ч илүү хадмууддаа хөрөнгөө “хувааж” хамаарал бүхий этгээдүүдээсээ асуудлыг холдуулсан зальтай нэгэн байж ч мэдэх юм.
Тодруулбал, С.Ганбаатар хадам дүү, баз хүргэн хоёрынхоо “Инкон тек” ХХК-ийг Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 20 сая ам.долларын төслийн гүйцэтгэгчээр шалгаруулж, хувь хүртсэн байж болзошгүй баримт бий. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банкны 20.6 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх “Дархан хотын бохир усны менежмент сайжруулах-МОН3244” төслийг 2017 оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн 14 сая ам.долларын А1 багцын гүйцэтгэгчээр нь “Инкон тек” ХХК шалгаран ажилласан байдаг. Судлаад үзвэл, “Инкон тек” ХХК-ийг 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Бүргэдбазарын Майнбилэг үүсгэн байгуулсан. Харин тухайн үед “Инконтек” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь Зоригтын Баяр гэгч ажиллаж байжээ. Ингээд ердөө сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сараас Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байгаа юм.
Дараагийн дугаарт бид С.Ганбаатар хадам дүү Б.Майнбилэгээрээ дамжуулж, ОХУ-ын бизнес эрхлэгчидтэй хэрхэн холбогддог болохыг мэдээллэнэ.
| УИХ-ЫН С.ГАНБААТАРЫН АХ ДҮҮС, ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙН БИЗНЕСТЭЙ ТАНИЛЦ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |