УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон хэрэгт холбогдож явсан нэгэн. Одоо ч хууль хяналтын байгууллагад ээрэгдэж, бүрэн эрхээсээ буух эсэх дээрээ тулчихсан яваа. Түүний холбогдож явсан “хэрэг”-үүдийг танилцуулахын сацуу хэрхэн, яаж замхарсан тухай хүргэж байна.
2013 он. С.Ганбаатар УИХ-ын гишүүн болоод ганцхан жил болж байлаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн суудлаасаа өндийгөөд удаагүй байсан үе. Гэтэл түүнийг МҮЭХ-ны гишүүд хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргаж, АТГ-ын мөрдөгчид баримтын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлж байжээ. Тодруулбал, “МДТОФ” ХХК-ийн Л.Цогбадрах гэгчийг С.Ганбаатарын даалгавраар хууль бус ажиллагаа зохион байгуулж, өмч захиран зарцуулах эрх бүхий Ерөнхий зөвлөлийн хуралдаанд бүтээн байгуулалтын төсөл оруулж батлуулдаг байсан байж болзошгүй гэж МҮЭХ-ныхон үзсэн байдаг. Тухайлбал, баруун дөрвөн замд байрлах МҮЭ-ийн Соёлын төв ордны залгаа хэсэгт “Үйлдвэрчний салбаруудын ордон” байгуулна гэсэн шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн гишүүдээр батлуулж, дараа нь шийдвэрийг хэрэгжүүлэх нэрээр тогтоолыг өөрчлөн, газрыг нь бусдад шилжүүлэх, зориулалтыг нь өөрчлөх зэргээр будлиантуулсан. Түүнчлэн “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” гэх үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж хамтрагчид нь үзэж байсан удаатай. Гэвч энэ “хэрэг” УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгээр хаацайлагдсан уу, хав дарагдсан уу, ямартай ч сураггүй болсон. Хэрэв энэ гомдлоор нь хууль хяналтын байгууллагынхан дөмөгхөн шиг шалгасан бол одоогийн холбогдоод байгаа хэргийнх нь үзүүр тэртээ 2013 онд “илрэх” байжээ.

2017 он. С.Ганбаатар УИХ-д дахин нэр дэвшсэн өвдөг шороодож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан үе. Түүнийг хууль хяналтын байгууллагаас гадаадын иргэнээс их хэмжээний хандив авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Хамгийн ноцтой нь, С.Ганбаатар БНСУ-ын шашны санхүүжүүлэгчээс 50 сая вон авсан байж болзошгүй гэх мэдээлэл ч гарч байсан юм. Тодруулбал, тухайн үед Сонгуулийн ерөнхий хороонд “Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" ТББ, “МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ноос С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан эсэх мэдээллийг шалгуулахаар хүсэлт хүргүүлжээ. Мөн БНСУ-ын иргэн Ю Ван Сүгээс СЕХ-нд хандан “Би МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хандив болгож 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрч, уучлал хүсч байна. Энэ асуудлыг шалгаж өгөхийг хүсч байна" гэсэн өргөдөл хүргүүлж байжээ. СЕХ дээрх гомдлыг шалгаж өгөх хүсэлтээ Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлснээр С.Ганбаатарыг шалгаж эхэлж байжээ.
(29).jpg)
Ингээд С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогджээ. Иймд Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж баййжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлсэн” гэж шүүхээс мэдээлжээ.
2022 он. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, сонсголд гэрчээр дуудагдав. Түүний эхнэр Б.Тунгалагийн хамаарал бүхий компани хөрс хуулалт хийж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон ч хэсэг хугацааны дараа замхарсан билээ.
![]()
2023 он. УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний туслахыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдээсээ авлига авч, “Улсын аварга малчин” цол олгосон байж болзошгүй өргөдөл, гомдол АТГ-т ирсний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлж байлаа. Тодруулбал, Баянхонгор аймгийн малчид болон тодорхой албан тушаалтнуудаас “ Улсын аварга малчин өрх шалгаруулах ажлын хүрээнд Баянхонгор аймгаас журмын дагуу аймгийн ХХААГ дээр шалгаруулалт хийж, хамгийн өндөр үнэлгээ авсан С.Бямбасүрэн нарын найман малчны материалыг ХХААЯ-нд хүргүүлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний туслах нар нь Засгийн газрын зарим албан тушаалтнуудтай хувилдаж, өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ шалгаруулж, Улсын аварга малчин болголоо. Энэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, малчдыг хохироосон хэрэг юм. Баянхонгор аймгийн ЗДТГ-аас малчин Д.Ринчиноров нарын найман хүний нэрийг ХХААЯ-нд хүргүүлсэн. Гэвч явуулсан нэрсээс хоёр хүнийг нэрийг хассан байна. Угтаа бол аймагтаа хамгийн өндөр оноо авсан хүмүүс байсан. Гэтэл ЗДТГ-ын хурлаас нэр нь хасагдсан Баацагаан сум, Галуут сумын хоёр малчныг нэрийг оруулж, тодорхойлолт, бичиг баримтгүйгээр Улсын аварга малчин болгожээ. Иймд эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдыг хохироосон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгнө үү” гэх утга бүхий гомдол АТГ-т ирсэн байна. Иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулсан байдаг.
2025 он. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига авсан, мөнгө угаасан үндэслэлээр АТГ-аас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болоод байна. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатарын хувь заяа дээсэн дөрөөн дээр, бүрэн эрх нь хууль хяналтынхны гарт байгаа гэсэн үг.
| С.ГАНБААТАР ГИШҮҮН ГАЗРЫН НАЙМАА, 50 САЯЫН ВОН, АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙЖЭЭ |
|
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |